Хятад улс "мєр бvтэн гэдэс цатгалан" байснаа єнєє "чинээлэг нийгмийг тал бvрээр байгуулах" vе шатандаа явж байна. Хичнээн vеэрээ чинээлэг амьдралыг хvсч, хичнээн жилээр чинээлэг зvг мэрэйлээ дээ! Тэгэхэд єнєєдєр энэ хvсэл маань бидний дэргэд ирээд байна. Єдєр тусмаа шиндэж байгаа цаг vеийн єєрчлєлтийг хvмvvс харж байна. Yнэн бодитой тоо баримтыг хvмvvс vзэж байна. Тэгвэл ард иргэдийн амьдралд аль хэдэн талаар vндсэн єєрчлєлт гарав гэвэл: Хvмvvс мєнгє тєгрєгтэй боллоо. Єєрчлєлт хийж нээлттэй бодлого хэрэгжvvлэхээс ємнє, 10 мянган юаньтай айл єрх, гэр бvлийг баячуулд тооцож, "10 мянгатын єрх" гэсэн нэр томьёлол хэрэглэдэг байлаа. Гэтэл єнєєдєр болоход Хятадад энэ нэр томьёлол нэгэнт цагаас єнгєрч, зєвхєн тvvхийн нэр томьё болж хоцрогдлоо. Учир нь Хятадад 10 мянгатай гэр бvл даанч олон болжээ. Єєрчлєлт хийж нээлттэй байх бодлого хэрэгжvvлснээр, Хятадын эдийн засаг маш тvргэн хєгжиж, хувь хvний мєнгє тєгрєг хийгээд гэр бvлийн орлого ихээр дээшилсэн байна.
Орон сууц сайжирч байна. "Чинээлэг болсон эсэхийн зангилаа нь орон сууц дээр байна" гэгчээр, єнгєрсєнд нэг гэрт гурван vеэрээ шахалдан суух нь сонин явдал биш бєгєєд хуучин, аюултай гэр байшин даанч олон байсан. Тэгэхэд єєрчлєлт хийсэн 14 жилийн турш асар их хувьралт гарч, хvмvvс баяр баясгалантайгаар шинэ орон сууцанд суух болсон байна.
Єндєр насалж байгаа хvмvvс нэмэгдэж байна. 2000 оны 6-р сарын 18-ны єдєр Хятадын Сичуань мужид 116 настай нэг настан "хамаг єндєр настай хvн"-ий тэмдэглэлийг vvдэж дэлхийн хамаг єндєр настай хvн болсон байна. Нийгэм тогтвортой, идээн ундаан, эрvvл мэнд, эмчилгээний тєвшин дээжилснээр єндєр насалж байгаа хvн явах тусмаа нэмэгдэж байна.
Чанар сайтай идээн ундаан голлох болж байна. Ард иргэд єнгєрсний амуу будаагаар голлосон бvдvvлэг хэрэглээний хэлбэрээсээ аажмаар шим тэжээл, vнэр амт, эмчилгээний vр ашигтай, дєхєм хялбар хэлбэр уруу шилжсэн байна.
Хувийн машин олширч байна. Хятад улс бол дэлхий дээр дугуй тэргэний орон билээ. Тэгэхд єнєє энэ олон дугуй тэргийг машин орлох болж байна. 14 жилийн дараа болоход, маш олон хувь хvн машинтай болжээ. Гэгээрэл боловсролын тєвшин дээшилж байна. Арван хэдэн жилийн турш, засгийн газраас гэгээрэл боловсролд оруулах хєрєнгє мєнгєє нэмэгдvvлснээр, хvvхдийн цэцэрлэгээс аваад их сургууль, ажлын байраар хангах явдал явах тусмаа дээшилж, єнєєдєр болоход оюутад олширсон бєгєєд эрдэмтэн мэргэжилтэн, судлагч доктор ч илт олширч, Хятадын гэгээрэл боловсролын хэмжээ маш тvргэн хєгжиж байна.
Баяр дурсгалын єдрєєр гадагш гарч аялал жуулчлал хийж байна. 14 жилийн ємнє хятадчууд мєнгєгvй байсан болохоор баяр дурсгалаар гэр бvл, тєрєл садан хороондоо айлчилж, ширээ хоол иддэг байсан. Єнєє болоход баяр дурсгалаар уул усаар жуугалан явахаар барахгvй бvр гадна улс орнуудаар зугаалж явдаг боллоо. Мэдээллийн техник тvргэн хєгжиж байна. Єнгєрсєнд захиа чимээгээр хороондоо харилцдаг байлаа. Єнєєдєр болоход гэрийн утас, гар утастай болж, компьютерийг ашиглан, сvлжээнд холбогдох, имэйл, вэб сайтаар харицах болж байна. Хятадын нийгэмд энэхvv єєрчлєлт гарснаар ард иргэдийн амьдрал явах тусмаа дээшилж байна.
|