• РҐСЏС‚адын олон улсын радиБидний тухай• РќТЇТЇСЂ хуудас
China Radio International Tuesday    Apr 22th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v РќРёР№РіРјРёР№РЅ амьдрал
v РҐСЏС‚адын шинэ С‚У©СЂС…
v РђСЏР»Р°Р» жуулчлал
v РђРјСЊРґСЂР°Р»Рґ тустай
v Р¦Р°РіРёР№РЅ урсгал
v Yндэстний С†У©У©РЅС…
v РЁРЈ боловсрол
v РўР°РЅРёРЅ РјСЌРґС…ТЇР№
(GMT+08:00) 2004-08-09 16:26:56    
Дуучин Алтанцэцэг

CRI

    Дуучин Алтанцэцэг 1955 онд тєрсєн.Бага наснаасаа дуулах авьяас нь тодорч,сургуулийнхаа урлагийн тоглолтонд байнга оролцож байжээ. Арван хэдхэн настайгаасаа эхлэн орон нутгийнхаа дуу бvжгийн "Улаан мєчир" чуулгад ажиллаж эхлэсэн бєгєєд улмаар мэрэгжлийн дуучин болж,одоо vзэгчдийн сайшаал,талархалыг хvлээсэн нэртэй уран бvтээлчийн нэг болжээ. Цээл тунгалаг хоолоотой дуучин Алтанцэцэг одоо, Хятад улсын Євєр Монголын Єєртєє Засах Районы Радио Телевизийн Урлагийн чуулгын дуучин бєгєєд, Хятадын дуучдын нийгэмлэгийн гишvvн, Хятадын vндэстний цєєнхийн дуу хєгжмийн нийгэмлэгийн гишvvн, Євєр Монголын Єєртєє Засах Районы дуучдын нийгэмлэгийн зєвлєлийн гишvvн , улсын 1-р зэрэгтэй дуучин юм. Урлагийн замаар дєчєєд жил замнахдаа, монгол ардын уламжлалт уртын дууг дэлхийн олон орны ард тvмний сонорт хvргэж, vндэстний онцлогтой урлагаа гадаадынханд таниулж, сурталчилахад ихээхэн vvрэг гvйцэтгэсэн уран бvтээлч юм.

    Алатанцэцгийн дуунуудыг эхлэж ярихад "Алтан богдын шил" гэдэг дууг дурдахгvй єнгєрч болохгvй билээ. Энэ дууны ард тvvний гурван vеийн хvний сэтгэл хєдєлгєм vнэн учрал байгаа юм. Ээжийнхээ дуулсан "Алтан богдын шил" гэх дууны аялгуунд бvвийлэгдэн байж єссєн хvн Алтанцэцэг байлаа. Тэгээд тvvнийг дуучин гэгдэх болсон vед ээж нь тvvнд энэхvv "Алтан богдын шил" гэх дуутай холбоотой нэгэн vлгэрийг хэлж єгч билээ. 1944 онд, Алатанцэцэгийн ээжийг нь 8 настай байхад нь тvvний эмээ нь нєхєр болон гурван хvvхдээ гэртээ орхиод, нутаг буцаж, євчитэй байгаа эгчийгээ эргэж vзэхээр явсан юм байна. Яг энэ vед Монгол улс тасгаар тогтнолоо тунхаглах таарч, Монгол улсад байгаа эмээ нь нутгийн хvмvvстэй хамт хойш нvvдэллэж явжээ. Ингээд хилийн шугам нэг гэрийн хvмvvсийг хоёр улсад хуваагдуулж билээ. Эхлээд бас захидал занаа нэвтэрдэг байсан боловч "Соёлын их хувьсгал" vvсч, нийгмийн донслолтоос болоод бvрмєсєн хэлхээ холбоо тасарчээ. Наймхан настайдаа эхээсээ салж єнєчин болсон Алатанцэцэгийн ээж нь эжийнх нь заасан "Алтан богдын шил" гэдэг дууг л цээжилж байжээ. Тэгээд энэхvv дууг дуулах болгондоо хол газар яваад эргэж ирж чадаагvй ээжийгээ дандаа мєрєєдж санагалздаг юм байжээ. Тэгээд хожим нь цаг vеийн байдал тогтнуун тайван болж, Монгол, Хятад хоёр орны харилцаа сайжирч, дуучин болсон Алтанцэцэгийн дуу Монгол улсы ард тvмний чихэнд хvрэх болсон юм. тvvний дуу радиогоор дамжаад эмээгийнх нь чихэнд хvрэхийг хэн бодож олох билээ. Тэгээд уртын дууны ая эгшигийн дунд элгэн садан уулзалдаж, хагас зуун жил хагацсан нэгэн айл нийлж билээ.

    Монгол vндэстэнд л сая монгл уртын дуу байх ёстой, єєр vндэстэнд монгол уртын дуу байж яасан ч чадахгvй юм гэж Алтанцэцэг vргэлж хэлдэг юм.

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040