13 дугаар зууны дундчаар тvвд нь Юань улсын харьяанд албан ёсоор орсны дараа, хятад улс нь хэдэн vеийн хаан тєрийн мандал мєхлийг єнгєрєєж, тєв засгийн газар олон удаа солигдсон боловч, тvвд нь тєв засгийн газрын харьяанд байсаар иржээ. 14 дvгээр зууны дундчаар Сажаагийн орон нутгийн засгийн газар аажмаар доройтон буурсан байлаа. 1354 онд, Жанчойзалзан тэргvvтэй Паруугийн Гачжуйгийн бvлэг нь тvвдийн ихэнх нутгийг ноёрхож, шашин тєрийг нэгтгэсэн Паруугийн орон нутгийн засгийн газар бий болон бvрэлдсэн байна. Тvвдийн Паруугийн vед, Юань улсын тєв засгийн газар ч энэ бодит байдлыг хvлээн зєвшєєрч, Жанчойзалзаныг их тvшмэлээр єргємжилсєн байна. 1368 онд Мин улс байгуулагдсаны сvvлээр, нийдэм єргємжлєн соёрхох бодлого хэрэгжvvлж, улс тєрийн нилээд хvчин бvхий газар орон нутгийн шашны бvлгийн тэргvvнvvдэд тус тус "Ван", "Номын хаан", "Авшиг соёрхогч улсын багш" зэрэг цол хvртээсэн байна. Вангын ширээг залгамжлахад эрхбиш хааны зєвшєєрлийг олж, элч илгээн єргємжилдєг.
Яг энэ vеэр Далай лам болон Банчин эрдэнэ хоёр том гэгээний захиргаан дахь Гэлvгбаагийн бvлэг хєгжин дэвжиж, гуравдугаар дvрийн Далай лам Соднамжамц, Мингийн тєрд алба барьдаг учраас Мин улсын тєв засгийн газарт "Доржчан" буюу "Очир баригч" хэмээх цолоор єргємжлєгджээ. Мин улсын тєв засгийн газраас тvвдийн орон нутгийг засахдаа Юань улсын арга барилийг євлєн уламжилсан бєгєєд урьд хожид Ужиан, Дуган хоёрт тус тус захиргааны газар байгуулж, ємнєд умарт тєвд, Чан бу, Али районы цэрэг улс тєрийн vйл хэргийг тус тус удирдуулж байжээ. Энэ хугацаанд Паруугын орон нутгийн засгийн газар тvвдийн хэсэг районд Сяны даргын дvрэм хэрэгжvvлж, Сяны даргаар томилогдсон засаг захиргааны албаны хvмvvст Мин улсын хаан тєрєєс зэрэг хэргэм олгож байжээ. 1644 онд Чин улс нь Мин улсыг орлож, тvвдэд нэн чанга удирдлага хэрэгжvvлж, бvрэн эрхийн удирдлагаа цаашид дvрэмжvvлэн хуульжуулсан байна. Чин улсын Эевэр засагч хаан, тавдугаар дvрийн Далай ламыг олон удаа Бээжинд урьснаар 1652 онд тавдугаар дvрийн Далай лам Бээжинд ирж хаанд бараалхсан байна. 1653 онд Эевэр засагч хаан, тавдугаар дvрийн Далай ламд алтан дэнс, алтан тамга хайрлан, Далай лам гэсэн цолыг албан ёсоор хvртээсэн байна.
