Бээжин хотын захын Пингv дvvрэгийн 1000 га талбай туурын мод цэцэглэлээ гэсэн чимээгээр сурвалжлагч хvрэлцэн ирхэд газар сайгvй туурын цэцэг бадран дэлгэрээд хєгжилт хаврын айлчлан ирсэнийг мэдээлнэ. Сурвалжлагч энд туурын цэцэг хvмvvсийг содон єнгєєрєє баясгаж байгааг ойлгосон тэдийгvй бас, амтат туур хvмvvсийн аж амьдралыг баяжуулж байгааг ойлгож мэдсэн юм.
Туурын хvрээлэнд сурвалжлагч Ван Зешvнь гэдэг тариачинтай уулзаж ярилцлага авлаа.
Тэрээр хэлэхдээ, бид туурын модондоо химийн бордоо, химийн белдмэл хэрэглэдэггvй. Ашигт шавжаар хортон шавжийг усатгуулдаг. Манай эндэх туур хорхойгvй бєгєєд єнгє галбар нь сайхан. Энгийн туурын цахирын хэмжээ нь 9-10 герадус байхад манай туурынхи 11-12 герадус байдаг болохоор идэхэд амттай юм гэжээ.
Ван Зешvнийхэн 500 гаруй ширхэг туурын модтой. Тэд угтаа зєвхєн улаан буудай тарьдаг байжээ. Тэгэхэд хvрэс шорой нь vржил шим муу болохоор ургац бага авч, жилийн орлого нь 10 мянган юань орчим л байв.
Хожим нь тус газрын агрономич иргэд туурын мод тарихыг зєвлєжээ. Ван Зешvнь зєвлєсєн ёсоор нь туурын мод тариад сайн арчилж тордосоны ачаар 2-дахь жилээс эхлэн туур суусан байлаа. Хэрэмгvй хvч хєдєлмєр зарцуулсан учир мєн жилдээ єндєр ургац авч, 70 мянга гаруй юаний туур заржээ. Хєрєнгє оруулсан 20 мянган юанаа хасвал 50 мянган юаний цэвэр орлого олсон байна.
Ван Зешvний хэрхэй Вей Жиньфен бол єєдрєг царайтай сайхан зантай бvсгvй. Yгийг тvргэн тvргэн хэлдэг.
Ажлыг ч бушуу шаламгай хийдэг. Тэрээр туурын мод тарьсандаа тун бахархадаг. Туурын цэцэг дэлгэрж vр жимис сууж боловсрохыг нь хараад єєрийн эрхгvй баярлана. Єєр тариан ажлыг бодвол илvv мєнгє олох бєгєєд чєлєєтэй байдаг.
Тэрээр хэлэхдээ, би бусадад хvч явах дургvй. Бусадад хvч явбал цагт уягдана. Одоо єєрийн ажлаа хийгээд хэчинэн чєлєєтэй сайхан буй, єндєр орлогтой. Туураа худалдаж дуусгавал, бас хvнэсний ногоо тарьж байгаа болохоор хvнэсний ноогоо зарна. Нэг жилд яалаа гэд 80, 90 мянган юаний орлого олно гэжээ.
Туурын мод тарьж жимисийн аж ахуй эрхэлсэнээр Вей Жиньфенгийн єнгєрсєний ядуу зvдvv амьдрал єєрчлєгдєн баян чэнээлэг болжээ. Хуучин байшиндаа засвар хийж, шинэ байшин худалдан авсан тэдийгvй. Хоёр хvvхэдээ єндєр зэргийн дундад сургуульд суралцуулах зардалтай болж амьжиргааны тєвшин нь жилээс жил дээшилж ирлээ.
Вей Жиньфен замын хазуудах том хєлємжийг зааж сурвалжлагчид хэлэхдээ, орлого нэмэгдсэнээр бид том хєлємж барьж, тусгайлан эрт боловсордог туур тарьж, єндєр vнээр зарж байна. Одоо манай хєлємжийн туур боловсроод байна гэжээ. Сурвалжлагч хєлємжид орход туурын модон дээр нь том том туур боловсроод элбэг ургацийн байдал харагдана.
Хєлємжид сурвалжлагч Бээжин хотоос ирсэн туур тvvж авлал жуулчлал хийгч хэдэн залуустай уулзлаа. Жан Чунь Хай гэдэг залуу хэлэхдээ, энэ єдєр бид тун баяртай явна.
Уг нь дэлгvvрт зардаг туурыг худалдан авч иддэг байсан бол энэ єдєр туурын хvрээлэнгийн модон дээрээс нь єєрєє тvvж аваад сэтгэл єндєр явж байна. Хотод яасан ч ийм сэтхэгдэлтэй болж чадахгvй. Yнэнийг хэлхэд хєдєєгийн уур амьсгал ч сайхан л байна гэжээ.
