
Грекийн орон нутгийн цагаар 8.13-д Хятадын Олимпийн спортын тєлєєлєгчид Афинд хэвлэлийн бага хурал хийлгэжээ. Хятадын тєлєєлєгчдийн орлогч тэргvvн Дуань Шиже хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Тус удаагийн Олимпийн наадам хагас дундаа орлоо. Хятадын тамирчид сайхан амжилт vзvvлж, тавьсан зорилтоо vндсэндээ биелvvлэв гэжээ.
Дуань Шиже Олимпийн наадмын эхний 9 єдрийн тэмцээний байдлыг танилцуулав. Тэрээр хэлэхдээ, Олимпийн наадмын эхний 9 єдрийн тэмцээнд Хятадын тамирчид спортын 23 том тєрєл, 151 жижиг тєрлєєр оролцоод, 22 алт, 14 мєнгє, 10 хvрэл медаль авсан. Энэ нь Хятадын тамирчид Олимпийн наадмуудад оролцоод vзvvлсэн хамгин сайн амжилт болно гэжээ.
Дуань шиже наадмын эхний хагасын байдлыг эргэн vзэж хэлэхдээ, Хятадын тамирчид шилдэг давуу тєрлєєр давуу талаа хэвээр хадгалсаар иржээ. Хvндийн єргєлт, буудлага, єдєн бємбєг, ширээний теннис, усанд харайтын тэмцээнд сайхан амжилт vзvvлсэн, зорилтоо vндсэндээ биелvvлжээ. Зарим давуу биш тєлєєр Хятадын тамирчид сайхан амжилт vзvvлсэн нь наадмын эхний хагасын тэмцээний нэгэн том онцлог болно. Ли Тин болон Сvн Тянь тянь газрын теннисийн эмэгтэйчvvдийн хос тоглолтод алтан медаль авсан нь Хятадын давуу биш тєрлєєр сайхан амжилт vзvvлэхэд итгэл бий болгов гэжээ.
Тус удаагийн наадмын эхний хагасын тэмцээнд Хятадын тамирчид гарамгай сайхан тоглосон. Наадмын анхны єдрийн тэмцээнд Хятадын тамирчин тус удаагийн Олимпийн анхны алтан медалийг авсан бєгєєд алтан медаль авсан тоогоороо 4 єдєр хошуулчилж явсан. Гэвч олон давуу тєрєлд тамирчид сайхан тоглож чадаагvйгээс болж, Хятадын тамирчдын итгэл зоригийг зохих хэмжээгээр нєлєєлсєн байна. Ашиггvй байдалд, Хятадын тамирчид даралт дарамтыг даван туулж, байдлыг сайн болгосон. Ялангуяа єдєн бємбєгийн холимог тэмцээнд Хятадын хоёр тамирчин авхаалж самбаатай сайхан тоглож, єдєн бємбєгийн тєрлєєр залгаагаар ялагдсан байдлыг эргvvлж, Хятадын єдєн бємбєгчдєд итгэл бий болгожээ.
Дуань Шиже хэлхэдээ, итгэл бол Хятадын тамирчдийн Олимпийн наадмын эхний хагасын тэмцээнд сайхан амжилт vзvлсний гол хvчин зvйлийн нэг болно гжээ. Тэрээр Америкийн хэвлэл мэдээллийн тэмдэглэсэн vгийг иш татаж хэлэхдээ, спортын тэмцээнд хятадын тамирчдын илрvvлсэн итгэл зориг нь Хятадын vндэсний ерєнхий хvчин чадал нэмэгдсэнтэй ихээхэн холбоотой гэжээ.
Хятадын спортын тєлєєлєгчдийн орлогч тэргvvн Хэ Хvйсянь хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, хятадын тамирчид зорилтоо vндсэндээ биелvvлсэн боловч наадам дуусаагvй. Медалийн жагсаалтад бас ихээхэн єєрчлєлт гарна. Орос болон Америкийн тамирчид дараагийн тоглолтод медалиуд авах болно. Хятадын тамирчид цаашид чармайн, энэ удаагийн Олимпийн наадмын зорилтоо биелvvлнэ гэжээ.
|