Байгалийн эх баялаг
Газар зvйн байрлалын онцлог, эрс тэс уур амьсгал нь тvвдэд байгалийн элбэг дэлбэг эх баялаг заяасан байна. Нэг сая хоёр зуун мянга гаруй хавтгай дєрвєлжин километр нутаг дэвсгэр дээр гол мєрєн сvлжилдэж, усны аж ауйн эх баялгийн асар их нєєцтєй байдаг. Зах нийлэн vргэлжилсэн цаст уулны хєндий, хавцалл болон тvвдийн умарт єндєрлєгт олон тєрлийн уурхайи эх баялагтай юм. Тєвдийн зvvн, ємнє хэсгээр их хэмжээний єтгєн шигvv ойтой бєгєєд, ой хєвчид нь ховор чухал амьтан жигvvртэн, євс ургамалтай билээ.
Ургамал
Тvвдийг ургамлын диваажин гэж болно. Дээд зэрэглэлийн ургамал 5000 гаруй тєрєл зvйл, бий. Тvвдийн баруун бие хийгээд зvvн ємнєт нутгаар хятадад ховорхон байдаг байгалийн ургамлын музей байдаг.
Байгалийн нєхцєл байдал нилээд онцгой байдаг тvвдийн умарт хэсэгт бас зуу гаруй тєрлийн ургамал бий. Тєвд нь хятадын хамгийн том ойтой районы хувьд, балар ой бvрэн бvтэн байдлаа хэвээр хадгалсаар байна. Умарт хагас бємбєрцгийн халуун бvсээс сэрvvн бvс хvртлэх гол гол ургамлыг эндээс олонхийг нь олж хардаг. Ой шугуйн нєєц нь хоёр тэрбум наян сая гаруй босоо дєрвєлжин метр бєгєєд, ой шугуйн бvрхэц нь 9,84 хувийг эзэлдэг. Байнга харагддаг ургамлаас нарс, єндєр уулын нарс, юннаний нарс, хямаал нарасун, тємєр харгай, тvвдийн хар нарс зэрэг бий. Yvнд гацуур, нарасун, тємєр харгайгаар бvрэлдсэн шилмvvст ой хамгийн их ,энэ нь тvвдийн бvх ой шугуйи дєчин найман хувийг эзэлдэг бєгєєд нийт нєєцийн жаран нэгэн хувийг эзэлж,голцуу Хямаал уул нуруу, Тангуул уул нуруу, Хєндлєн уул нуруудын чийглэг нойтон уулархаг бvсээр ургадаг. Тvвдийн нарсан модны талбай 9,26 мянга гаруй хавтгай дєрвєлжин километр байна. Yvнд тvвдийн урт навчит нарс хийгээд цагаан нарс нь тvвдєд л байдаг ургамлын хувиар улсын хамгаалалтад орсон байна.
Эмэнд хэрэглэх зэрлэг ургамлын тєрєл мянга гаруй байдаг бєгєєд, vvнд байнга хэрэглэдэг хятад євсєн эм дєрвєн зуу гаруй вий. Нилээд нэртэй ургамлаас шивж євс, щар єндєс, гэшvvнэ,нохойн хошуу, хуурмаг орхоодой, ганнуур євс, шар орхоодой, улаан мєхєлж, билэгт дэлдvv, цусан тэнс зэрэг бий. Хянан тогтоогоод байгаа бактерт ургамалд, самжны толгойт мєєг, арц, vнэрт мєєг, модны мєєг, мєнгєн дэлдvv, шар дэлдvv зэрэг нь цєм хоолонд хэрэглэдэг нэртэй ургамал болох бєгєєд нарсан хэвдэн дэлдvv, vvрэн мєєг зэрэг нь эмэнд хэрэглэдэг ургамал юм.
Амьтан жигvvртэн
Тvвдийн Єєртєє Засах районд хєхтєн амьтны тєрєл 142, шувууны тєрєл 473, мєлхєгч амьтан 49, хоёр нутагтан 44, загасны тєрєл 64, шавьж хорхой 2300 тєрєл гаруй байдаг. Зэрлэг амьтнаас урт сvvлт сармагчин, буга, зэрлэг vхэр, шар ирвэс, хар баавгай, торог буга, малор﹙зэрлэг муур﹚, суусар, хулсны баавгай, сарлаг, бєхєн, зэрлэг луус, аргаль, зээр, vнэг, чоно, шилvvс, шар махай, цаст уулын ирвэс зэрэг бий. Эдгээр амьтаны дотроос бєхєн, сарлаг, зэрлэг луус, аргаль зэрэг нь тvвдийн єндєрлєгийн онцгой тєрлийн ховор чухал амьтаны хувиар улсын хамгаалалтад бйадаг. Цагаан буга нь хятадад л байдаг бєгєєд дэлхийн ховор чухал амьтаны нэг юм Шувууны тєрєлд, хар хvзvvт тогоруу, тvвд морин тахиа зэрэг нь улсын нэгдvгээр зэрэглэлийн хамгаалалтад орсон амьтан болно.