1713 онд Энх амгалан хаан, тавдугаар дvрийн Банчин Ловсан-ишийг "Бачин эрдэнэ" гэсэн цолд єргємжилж, тvvний нэрийг албан ёсоор тогтоосон байна. Тvvнээс хойш, Далай лам Лхасад тvвдийн ихэнх нутгийг захирч, Банчин эрдэнэ Шигаазад тvвдийн vлдсэн хэсгийг захирч байжээ. 1727 онд, Чин улсын хаан тєрєєс тvвдэд суулгах тvшмэл томилон, тєв засгийн газрын ємнєєс тvвдийн орон нутгийн засаг захиргаанд хяналт тавиулсан байна. Тvвд болон Сичуан, Юуньнань, Хєхнуурийн хилийн шугамыг энэ vед албан ёсоор тогтоосон юм. 1721 онд Чин улсын тєв засгийн газар, тvвдэд Калон тvшмэлийн дvрэм хэрэгжvvлжээ. 1750 онд тvвдийн засаг захиргаа, тогтолцоондоо дахин зохицуулалт хийж,Жvн ваны дvрмийг хvчингvй болгож, тvвдийн орон нутгийн засгийн газрыг байгуулан, тvвдэд суугаа тvшмэл болон Далай лам хамтаар тvвдийн vйл хэргийг удирдан хамаарах дvрэм тогтоосон байна. 1793 онд, Чин улсын засгийн газар тvвдэд суугаа тvшмэлийн эрх мэдэл, Далай лам, Банчин эрдэнэ, бусад том хутагтын тєрєл арилжих, хил хязгаарын цэргийн хамгаалалт, гадаад харилцаа, санхvvгийн гааль татвар, мєнгє тєгрєг vйлдэх болон удирдах жич сvм хийдийн хангалгаа, удирдан хамааралт зэрэг талаар нэртэй "Зарлигаар тогтоосон тvвдийн дотоод хэргийг хамаарах дvрэм"-ийг нийтэлсэн байна. Энэ дvрэм нийт 29 заалттай. Тvvнээс хойших зуу гаруй жилд, 29 заалт бvхий дvрэмд тогтоосон vндсэн зарчим нь тєвдийн орон нутгийн засаг захиргааны хууль дvрэм байсаар ирсэн юм. 1911 онд, хятадад Цагаагчин гахай жилийн хувьсгал vvсч, Хятад, Манж, Монгол, Хотон, Тvвд зэрэг vндэстнvvдээс бvрэлдсэн бvгд найрамдах улс---хятад иргэн улсыг байгуулсан юм. Тєв засгийн газар нь Юань, Мин, Чин гурван тєртэй адилаар тvвдийн орон нутгийг захирч байлаа. 1912 онд, тєв засгийн газраас монгол тvвдийн хэрэг явдлыг хариуцах газар байгуулж, тvвдийн орон нутгийн vйл хэргийг хамааруулсан бєгєєд засгийн газраас тvвдэд суугаа хэрэг эрхлэх албан тушаалтан томилжээ. Найн жингийн иргэний засгийн газар 1927 онд байгуулагдаж, 1929 онд монгол тvвдийн хороо байгуулан, Тvвд, Монгол зэрэг vндэстний цєєхєнхийн орон нутгийн засаг захиргааны хэргийг хамааруулсан байна.
1940 онд, иргэний засгийн газар Лхаст монгол тvвдийн хорооноос тvвдэд суугаа хэрэг эрхлэх газар байгуулж, тєв засгийн газраас тvвдийн байнгийн байгууламж болгосон байна. Тvвдийн орон нутгийн засгийн газар ч олон удаа албан тушаалтан томилон, иргэний тєлєєлєгчдийн их хуралд оролцуулсон байна. Хятад иргэн улсын vед дотоодын дайн, гадаадын тvрэмгийлэл vргэлжлэж тєв засгийн газар дорой буурай байсан ч Далай лам, Банчин эрдэнэ, тєв засгийн газрын єргємжлєлийг vргэлжлэн хvлээн авч, тєвдийн орон нутгийн улс тєр, шашны талын хууль ёсны байр сууриа олж байсан юм. Єнєєгийн 14 дvгээр дvрийн Далай ламыг ширээнд суухад иргэний засгийн газрын дарга тушаал буулган зєвшєєрсєн юм. 1949 онд Бvгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдлаа. Ардын тєв засгийн газар, тvвдийн тvvх болон єнєєгийн бодит байдлын дагуу, энх тайвнаар чєлєєлєх бодлого хэрэгжvvлсэн байна. 