БНХАУ-д нийт 23 муж, 5 єєртєє засах район, 3 шууд харъя хот байдаг. ТЄЗР бол энэ 5 єєртєє засах районы доторхи тєвд vндэстнээр гол цогц болгосон vндэстний єєртєє засах орон нутгийн нэг нь болно.
ГАЗРЫН БАЙРЛАЛ БОЛОН НУТАГ ДЭВСГЭР: ТЄЗР, Хятадын баруун ємнєд хязгаарын Хєх-нуур тєвдын єндєрлєгийн баруун ємнєд хэсэгт байрлаж байдаг. Хойт талаараа ШУЄЗР болон Хєх-нуур мужтай хил нийлж, зvvн биеэрээ Сы чvань муж,зvvн ємнєд талаараа Юvнь нань мужтай хиллэн, ємнєд хэсэг, баруун хэсгээрээ Бирма, Энэтхэг, Бутаны, Сикким болон Балба зэрэг улс орны хилийг дэрлэн,оршиж байна. Дээрхи улс орон болон орон нутагтай нийлж байгаа хилийн шугамын нийт урт нь 4000 км шахам байна.Бvх районы нутаг дэвсгэрийн нийт талбай нь сая 220мянга гаруй хавтгай дєрвєлжин км,Хятадын нутаг дэвсгэрийн нийт талбайн 12.8%-ыг эзэлж байна. Газрын байц,уул нурууд нь далайн тvвшнээс дунджаар бараг 4000 метр илvv єргєгдсєн байдгаараа"Дэлхийн дээвэр" гэсэн сайхан нэр шагнуулжээ.
Эндэхийн газрын байц маш их бэрх бартаатай,єндєр уул єргєн хавчлууд нь хойш урагш зvvнш баруунш сvлжилдэж байдаг.Газрын гадаргийг нь vндсэндээ єндрєєс єндєр уул, єндєр уул, уул нуруу, намхан уул, дов сондуул, хєдєє тал гэж 6 тєрєл зvйлд хувааж болно.Бас мєсєн голын гадарга, хадны хайлшын гадарга, шороон шуургийн гадарга, галт уулын гадарга гэж байдаг.Тvвдын єндєрлєгийн ємнєд хэсэг дэх муралзан тахиралсан Гимлайн нуруу бол Хятад, Энэтхэг,Балбын хилийн уулзар дээр байгаа нийт урт нь 2400км, єргєн нь бараг 200-300км,далайн тvвшинээс дунджаар 6000м єргєгдсєн уул нурууд юм. Далайн тvвшнээс 8848.13м єргєгдсєн дэлхийн ноён оргил болох Жомолунгма оргил нь Гимлайн нурууны дунд хэсгийн Хятад Балбын хилд байрилж бий, тvvний эргэн тойрны 5000гаруй хавтгай дєрвєлжин км газарт 8000м-ээс єндєр оргил 4,7000м-ээс єндєр оргил 38 байна.
ГОЛ МЄРЄН, НУУР БYРД: ТЄЗР-ны хилд урсгалын талбай нь 10мянган хавтгай дєрвєлжин км-ээс давсан гол мєрєн 20гаруй байна, урсгалын талбай нь 2000 хавтгай дєрвєлжи км-ээс давсан гол мєрєн 100гаруй байна. Нэрт гол мєрєн гэвэл: Жинь ша жиан мєрєн,Нv жиан мєрєн, Лан цзан жиан мєрєн болон Яалуусанбуу мєрєн болно.Тvвд бол бас олон улс руу урасч байгаа гол мєрнєєр хамгийн олон мужын хэмжээний район юм. Азын нэрт Хэн хэ гол,Энэтхэг гол, Бvламапvтла гол, Мекон мєрєн, Сарвенжиан мєрєн, И лvє ва ди жиан мєрєн зэрэг гол мєрний эх ундраа нь бvгд энд байдаг. Тvвдын гол мєрний усны эх vvсвэр нь голчуу борооны ус, цас мєсний хайлсан ус, хєрсєн дорхи усаар бvрэлдсэн байдаг.Ийм ус ундраа элбэгтэй,элс шороо багатай, чанар сайтай юм.