• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2004-08-23 17:09:43    
Зам харилцаа

CRI

    Засмал зам ба тємєр зам

    Хуучин Тvвдын vед засмал зам гэж байгаагvй, зєвхєн унаа хєсгєєр л ачаа тээвэр хийдэг байжээ. Єнгєрсєн зууны 50-аад онд, ардын чєлєєлєх Арми болон Тvвдын vндэстнvvдийн ард тvмэн л дотор газраас Лхас хvртэл авто зам зассан юм. Одоо Лхас хотын авто замын байгуулалт тvргэн хєгжиж, орчин vеийн зам харилцааны системыг бий болгосон байна. Зєвхєн 2000 онд 12 гол замыг засч нэвтрvvлсэн, одоо бас 3 зам засч байна.

    Нийт хєрєнгє оруулалт нь 300 сая юанаас давсан юм. Бvх Тvвдэд Одоо 15 гол авто зам, 315 салаа зам байх бєгєєд нийт урт нь 220 мянган КМ байна. Сы чуанаас Тvвд хvрэх, Хєхнуураас Тvвд хvрэх, Шинжианаас Тvвд хvрэх болон Хятад Балбийг холовсон олон улсын авто зам бол гол зам юм.ТЄЗР-д байгаа "засмал зам болон тємєр замын тээврийн компани ,, нь хєрєл бvрийн барааны импорт экспортын ажил тєрєл болон чингэлэг тээвэр, жижиглэнгийн тээврийн ажлыг хариуцаж, сая тонноос давсан их хэмжээний тээврийн ажил хийж байна.Бvх Тvвдын иргэдийн машин тэрэг 1954 онд 54 байсан бол одоо нэмэгдээд 270 мянга гаруй болсон байна. Єнгєрсєн зууны 70-аад онд ашиглалтад орсон Хєхнуур мужын Голмуудаас Лхас хvрэх нефтийн хоолойн нийт урт нь 1080 КМ, жил тутам ойролцоогоор 100—200 мянган тонн нефть дамжуулж байна.

    Хєхнуураас Тvвд хvрэх тємєр зам нь Хєхнуур мужын тєв Ший Нин хотоос баруун зvгийн нутгийн Голмууд хот хрч байна. Нийт урт нь 846.9 КМ, бvх зам нь далайн тvвшнээс 3000м-аас дээш юм уу зарим хэсэгтээ 3700м єндєрт тавигдсан байгаа юм.

    Агаарын тээвэр:

    Тvвдэд Лхасаас Бээжин, Чэн Дv, Шан Хай, Гvан Жєv, Чvн Чинь зэрэг газар хvрэх дотоодын агаарын шугам болон Балбын Вант улсын нийслэл Катманду хvрэх олон улсын агаарын шугам байна. Yvнд Лхасаас Чэн Дv хvрэх агаарын шугам нь 1100 гаруй КМ, жил бvр нийт 100 мянга гаруй хvн тээж, 1600 тонн бараа ачаалж байна. Лхасын Гvнгаа нисэх онгоцны буудлыг засч янзалснаар, Бойн 767 гэдэг зорчигчдын том оврын нисэх онгоц газардах болсон байна. 250 сая юаны хєрєнгє мєнгє оруулж байж байгуулсан дэлхийн хамгийн єндєрлєгт байралж байгаа Бандаа нисэх онгоцны буудлыг ч 1994 оны 9-р сард барьж байгуулж дуусгасан юм.

     Шуудан холбоо:

    Лань Жєv—Ший Ань—Лхас, Лхасаас Шигааз, Нань Шань, Линь Чжи хvрэх зэрэг газрын кабелийн барилга болон олон газрын дагуулын газраас хvлээн авах станц ашиглалтад орсоноор, одоо Тvвдэд кабель, дагуул нь бvх Тvвдын холбооны гол шугамд холбогдож, программын жолоодлоготой систем, дагуулын холбоо, тооны холбоо, гар утас зэрэг тєрєл бvрийн тэргvvний арга барилтай холбооны сvлжээ бий болсон байна. 2003 он гэхэд бvх Тvвдын олон газарт кабель утас тавьж, 2005 онд Сянь болгонд кабель нэвтрvvлж, 2004 онд Шиан болгонд утастай болгохоор тєлєвлєж байна.