• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2004-08-18 15:28:01    
Нэрт дуучин Дэдма

CRI

   Алдарт дуучин Дэдмээгийн дуулсан нэгэн дуугаар тухай єгvvллээ эхлэе.

    "Тэнгэрийн салхи тэгш vгvй
     Тєрсєн бие минь мєнхрєш vгvй
     Мєнхийн рашааныг хэн нь ч уулаа даа 
     Мєнєєхєн чєлєєндєє жаргая, бид нар" гэж дуулж байдаг юм. Энэ дуу нь "Тэнгэрийн салхи" гэдэг дуу юм.

    Энэ нь монгол vндэстний ардын дуу юм. Энэ дуу нь одоо хятад, монгол хоёр хэлээр Хятадын газар болгонд дуртай дуу болжээ. Дэдмагийн хуучин дуунаас эргэн дурсахад Хятадын ард тvмний дунд єргєн дэлгэрсэн ийм нэгэн дуу байдаг юм. /Дуугаа сонсъё/

    Тэнгэрийн салхи

    Дэдма бол Хятадын залуучуудын холбооны гишvvн, Хятадын урлагчдын нийгэмлэгийн гишvvн, Хятадын vндэстний цєєнхийн соёл урлагийн сангийн зєвлєлийн гишvvн, улсын 1-р зэрэглэлийн тоглогч юм.

    1947 онд Євєр Монголын Єєртєє Засах Районы Алшаа аймгийн Эзнэ хошуунд тєрж, 1960 онд нутгийн Улаамєчрийн чуулганд оролцож, 1962 онд Євєр Монголын Урлагийн сургуульд, 1964 онд Хятадын урлагийн сургуульд, 1968 онд Євєр Монголдоо буцаж, 1982 онд Тєвийн Yндэстний Дуу Бvжгийн Чуулганд ажиллаад, гоцлол дуучнаар одоо болтол ажиллаж байгаа юм.

    Тэрээр тvvний дуулсан дуунууд нь єргєн дэлгэрч, хvмvvс дуулах дуртай байдаг юм. Дэдма Румын, Югослав, Монгол, Танзания, Коломбо, АНУ, Япон, Брунди, Филиппин зэрэг олон орноор тоглолт хийж, дэлхийн дэвжээнээ монгол ардын дуугаа хангинуулж явсан билээ.

    Дэдма 1998 онд хvнд євчилсний улмаар дууны тавцангаас буух шахлаа. Yvнээс хойш тэрээр "Малчин хvн", "Улаан шvхэр" зэрэг дууны шинэ цомгоо гаргажээ.

    Єнгєрєгч зууны далаад оноос эхлээд ард олондоо танил болсноор одоо хир нь олон хvний хайр хvндэтгэлийг хvлээж байгаа юм. 1998 онд тархинд нь цус харваж, эцэстээ урлагийн тайзандаа буцан ирсэн байна. Дэдма бол эх дэлхий, амьдралдаа хайртай хvний нэгэн юм.

    Євдєєд дахиад дуулах болсон нь бvр нєхєр Рашинимагийнх нь ач гавьяа гэж Дэдма хэлж байдаг юм. Тэгээд нєхєртєє зориулж "Улаан шvхэр" гэдэг дууны цомогоо тараасан байна.

    Арван хэдэн настайгаасаа дуучин болох замаа эхэлсэн Дэдма бол Євєр Монголын Алшаа аймгийн Эзнэ хошууны хvн юм. Тэрээр дєч гаруй жил ард олондоо маш олон дуу хvргэж, чихэн сонорыг нь баясгаж явсан билээ.

    Одоо бид Дэдмагийн дуулсан, "Насны намар", "Улаан шvхэр" гэдэг дууг нь сонсъё.