Уул уурхай
Тvвдэд нэгэнт илрvvлсэн эрдэсийн тєрєл ер гаруй байна. Хорин зургаан тєрлийн эрдэсийн нєєцтэй байгааг тодолсон бєгєєд тvvний дотор арван нэгэн тєрєл нь нєєцийн хэмжээгээрээ хятаддаа эхний тавд орж байна. Хромын хvдэрийн уурхайн талбай 2500 хавтгай дєрвєлжин километрт тархаж, тvвдийн умарт нутаг хийгээд Ялуусанбу мєрний сав газарт тєвлєрч, хайн тодолсон нєєцийн хэмжээ нь хятаддаа тэргvvн байранд орж байна. Шан нан районы Лvэ пvv шианы уурхайн район нь хромын хvдэр нээн олборлох бааз болоод байна. Лийтийн нєєц дэлхийд тэргvvн байранд ордог бєгєєд, хятадын лийтийн эх баялгийн баазын нэг юм. Зэсийн тєсєєлсєн нєєц хятаддаа хоёрдугаарт орж байдаг. Бор, магнийн хvдэр, хvнд талст чулууны нєєц нь хятаддаа гурвдугаар байранд ордог. Ваарын шороогоор хятадад тавдугаарт ордог бєгєєд хоолны давс, байгалийн хужир, цэвэр шvv, шир, фосфор, каль, цахvvрт замгийн шороо, талст чулуу,гантиг чулуу, алмаз чулуу, болор, мана зэргийн ордтой юм.
Эрчим хvч
Тvвдийн эрчим хvчний эх баялгийн дотор чулуун нvvрс, газрын тос,байгалийн хийн илрvvлт бага боловч, усны эх баялаг, газрын илч, нарны энерги, салхиний энергийн нєєц элбэг байдаг. Бvртгэлээр тvвдийн байгалийн усны энергийн хэмжээ жилд дунджаар хоёр зуун сая гаруй киловат бєгєєд хятадын нийт хэмжээний гучин хувийг эзэлж байна. Газрын гадаргууны эх баялгийн нийт хэмжээ гурван зуун тавин дєрвєн тэрбум найман зуун сая гаруй босоо дєрвєлжин метр байж, хятадын нийт хэмжээний бараг арван гурав арваны таван хувийг эзэлдэг. Мєс цасны эх баялгийн нийт хэмжээ гурван зуун гучин тэрбум гаруй босоо дєрвєлжин метрт хvрдэг. Тvвдийн зvvн ємнє хэсгийн усны эх баялгийн нєєц тvвдийн газрын гадаргууны усны эх баялгийн тал хувийг эзэлж байдаг. Ялуусанбуу мєрний гол урсгалын байгалийн усны энергийн нєєц наян сая гаруй киловат бєгєєд, vvний дээр Дvэ шиvн санбуу мєрєн,Нян чуу гол, Лас гол,Ниан гол,Плун цанбуу мєрний таван том усны системийг нэмбэл байгалийн усны энергийн нєєц нь бараг 90 сая гаруй киловатад хvрдэг. Тvвдийн Єєртєє Засах Районы нээн ашиглаж болох усны энерги бараг 56 сая 590 мянга гаруй киловатт байж, хятадын нийт хэмжээний арван таван хувийг эзэлж байна.Ялуусанбуу мєрний нээн ашиглаж болох усны энергийн нєєц дєчин долоон сая гурван зуун далан мянга гаруй киловатд хvрдэг.
Хайн тодолсноор, Ялуусанбуу мєрний гол урсгал дээр усан цахилгаан станц байгуулж болох газар арван хэд байна. Лин цээ районы Мий лин сяний пай диээс Мvэ тvэ шианы Ли дун гvvрийн хоорондохь газар бол дэлхийд нэртэй Ялуусанбуу мєрний булан хавцал болно. Yvний урт нь хоёр зуун километр байж, усны уналтын хэмжээ нь 2190 метрт хvрдэг. Хэрэв 36 километр урт хонгил малтаж, Ялуусанбуу мєрний усыг Пай дигээс шууд Ли дун гvvр руу залбал дєчин сая киловаттын цогцолбор бvхий том оврын усан цахилгаан станц байгуулж болно. Тvвдийн газрын илчийн нєєц хятаддаа тэргvvн байранд жагсаагдаж байгааг шинжилгээний материал харуулсан байна. Нужиан мєрєн, Жиншажиан мєрєн, Ланцанжиан мєрний бvс, Ялуусанбуу мєрний бvс болон На чуугаас Ни муу хvрэх бvс бол газрын илч ихтэй гол район бєгєєд, энд халуун рашаан,буцалмал булаг, амардаг булаг, халуун гол, илчтэй газар зэрэг олон тєрлийн газрын илчтэй газар 600 гаруй байдаг. Секунд тутмын илчийн хэмжээ нь тєсєєллєєр таван зуун тавин мянга гаруй килокалорт хvрч, хоёр сая дєрвєн зуун мянга гаруй тонн чулуун нvvрсний жилийн гаргах илчтэй тэнцдэг. Лхас хотын Дан шvvн сяний харъяанд байгаа Ян ба жинийн газрын илчийн орд бол хятадын єнєєгийн хамгийн том хийн илчлэг орд болох бєгєєд дэлхий дээр ч нээн ашиглаж байгаа том оврын илчлэг ордын нэг болно.
|