1951 оны 5 дугаар сарын 23 єдєр, ардын тєв засгийн газар болон тvвдийн орон нутгийн засгийн газрын тєлєєлєгчид, тvвдийг энх тайвнаар чєлєєлєх асуудлаар тохиролцоонд хvрч, "Тєв засгийн газар болон тvвдийн орон нутгийн засгийн газрын тvвдийг энх тайвнаар чєлєєлєх аргын тухай хэлэлцээр"-т гарын vсэг зурсан байна. Энэхvv 17 зvйлтэй хэлэлцээрийн гол агуулга нь, нэг талаар ардын чєлєєлєх арми тvвдэд байрлаж, батлан хамгаалалтыг бэхжvvлэн, империалист хvчнийг эрс шуурхай дарахад тvвдийн орон нутгийн засгийн газарт идэвхитэй туслалцаа vзvvлэхийг тєв засгийн газар даалгасан байна. Тvвдийн орон нутгийн бvх гадаад харилцааны vйл хэргийг ардын тєв засгийн газар нэгдэлтэй зохицуулах, тvвд цэргийг ардын чєлєєлєх арми болгон єєрчлєх , нєгєє талаар ардын тєв засгийн газар, тvвдийн хэрэгжvvлж байгаа байгуулал жич Далай ламын байр суурь, эрх тушаалыг єєрчлєхгvй. Тvвдийн ард тvмний зан заншлыг хvндэтгэж, шашин шvтлэгийн эрх чєлєєг хамгаалж, тvвдийн нийгмийн єєрчлєлт шинчлэлтийг тvвдийн удирдах хvмvvстэй зєвдєн зохицуулах, тvвдэд vндэстний районы єєртєє засах эрхийг хэрэгжvvлэх зэрэг болно. Далай лам, Банчин эрдэнэ, ардын тєв засгийн газрын дарга Мао зэдvн-д тус тус цахилгаан утас илгээж, 17 зvйлтэй хэлэлцээрийг сайшааж, эх орны бvрэн эрхийн нэгдлийг хамгаалах шийдвэр зоригоо илэрхийлсэн байна. Тvвдийн олон давхаргын шашин, тєрийн зvтгэлтэд хийгээд олон газрын тvвд vндэстний удирдах хvмvvс ч эрс дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Yvнээс эхлээд тvвдийн тvvх шинэ хуудсаа нээсэн юм. 1954 онд, Далай лам, Банчин эрдэнэ Бээжинд ирж, бvгд найрамдах хятад ард улсын анхдугаар сонгуулийн бvх хятадын ардын тєлєєлєгчдийн их хуралд оролцсон байна. Энэ удаагийн хурал дээр, Далай лам бvх хятадын ардын тєлєєлєгчдийн их хурлын байнгын хорооны орлогч даргаар сонгогдаж, Банчин эрдэнэ бvх хятадын ардын тєлєєлєгчдийн их хурлын байнгын хорооны гишvvнээр сонгогдсон байна. 1956 онд, тvвдийн єєртєє засах районы бэлтгэл комисс байгуулагдаж, далай лам тvвдийн єєртєє засах районы бэлтгэл комиссын даргаар сонгогджээ. 1959 оны 3 сард, тvвдийн орон нутгийн засгийн газрын олонхи тооны Калон болон дээд давхаргааны харгис бvлгийнхэн эх орныг хагалан бутраах, феодлын хамжилгат байгууллын дvрмийг хамгаалан, ардчилсан єєрчлєлтийг эсэргvvцэх зорилго бvхий зэвсэгт бослого гаргасан байна. Ардын тєв засгийн газар, тvвдэд суугаа ардын чєлєєлєх армид зарлиг буулгаж, бослогыг дарж байдлыг тvвшитгэсэн байна. Ардын тєв засгийн газрын Тєрийн Зєвлєлийн Ерєнхий сайд Чжоу эньлай мєн жилийн 3 дугаар сарын 28-ы єдєр зарлиг нийтэлж, тvвдийн орон нутгийн засгийн газрыг тарааж, тvвдийн єєртєє засах районы бэлтгэл комисаар тvвдийн орон нутгийн засгийн эрх vvргийг хариуцуулсан байна. Yvний зэрэгцээ, тєв засгийн газар тvвдийн ард тvмний эрэл хvслийн дагуу, тvвдэд ардчилсан єєрчлєлт хийж, феодлын хамжилгат ёсыг цуцалснаар, сая гаруй хамжилгын тариачид болон боолчууд чєлєєлєгдєн, хамжилгын эздийн хувийн хєрєнгє болж, наймайлагдах, шилжvvлэгдэх, солигдох, єр тєлєєс болохоо байж, албадалгаар хєдєлмєрлєхгvй болж, эрх чєлєєгєє эдлэн, шинэ нийгмийн эзэд болсон байна. Хэдэн жилийн тогтуун хєгжлєєр 1965 оны 9 дvгээр сарын 1-ний єдєр, Тvвдийн Єєртєє Засах Район албан ёсоор байгуулагджээ.
|