Манай тооллын 842 онд, Тvвдийн вант улс нь вангийн ураг тєрлийн хямрал, овог аймаг хоорондын болон хилийн жанжнууд хоорондын самуун дайнаас болж хагаран бутарч, харилцан vл харьяалагдах орон нутгийн хvчууд бий болжээ. Тэд хувь хувьдаа газар нутаг эзэмшиж, харилцан дайтаж, энэ дайн байлдаан нь дєрвєн зуу гаруй жил vргэлжилсэн байна. 13 дугаар зууны дундуур тvвд нь хятадад нэгджээ. 13 дугаар зууны эхээр монгол vндэстний удирдагч Чингэс хаан хятадын умарт хэсэгт монголын хаант улсыг байгуулжээ. 1247 онд, Сажаагийн бvлгийн эрдэмтэй лам, Хvнгаажалзан бандида монголын хаант улсын хааны хєвгvvн Гvдэнтэй Лян жоуд тvвдийн олон аймгууд монголын хаант улсыг дагаж, тvvний тогтоосон орон нутгийн засаг захиргааны дvрэм журмын агуулгыг хvлээн авахаар тохиролцсон байна. Ингээд Сажаагийн орон нутгийн тєр засаг байгуулагджээ.
1271 онд монголын хаант улс, улсын нэрээ Юань гэж нэрлэсэн бєгєєд 1279 онд бvх хятадыг нэгтгэж, нэгдсэн тєв засгийн газар байгуулснаар тvвд нь хятадын Юань улсын тєв засгийн газрын шууд харьяан дахь засаг захиргааны нэг район болсон байна. 1260 онд Юань улсын хаан Хубилай (1215-1294),монголын хаан ширээнд суусны дараа Хvнгаажалканы ач хvv Сажаагийн бvлгийн Пагбаа ламыг тєрийн багшид єргємжилсєн байна. 1264 онд Хубилай бурхан шашныг захирах ерєнхий газар байгуулж, Пагбаагыг тєрийн багшийн хувиар ерєнхий захирах газрын ажлыг хариуцуулах болжээ. Ерєнхий захирах газрын харьяа, ивээн тохинуулах ордон байгуулж, тvвдийн ихэнх газар нутгийн цэрэг улс тєрийн vйл хэргийг хариуцуулан хамааруулсан байна. 1268 он, 1287 он болон 1334 онд Юань улсын тєв засгийн газраас гурав удаа илч томилж, тvвдийн єрх амыг бvртгэж, бас тvвдэд 15 єртєє гаргаж, их нийслэлд нэвтрэх зам харилцааны шугам нэвтрvvлж, алба, говцуур, сан таталга зэрэг дvрэм хэрэгжvvлжээ.
|