Ч.Булаг бол Монгол vндэстний алдарт морин хуурчин, хєгжмийн зохилч, улсын нэгдvгээр зэрэглэлийн жvжигчин юм.1944 оны билгийн тооллолын 2-р сарын 2-ны єдєр тєрж, Євєр Монголын Єєртєє Засах Районы Хорчны тал нутагт єсєн бойжсон юм. Тvvний 3 настай байхад нь Хорчны Морин сvмийн 5-р дvрийн гэгээнээр тодруулжээ. Тэрээр одоо Хятад улсын морин хуурчдын нийгэмлэгийн дарга, Монгол улсын морин хуурчдын тєвийн нэр хvндэт тэргvvлэгч, Японы олон улсын харилцааны зєвлєлийн гишvvнээр ажиллаж байна. Насаараа морин хуурын тєлєє зvтгэсэн бєгєєд улс тvмэнд морин хуурын гайхамшигийг мэдрvvлж, таниулахад ихэд хувь нэмэр оруулсан юм. Морин хуураа хєглєєд, Танзани, Бурунди, Пакистан, Шри Ланк, Индонез, Монгол, Япон зэрэг улс орон болон Шанган зэрэг районуудаар явж тоглолт гаргасан бєгєєд, vvний дотор Япон улсад л гэхэд тавь гаруй удаа очижээ. Ч.Булаг бол морин хуурчин бєгєєд хєгжмийн зохилч юм.
Тvvний зохиосон "Тvмэн агтын тvвэргээн" гэх хєгжим нь бvх Хятадын хэмжээнд хоёрдугаар зэргийн шагналыг хvртэж, Японы Хирушимад болсон Олон улсын хєгжмийн тэмцээнд шилдэг шагнал, Фудаогийн Олон улсын урлагийн наадамд элчийн шагнал, Хэн бинд болсон дэлхийн залуучуудын энх тайван уларгийн наадамд энх тайван, соёлын шагналыг хvртсэн байна. Ч.Булагийн зохисон "Ээждээ єргєх дуу", "Тал нутаг болон Бээжин", "Мандах наран", "Чингис хааны эр хоёр загал" зэрэг дєч гаруй бvтээл нь ч олон улсын хэмжээний шагналуудыг тоссон юм. Тэрээр одоо Японы Токио хотноо амьдарч байгаа бєгєєд "Ч.Булаг" хєгжмийн компани байгуулаад байна.
1986 онд "Тахь" морин хуурын хамтлагийг vvсгэн байгуулж, Євєр Монголын Єєртєє Засах Районы болон Японы Токио, Хирушимагийн урлагийн наадамд тоглолт гаргаад дотоод гадаадын мэргэжилтний єндєр vнэлгээ хvлээсэн байна. Ч.Булаг удаан жилийн практик болон онолыг уялдуулан, 1974 онд морин хуурыг хєгжимдєх аргын тухай ном хэвлvvлжээ. "Би морин хуурын тєлєє энэ дэлхийд ирж, мєн ч морин хуурынхаа тєлєє энэ дэлхийгээс явах болно" гэж хэлсэн байдаг юм.
"Тахь" морин хуурын хамтлаг нь 1986 оны 6-р сарын 22-ны єдєр байгуулагдаж, Євєр Монголын Єєртєє Засах Районы нэг бvлэг шилдэг морин хуурчдаар бvрэлдсэн байдаг юм. Ч.Булагийн биечлэн дагуулснаар, хэдхэн жилийн хугацаанд их амжилтанд хvрчээ. 1989 оны 12-р сард Бээжинд Соёлын Яаманд тайлан тоглолтоо тоглосны дараа Азийн спортийн наадамд тоглосон юм. 1992 онд Олимпийн наадмыг угтах тусгай концерт гаргаж, 1993 оны 10-р сард Японы Хирушимад болсон Олон улсын урлагийн наадамд оролцож, дотоод гадаадын ард тvмний халуун таашаалыг хvлээж, єндєр амжилтанд хvрсэн билээ.
Морин хуурчин Ч.Булаг бол энэхvv "Тахь" нэрэмжит морин хуурчдын хамтлагийн vvсгэн байгуулагч нь юм. Тэрээр энэ хамтлагийн хамт олноо дагуулан, дэлхийн ард тvмэнд монгол vндэстний уламжлалт хєгжмийн зэмсэгийн ид шидийг гайхуулах гэж, мєн ч нvvдэлчин vндэстний соёлыг таниулах гэж тэмvvлж байна.
|