Яалvvсанбуу мєрєн бол Тvвдын хамгийн том мєрєн юм. Нийт урт нь 2057км, урсгалын талбай нь 240гаруй мянган хавтгай дєрвєлжин км, урсгал нь далайн тvвшнээс дуджаар 4500м орчим дээр байна.Энэ бол дэлхийн хамгийн єндєр дээгvvр урсч байгаа том тєрєн болно. Яалvvсанбуу мєрєн Энэтхэгийн хилд урсан орхоороо Бvламапvтла мєрєн болдог. Яалvvсанбуу мєрний том хавцал 5382м гvн байна. Энэ бол газрын бємбєрцгийн хамгийн гvн хавцал юм.Том хавцлын хамгийн явцуу ангал нь 74м,хамгийн єргєн ангал нь 200м орчим,нийт урт нь 370км байна. Дэлгэр их Тvвдын єндєрлєгт их бага 1500гаруй нуур бvрд бий. 1000 хавтгай дєрвєлжин км-ээс давсан нуур гэвэл: Намцvє нуур, Сэлинцvє нуур, Зашинамцvє нуур болно. 100 хавтгай дєрвєлжин км-ээс давсан талбайтай нуур 47 байна. Нуур бvрдийн нийт талбай нь 24183 хавтгай дєрвєлжин км байх бєгєєд Хятад улсын нуур бvрдын нийт талбайн бараг гуравны нэг хувыг эзэлж байна.Тvвдын єндєрлєг нь Хятадын хамгийн олон нуур бvрдтэй район болох тєдийгvй мєнч дэлхий дээрэхи хамгийн олон нуур бvрдтэй єндєрлєг нутаг юм.Энд шорвог нуур олон,цэнгэг нуур цєєн,далайн тvвшнээс 5000м єргєгдсєн нуур 17 байх бєгєєд тэдгээрийн талбай нь 50 хавтгай дєрвєлжин км-ээс давж байна.
ЦАГ АГААР: Тvвдын єндєрлєгийн бэрх бартаатай,янз бvрийн газрын гадарга нь єндєрлєг нутгийн євєрмєц уур амьсгалыг бий болгожээ.Ерєнхийдєє баруун хойт зvгийн нутгаараа хахир хvйтэн ган хуурай,зvvн ємнєд зvгийн нутгаараа дулаан чийглэг байхаас гадна,цаг агаар олонтоо хуйсагнаж,гэнт дулааран,гэнт хvйтэрдэг онцлог ч бий.Хятадын ихэнх орон нутагтай зэрэгцvvлбэл,Тvвдын агаар амьсгал сийрэг нарны илч хангалттай,дулааны хэмжээ нэлээд дор,хур тундас нэлээд бага юм.Тvвд бол нар маш хvчтэй тусдаг газар юм.Адил єргєрєг дээр байгаа тал газар дээр тусах хэмжээнээс хоёр дахин илvv хvчтэй байна.Лхаса хотод жил бvр дунджаар 3021 цаг нар тусч байдаг. Шєнє єдрын дулааны зєрєє нэлээд их юм.
Лхаса, Шигаазын жилийн дундаж дулааны хэмжээ нь ойролцоо єргєрєг дээр оршиж байгаа Чvн чин, Y хань, Шан хай зэрэг хотоос 10-20 хэм хvйтэн байна.Далайн тvвшнээс 5000м илvv єргєгдсєн А ли район, 8-р сард єдєртєє 10 хэм дулаан байхад,шєнєдєє хvйтэрчихсэн байдаг.ТЄЗР-ны олон газрын хур тундас буух улирал болон ган хуурай улирал нь илт ялгаатай байдаг бєгєєд шєнєдєє илvv бороо ордог.Хур тундас буух хэмжээ нь зvvн ємнєдийн дор газар 5000мм байснаасаа баруун хойт нутаг руугаа бол буураад 50мм болдог.Жил бvрийн 10-р сараас дараа жилийн 4-р сар хvртэл хур тундсын хэмжээ нь бvх жилийнхээ 10 %--20%-ийг эзэлдэг. 5-р сараас 9-р сар болтол хур тундас нэлээд их буудаг бєгєєд бvх жилийн хур тундсын хэмжээний 90% орчмыг эзэлж байгаа юм.
|