Ингэж жимстvvгжид Ван Зешvнийхэнд жил болгон олон ирдэг. Хаврын хатуу энэ vе шинэ боловсорсон туур нэг килдээ 60 юань хvрдэг бєгєєд борлуулга сайтай байдаг.
Ван Зешvний байдаг тосгоныг Юй Зышань тосгон гэдэг. 60 гаруй єрх айлтай. Тэд Ван Зешvнийхэн туурын мод тариад аж амьдралаа сайжруулсаныг vзээд бvр туурын мод тарьж орлогоо хэт дахин нэмэгдvvлсэн байна. Ван Зешvний хvрш айлын Ван Сихэ 200 ширхэг туурын мод тарьсан байлаа.
Тэрээр сурвалжлагчид хэлэхдээ, Тариа тарьж байсан vед, ургац тааруухан авдаг байлаа. Туурын мод тарьж эхэлсэнээс хойш орлого нэмэгдэж, жилд 30 мянган юань олдог болсон гэлээ.
Ван Зешvний хадам ах нь Бээжин хотод ажиллаж байсанаа дvv хvргэнийхээ туурын мод тариад орлого ихтэй байгааг vзээд хєдєє ирж газар тєрєєслєн авч ажиллах хvч хvлсний туурын мод тарьсан байлаа. 2003 онд туур худалдаад 30 мянга гаруй юаний орлого олжээ. Энэ жил бас газар нэмэж тєрєєслєн авч туурын мод тарихаар байна.
Юй Зышань тосгоныхон туурын мод тариад хол ойрдоо нэр гарсан тул бусад газрын тариачид энд хvч явхаар ирдэг болжээ. Туурын модыг арчилах гэгч маш их хvч хєдєлмєр ордог. Хєрс шоройг нь сэйрэгжvvлэх, салаа мvчирийн засах, бордоо оруулах, цэцэгийн сонгож vлдээх, бас зохиомолоор тоос хvрдээх гэд их ажил хийнэ. Туурын мод олон тарьсан айлууд хєдєлмєр хvч дутагдах болохоор гаднаас ирсэн тариачдыг хvлслэн туслуулдаг юм.
Сурвалжлагч Євєр монголын тулан нуур шянаас ирсэн тариачин бvсгvй Ли Жаньчинтай уулзсан. Ли Жаньчин нєхєртэй хоюулаа энд ирж бусадын туурын модыг арчилж байна. Хvлслэгчийндээ сууж амьдарж, євчилвєл євчнєє vзvvлээд бас хvн бvр сардаа 400 юаний цалин авдаг.
Тэрээд хэлэхдээ, Нутаг орондоо байхад тариа тарьж амьдардаг. Хур бороон тэнцвэл ургац авдаг. Yгvй бол ургац хуриадаггvй. Энд ирж хvч яваад нутагдаа байсанаас хол их олж байна гэлээ.
Энд ирж хvч явагчдын зарим нь тариачдын эрхэлсэн гэр бvлийн гуанзанд ажилладаг. Сvvлийн жилvvдэд хотын хvмvvс олон ирдэг болсоноор хєрєнгє зvгээртэй айлууд тудэнд зориулан гуанз ажиллуулах болсон ажээ.
Ван Зешvнийхэн ч туурын ойнхоо ємнє талд зочлох єрєє, рестрон, унталгын єрєє, ариун цэврийн єрєєтэй байшин барьж одоо дотоод засвар хийж байна. Энэ нь тvvний гэр бvлийн зочид буудал юм гэнээ. Удалгvй ашиглалтад орно.
Тэрээр хэлэхдээ, би одоо туурын модноосоо олох орлогоо чамлаад, зочид буудал байгуулж орлогоо нэмэгдvvлэхээр болсон. Энэ жил 20 мянга гаруй юаний хєрєнгє оруулж энэ зочид буудлыг байгуулсан гэлээ.
Одоо зєвхєн Пингv дvvрэг биш, Бээжингийн хотын захын дvvрэгvvдийн олонхи нь газар орныхоо байдалдаа зохицуулан жимсийн мод тарьсан байна. Пингv дvvрэг туурын мод, Хуайру дvvрэг туулайн бєєрийн мод, Фаншань дvvрэг шавталын мод, Дачин дvvрэг Лирийн мод тарьсан байлаа. Жимсийн аж ахуйн боловсруулах аж vйлдвэр, жуулчлал, зочид буудал зэрэг ажил vйлсийн хєгжлийг ахиулж, Бээжингийн хотын захын дvvргvvдийн тариачдын амьдралыг сайжруулж, хот хєдєєгийн зvрээг багасааж байна.
|