Хятадын баруун хойт нутгийн Шиньжянгийн Уйгар Єєртєє Засах Районы уйгар vндэстний ардын дунд єргєнєєр уламжлагдан дэлгэрсэн "Арван хоёр мукам" хэмээх хєгжим нь хэдийгээр баруун хязгаарын угуулын vндэстний соёлоос vvслэл гаралтай боловч лалы соёлын нєлєєг бас маш их хvртсэн байдаг юм.
Ерцян хант улсын эзэн Рашид хан болон тvvний хатан Аманнишаахан хант улсынхаа олон газраас "Мукам"-ыг сайн мэддэг ардын уран сайханчдыг цуглуулж, хєгжилчин Кадилхан Ерцян-гаар даргалуулан, салж бутарсан хэсэг бусаг "Мукам"-ыг системтэй боловсруулан эмхтгэснээр "Мукам" тєлєвшиж хєгжиж чадсан байна. Єнгєрєгч зууны 60-аад оноос эхэлж, Хятадын Засгийн Газар тусгай хvмvvсийг зохион байгуулж Синьцзян-д "Арван хоёр мукам" дуурийн адил бус хувилбарыг цуглуулан эмхтгэсэн бєгєєд дуурийн урлагийн тусгай ажилтдыг бэлтгэн хvмvvжvvлж, уйгар vндэстний энэхvv уламжлалт урлагийг маш сайнаар хамгаалж хєгжvvлсэн юм.
"Мукам" гэдэг нь журам горим, найр цуглаан зэрэг утгатай араб vг байснаа одоо их хєгжим гэсэн утгаар улиран хэрэглэгдэх болжээ. "Мукам" бол мусульман vндэстнvvдийн нэг зvйлийн хєгжмийн хэлбэр юм. "Арван хоёр мукам" нь даруй арван хоёр их хєгжим болно. Энэ арван хоёр хєгжимд рак, цебиат, мусяурайк, цярга, панжига, узыхал, айце, усяк, баяти, нава, сыга, илак зэрэг мукам хамрагдсан байдаг билээ.
"Арван хоёр мукам"-ын мукам болгон нь бvр данайэман, дастан болон майсирэп гэсэн гурван том хэсгээс бvрддэг бєгєєд хэсэг болгон нь бас 4 гол хєгжим болон хэд хэдэн хавсрага хєгжмээс бvрддэг байна. Тvvний доторхи хєгжим бvр нь мукамын гол хєгжмийн органик бvрэлдэхvvн хэсэг болдгийн зэрэгцээ бас нийлэл хєгжмийн онцлог бvхий бие даасан хєгжим болдог юм. Мукамын хавсрага хєгжмийн зэмсэгт шатар, танбар, ревап, гар хэнгэрэг, дутар зэрэг бий.
"Арван хоёр мукам" нь бvтцийн хувьд эрт дээр vеэс уламжлан ирсэн уламжлалт хєгжмийн vндсэн дээр хєгжсєн хєгжим дуу болон орон нутгийн хєгжмийн нийллээс бvрдсэн хєгжим юм. Уг хєгжим бол мєн ч эртний сонгодог яруу найргийн хєгжмээр илтгэсэн хэлбэр болно.
"Арван хоёр мукам"ын дууны vгийг Цагаатай хант улсын vеийн нэрт яруу найрагч Рутфэй, Наваи, Нубити, Майсиреп, Иваида, Фузул зэрэг хvмvvс зохиосон бєгєєд Аманнишахан нь Наваи, Фузул зэрэг яруу найрагчийн шvлгvvдийг мукамын хєгжимд оруулсан ба хожим нь мукамын хєгжмийн зохиолч нар бас Наваи, Зырайри, Майсиреп зэрэг нэрт яруу найрагчдын шvлгийг ашиглан "Арван хоёр мукам"-ыг баяжуулсан байна.
Жишээ нь, "Рекмукамын удиртгал"-д дуулдаг нь бол Наваи-гийн гvн ухааны учир утга бvхий улс тєрийн уянгаын нэг шvлэг юм. Чин сэтгэлийн нууцыг дурлалт хосоос асуугаарай. Цэнгэл жаргалын дууныг азтай хvмvvсээс сонсоорой. Хайр дурлалдаа vнэнчгvй бол, Хувь заяа хоостоно. Худал хуурамч явбал, хотол олноос хvндэйрнэ. Ядуу хvний зvдvvрийг баян хvн мэдэхгvй, гонь гутралын зовлонг тэнvvлч хvн л ойлглно гэх зэрэг утга санаа бvхий бадгууд "Рекмукамын удиртгал"-д байдаг юм.
"Арван хоёр мукам"-ын доторхи дастаны хэсгийн дууны vг нь ардын vлгэрт шvлгээс бvрдсэн байдаг ба тvvнд "Айрип болон Сайнайм", "Сайнобайр", "Дирарем", "Баба русян" зэрэг ардын vлгэрт шvлгийн доторхи охь шилдэг зvйлvvд орсон байдаг билээ.
|