Бид, сонсогчдийнхоо хvсэлтээр Бээжинд анх удаа ирж байгаа хvмvvст зориулан, Хятадын нийслэлийн тухай цуврал танилцуулага, зєвлєлгєє єгч байгаа билээ. Энэ удаа дэлхийн олон оронд нэрд гарсан "Сувдны захад" та бvхнийг урьж байна.
Бээжин хотын сувдны энэ зах олон жилийн уламжлалтай, хятадын тєдийгvй дэлхийн олон орны хvмvvст танил болсон газар юм байна.
Хотын тєвийн зvvн урьдхан талд, эртний тvvхт Тэнгэрийн сvмийн дэргэд энэ зах байдаг юм байна. Тийм болохоор, дэлхийн соёлын vнэт євийн нэг Тэнгэрийн сvмийг vзээд, энэ захаар ороод гарчихад нэг дор болохоор, Бээжин ирж байгаа гаднын хvмvvст их таатай юм байна
-Та бvхэн Энэтхэгийн Калькутта хотоос ирсэн профессор Бизам Бихарийн яриаг сонсч байна. Тэр ярихдаа,Хятад улс єдєр ирэх тутам маш их хєгжиж байгаа нь нvдэн дээр илт байна. Yvний нэг тодхон жишээ нь энэ Сувдны зах гэж би бодож байна.
Yйлчилгээ нь орчин vеийн єндєр тvвшинд,тvvний зэрэгцээ хятадын єєрийн vндэсний євєрмєц хэв шинжээ бvрэн хадгалсан газар байна гэж профессор Бизами Бихари ярилаа.
Газар газрын маш олон хvн Хятадын нийслэлд чухам яг энэ газрыг зорьж ирдэг болохоор, Бээжин хотын захиргаанаас онцгой анхааран vзэж, хэдхэн жилийн ємнє хамгийн орчин vеийн тохилог сайхан барилга байгууламжийг захын хуучин суурин дээр нь байгуулжээ. Одоо энд нийт 32 мянган хавтгай дєрвєлжин метр талбайтай,олон тєрлийн цахилгаан шат, дээд зэргийн агааржуулалть гэрэлтvvлэг гээд орчин vеийн бvхий л тоног тєхєєрємжєєр євч тоноглогдсон тохилог сайхан худалдааны тєвийн таван давхар барилга сvндэрлэж байна. Энэ барилга бас доошоогоо гурван давхар энд нь далайн тєрєл бvрийн загас хавч хорхой, могой гээд далай,тэнгис голын бvхий л тєрлийн амьтан худалдаалж байна. Захын дэргэд автомашины хоёр давхар зогсоолтой юм байна.
Ингээд "Сувдны захын" гол хаалгаар орцгооё.
-Хаалгаар оруут л олон зэрэгцээ лангуудын тєрєл бvрийн бараа, vймсэн олон худалдан авагчийг хараад нvд эрээлжилж, бараагаа магтсан наймаачдын дуунд толгой эргэмээр санагдлаа. Гэвч хэдхэн мєчийн дараа, энэ их хєл хєдєлгєєньдуу чимээнд дасч, харин нь ч лангуунуудын бараа нь тєрєлжсєн болохоор эрсэн зvйлээ олоод авахад харьцангуй хялбархан болохыг ойлгоно. Бид "Сувдны зах" гээд яриад байгаа болохоор та ганцхан сувд л зардаг гэж ойлгосон байж магад. Энэ бол эртнээс нэрлэж заншсан нэр л нь. Харин энд алчуур, торго, утаснаас эхлээд алт сувд,эртний vнэт эдлэл гээд байхгvй бараа байхгvй гэхэд болно.
Ингээд цагаа хэмнэхийн тулд шуудхан урсдаг шатаар єгсч гурван давхарт гарья. Энэ давхарт гарч ирэхэд, эртний vлгэрийн кинод гардаг шиг л эрдэнэсийн зvйлс ёстой л овоолоотой байхыг та vзэх болно. Сувднууд ч ёстой, том жижгээрээ,цагаан, хар, ягаан, хєх гээд єнгє єнгєєрєє солонгорч байна. Лангуу бvрийн урьд хэд хэдэн сандал тавиатай, ихэнх дээр нь худалдан авагчид суугаад сувд сонгож байна. Хотын гудамжаар явахад тэр бvр бєєнєєрєє тааралдаад байдаггvй гадаадын хvмvvс энд ёстой олон харагдаж байлаа.
-Энэдэхийн vйлчлэгч, худалдагч нар маш сайхан эелдэг харилцаатай байгаа нь онцгой сайхан сэтгэгдэл тєрvvлж байна. Ер нь энд байгаа хятадын иргэдийг харахад, баяр баясгалантай амьдралдаа сэтгэл хангалуун байгаа нь илт байна. Энэ л хятад орны єнєєдрийн онцлог юм болов уу даа гэж,гэргийдээ сувдан зvvлт сонгон авч байгаа, энэтхэгийн профессор Бизам Бихари ярьж байна.
Yнэт эрдэнэсийн нэгэнд ордог, дэлхийн аль орны эмэгтэйчvvдийн гоёлын дээд болж байдаг Сувд олон оронд байдаг хэдий ч чухам хятадаас ирж авахыг хvмvvс илvvтэйд vздэг нь хэд хэдэн учир шалтгаантай юм байна.
Юуны ємнє Хятадад байгалийн сувд олборолт маш эртний уламжлалтай, сувдны сонголт арвин, vнэ нь харьцангуй хямд байдаг юм байна.
Бидний ирээд байгаа энэ худалдааны тєвєєс Английн еранхий сайд байсан Тетчер, Америкийн Тєрийн нарийн бичгийн дарга байсан Олбрайт гээд дэлхийд цуутай бvсгvйчvvд ирж сувдан эдлэл худалдан авчээ. Саяхан л гэхэд Америкийн дэд ерєнхийлєгчийн гэргий хатагтай Чейни сувд,оюун эдлэл авсан гэж энэ захын худалдааны менежер танилцуулж байлаа. Энэдэхийн сувдан эдлэлvvд vнэхээр тансаг сайхан хийцээрээ гайхал тєрvvлмээр харагдаж байна.
Энэ Сувдны захаас, гэргийдээ сувдан гоёл худалдан авсан,энэтхэгийн профессор Бизам Бихари авсан зvйлдээ vнэхээр сэтгэл хангалуун байгаа нь ярианаас нь илт.
Би vнэхээр баяртай сэтгэл хангалуун байна.
Хятад,энэтхэг гээд нийт азийн орнууд бие биедээ ийм элгэмсэг сайхан хандаж, худалдаанй харилцаагаа болон цаашлаад нийт хамтын ажиллагаагаа єргєтгєж чадвал, дэлхийн хэмжээнд хєгжлєєрєє аль ч тивийн ємнє гарч чадах юм байна гэж тэр ярьж байна.
Сувдны захын тухай энэ удаагийнхаа сурвалжлагыг vvгээр єндєрлєе. Дараагийнхаа нэвтрvvлгээр,жинхэнэ сувд худалдан авахаар ирэх хvмvvст зориулан сувдны vнэ цэнэ ямар байгааг болон сувдан эдлэлээ хэрхэн арчлах тухай энэдэхийн Сувдны мэрэгжилтний яриаг та бvхэнд хvргэх болно.
|