• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2004-07-28 17:06:48    
Монгол улсаас БНХАУ-д суугаа Онц бєгєєд Бvрэн эрхэт элчин сайд ноён Амарсанааг сурвалжилж ярилцлага авсан юм

CRI

    Эрхэм найз нараа, Энэ 2004 оны эхээр Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч Хятадын нийслэл Бээжинд Монгол улсаас БНХАУ-д суугаа Онц бєгєєд Бvрэн эрхэт элчин сайд ноён Амарсанааг сурвалжилж ярилцлага авсан юм. Таньд энэ ярилцлагыг тольлуулъя.

    Сурвалжлагч:Ноён элчин сайд та, 2003 онд Хятад Монгол хоёр орны харилцаанд болсон онцлог vйл явдаас нэрлэнэ vv?

    Амарсанаа: Монгол улсаас БНХАУ-д суугаа Онц бєгєєд Бvрэн эрхэт элчин сайд Амарсанаа би, Хятадын Олон Улсын Радиогаар дамжуулан сонсогч та бvхэнд энэ єдрийн мэнд дэвшvvлье.Та бvхэнтэй радиогаар уулзаж байгаадаа баяртай байна.

    2003 оны хувьд хоёр орны харилцаанд туйлын онцлог vйл явдал,тvvхийн шинэ хуудсыг нээсэн ийм жил болсон гэж бид vзэж байна.2003 онд БНХАУ-ын дарга Ху жинтао Монгол Улсын ерєнхийлєгч Нацагийн Багабандийн урилгаар Монгол Монгол улсад тєрийн айлчлал хийсэн ,энэ тєрийн айлчлал бусад айлчлалаас нэг зvйлээр онцгой ялгагдаж байна.Би энэнийг та бvхэнд тодруулж хэлье гэж бодож байна.Єєрєєр хэлбэл 2003 онд Ху жинтао даргын хийсэн айлчлалаас ємнєх айлчлалуудын vр дvнгээр гаргасан баримт бичгvvдэд хоёр орны харилцааг тодорхойлж гаргахдаа сайн хєршийн найрсаг харилцаа хамтын ажиллагааг хєгжvvлэх талаар харилцан тохиролцож байсан.Тэгвэл Ху жинтао дарга айлчласнаараа сайн хєршийн найрсаг харилцаа хамтын ажиллагааг сайн хєршийн итгэлцсэн тvншлэлийн харилцааг тогтоон хєгжvvлж, мєнхийн сайн хєрш,сайн анд,сайн тvнш байхаар хоёр орны харилцааг ингэж шинээр тодорхойлж гаргасан байна.Энэ бол манай хоёр орны харилцаанд гарч байгаа шинэ vйл явдал гэж дvгнэж болох ёстой.Энэ бол чухал асуудал. Хоёрдугаарт нь,айлчлалын vеэр тохирсон асуудал бол ,хоёр орны тєр засгийн єндєрлєгvvдийн харилцан айлчлалын давтамжийг хадгалаж байх талаар харилцан ойлголцлоо.Гуравдугаарт нь,хоёр тал харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимтэй хєгжvvлэх, тєрєл бvрийн хэлбэрээр єрнvvлэх талаар харилцан тохирсон.Би энэ зvйл дээр нэг зvйлийг онцлон хэлэхийг хvсч байна. БНХАУ-ын тєр засгийн удирдлагуудаас манай оронд айлчлах, манай орны тєр засгийн удирдлагуудаас БНХАУ-д айлчлахад БНХАУ-ын зvгээс буцалтгvй туслалцаа байнга vзvvлдэг. Ху Жинтао даргын айлчлалын vеэр ч гэсэн БНХАУ-аас 50 сая юаний буцалтгvй тусламж vзvvлсэн. Ингэж 50 сая юуаний буцалтгvй тусламж vзvvлсний зэрэгцээ,Ху Жинтао дарга нэг зvйлийг онцолж шийдвэрлэсэн. Энэ бол монгол улсын нийгэм эдийн засгийг хєгжvvлэхэд, БНХАУ-ын зvгээс 300 сая америк долларын хєнгєлттэй зээлийг олгож, сайн хєрштэйгээ харилцан хамтдаа хєгжье гэсэн асуудлыг дэвшvvлсэн юм. Ийм их хэмжээний хєнгєлттэй зээлийг олгож байсан онцлог зvйл тvvхэнд урьд ємнє байгаагvй юм. Энэ нь Ху Жинтао даргын айлчлаын vеэр шийдэгдсэн нэг онцлог асуудал юм. Саяхан Монгол Улсын Санхvv Эдийн Засгийн сайд Ч.Улаан ,Хятадын Сангийн сайдын урилгаар БНХАУ-д айлчлахдаа,энэ асуудлыг энэ асуудлыг vндсэнд нь шийдэж, цаашид энэ асуудлыг хэрэгжvvлэх бололцоог гаргалаа.

    Ху Жинтао даргын айлчлалын vеэр тохиролцсон нэг онцлог vйл явдал бол,хоёр тал олон улс болон бvс нутгийн асуудлаар хамтын ажиллагаагаа эрчимжvvлж,бvс нутгийн энх тайван тогтвортой байдлыг сахин хамгаалахад чиглэсэн хамтын чармайлт гаргаж ажиллана гэж харилцан тохиролцсон юм. Энэ нь хоёр улсын аль аль талд нь чухал асуудал болох юм. Єєрєєр хэлбэл,сvvлийн vед олон улсын хэмжээнд терроризмийн vйл ажиллагааны эсрэг олон улс хамтран ажиллах зайлшгvй шаардлага байгаа. Энэ асуудал дээр Монгол улс бол санал нэгтэй орж байгаа юм.Ийм учираас бvс нутгийн энх тайван тогтвортой байдлыг сахин хамгаалахад хамтарч хvчин чармайлт гаргаж ажиллая гэдэг дээр ториролцсон бол чухал шийдвэр гэж бид нар vзэж байна.