
Шєнє дундын алдад Бээжингийн Гvйже гудамжинд хєл хєгжєєнтєй, тэрэг унаа нааш цааш цовролдож, хvн хар маш наргиан хєєртєй байдаг юм. Гудамжын хоёр хазуугаар жигдэрсэн барилгуудын vvдээр солонгорсон дэнvvд олон янзаар дулалзан туяарч, тэрэг унаа, хvн харын хєл хєдєлгєєн их байдаг болохоор ёстой л Бээжин хотод ховорхон vзэгдэл гэж хэлж болох юм. Энэ гудамж бол даруй Бээжин хотын Дvн чэн дvvргийн гуанз рестрон тєвлєрсєн хоол ундын алдарт гудамж юм.
Шєнє дунд болж,, хотын олон гудамж хороололууд дуг нойртоо орсон байхад, Гvйже гудамж гvvн нойроосоо сая л сэрж байгаа шиг хєл хєдєлгєєн ихтэй болж ирэх юм. 1500 метр ч хvрэхгvй энэхvv гудамжны хоёр хазуугын модон салаанд буюу гуанзын vvдэнд таван зуун том дэнлvv, мянга гаруй жижиг дэнлvv єлгєж, Хятадын уламжлалт эртний євєрмєц уур амьсгалыг орчин vеийн хотын амьдралтай хослуулсан нь сонирхолтой юм.
Гvйже гудамжинд янз болгоны амтат хоолтой зуу гаруй гуанз байна. Тэдний зарим нь Сьчуан зууштай, зарим нь Шандунгын хоол зууш зарж, бас Гуандунгын хоол зууш зэрэг Хятадын тєрєл бvрийн хоол зуушаар vйлчилж байна. Энэ гудамжны зvйл бvрийн хоол зуушаас амталж vзэх сонирхолтой хvн єдєр болгон нэг гуанзанд л буухад, хэдэн сарын хугацаа хэрэгтэй болно. Yvрийн хоёр цаг болчхосон байхад, гуанзууд мєн л зочин гийчнээр дvvрэн харагдана.
Би " Хуа жиа и юань" гэсэн нэгэн гуанзанд орлоо. Эдний гуанзны эртний маягийн барилга болон дотор засвараас нь хуучин Бээжингийн дєрвєлжин хашаат байшингийн стель харагдаж байна. Энэ гуанзны захирал Жиан Жин жиань танилцуулж хэлэхдээ: манай энэ гуанзны байшин уул нь Чин улсын сvvлчийн vеийн том генералын хувийн орон сууц байсан юм. Бээжингийн дєрвєлжин хашаат байшныг ер нь эртний хэлбэр маягаар нь байлгахыг хичээдэг учраас бид рестроныхаа дулаалгын тоног тєхєєрємжийг дєрвєлжин хашаат байшингийн соёлын онцлогтой уялдуулан том гvлис тавьж, гvлистээ цог хийж, гэрээ дулаалж байна. Манай гуанзны хоол зуушны танилцуулгаа ч Хятад Англи хоёр тєрлийн vсэг бичгээр бичсэн. Бид бас Англи хэлний орчуулагчтай. Гадаадын найз нар манай Хятадын уламжлалт идээ унданы соёлыг илvvхэн ойлгохыг бид хvсч байна гэлээ.
Гvйже гудамжны хамгийн амттай хоол бол " халуун умар" болох юм. Маш их хуажvv болон халуун ногоотой хамт хуурч болгосон умарыг харахад гал улаан єнгєтєй. Идэхэд их амттай байдаг болохоор олон мянган хvн энэ сайхан хоолоор vйлчлvvлж байдаг юм. Энэ зуушыг маш нарийн хийдэг юм гэнээ. Урьдаар амьд умаруудыг сонгон гаргаж, дараа нь мах ихтэйг нь шилэн авч, цэнгэг усанд хоёр хоног тэжээгээд сая зууш хуурлагад хэрэглэдэг байна. Зун болгон Гvйже гудамжинд " халуун умар" зуушны баяр болж, хэдэн арван мянган хvн энэ сайхан зуушыг зооглодог юм.
Сvvлийн жилvvдэд Гvйже гудамж нь газар болгоны амтат хоол зардаг олон сайхан гуанзтайгаараа хvмvvсийн сонирхлыг татаж байна. Энэ гудамжинд олон гуанз тєвлєрснєєс гадна, маш их онцлогтой жижиг дэлгvvрvvд ч харагдах боллоо. Арван ам метр ч зайгvй зарим дэлгvvрт орчин vеийн том хотын соёлын vнэр амт бялхаж байдгыг хэлмээр байна.
Гvйже гудамжаар явж байхдаа та нарийн ажиглабал маш олон утга учиртай зvйлийг ойлгож болох юм. Гvйже гудамжны нэгэн єнцєгт хоёр хєєрхєн хятад хvvхдийн барьмал байдаг. Нэг нь бараг хэдэн зуун кг хvнд. Нэг хvvхэд нь тэнгэр єєд харан, асар том хvрэл луувюныг сугалан авах гэж хvчлэн чангааж байна. Нєгєє нь Хятадын уламжлалт торгон дээл ємсчхєєд, баяртай инээмсэглэн, хvрэл тээрмээр дєvфv тээрэмдэж байна. Энэ ах дvv хоёрын нэг нь алтан дэлхийн амтат идээн бvхнийг хайж, нєгєє нь алтан дэлхийн хамгийн сайн тогооч болохоор мэрийж байгаа бололтой.
|