• РҐСЏС‚адын олон улсын радиБидний тухай• РќТЇТЇСЂ хуудас
China Radio International Thursday    Apr 10th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v РќРёР№РіРјРёР№РЅ амьдрал
v РҐСЏС‚адын шинэ С‚У©СЂС…
v РђСЏР»Р°Р» жуулчлал
v РђРјСЊРґСЂР°Р»Рґ тустай
v Р¦Р°РіРёР№РЅ урсгал
v Yндэстний С†У©У©РЅС…
v РЁРЈ боловсрол
v РўР°РЅРёРЅ РјСЌРґС…ТЇР№
(GMT+08:00) 2004-08-31 17:28:27    
Шиньжян нутгийн элсэн цєл дэх ногоон бvс

CRI

    Хятадын баруун хойт нутгийн Шиньжянгийн Уйгарын Єєртєє Засах Районы ємнєд нутгийн Такламакан бол нэртэй их элсэн цєл юм. Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч сvvлийн vе тэнд сурвалжлага хийж явахдаа тэрхvv элсэн нутагт нов ногоон ургамалын хоёр зурвас бvс асфальтан замын хоёр талаар хамгаалалтын хэрэм мэт уртлан сунжирч, элсэн цєлийн гvнд орсныг харсан юм. Тэрхvv асфальтан зам нь нvvдэл элсийг туулсан дэлхий дээрх хамгийн урт засмал зам юм.

    330 мянга гаруй хавтгай дєрвєлжин киломер талбайтай Такламаканы элсэн цєл нь Шиньжянгийн ємнєд нутгийн нэг хотгор газрын тєв хэсэгт оршидог бєгєєд тvvний дотор нvvдлийн элстэй газрын хэмжээ нь 80%-иас дээш хэмжээг эзэлж байдаг. Энэ нь Хятадын хамгийн том элсэн цєл болох тєдийгvй бас дэлхийд нvvдэл элсний талбайгаараа хоёрдугаарт ордог газар юм. Хэдэн зуун мянган жилийн турш, Такламаканы элсэн цєл нь ємнєд умардын зам харилцаа болон зvvн баруун нутгийн харилцаанд саад тотгор болж, их олон худалдаачин, жингийн цовоо тэрчлэн бартаа шинжээчид Такламаканы элсэн цєлд зам гаргахыг оролдсон боловч бvр амжилтад хvрч чадсангvй байлаа.

    Єнгєрєгч зууны 90-ээд онд Такламаканы элсэн цєл дэх газрын тос, байгалийн хийн нєєц баялгийг нээн олборлохын тєлєє, холбогдох салбарынхан асар их хєрєнгє мєнгє оруулж, Такламаканы их элсэн цєлийг туулсан засмал зам засаж эхэлсэн юм. 1995 онд элсэн цєлийн засмал зам ашиглалтад орж машин нэвтэрсэн байна. Хятадын Шинжлэх Ухааны Академийн Синцзянгийн Эклоги болон Газар Зvйн Судлагааны Газрын эрдэм шинжилгээний ахлах ажилтан Сюй Синьвэнь бол Такламаканы элсэн цєлд засмал зам засах ажилд гар бие оролцож явсан хvн юм. Тэр хэлэхдээ: "Энэ засмалын бvх урт нь 562 километр байдаг ба тvvний дотор 443 километр нь нvvдэл элстэй газраар єнгєрсєн байна. Дэлхийн дээр нvvдэл элсийг туулсан хамгийг урт засмал замын болсны хувьд Такламаканы засмал зам нь Гиннесийн номд орсон байгаа юм. Энэ засмал замыг зассан нь Шиньжянгийн ємнєд нутгийн эдийн засгийн хєгжлийг дорвитой ахиулж, газрын тосны ордыг хайж илрvvлэхэд тус дєхєм vзvvлсэн байна" гэлээ.

    Эдийн засгийн асар их vр ашиг хvртээхийн зэрэгцээ, элсэн цєлийн засмал зам нь бас нvvдэл элсэнд дарагдах аюулд нvvрлэсэн байна. Жил болгонд хоёр сар шахмын хугацаанд 10 дэсийн их салхи шуураг гардаг болохоор засмал зам нь нvvдэл элсэнд дарагдаж байдаг юм. Yvнийг зохицуулахын тєлєє, бvтээн байгуулагчид элсэн цєлийн засмал замыг засахын зэрэгцээ бас тvvний хоёр хажуугаар нь нvvдэл элснээс хамгаалах торлог сараалж байгуулаад, нvvдэл элсийг зохих хэмжээгээр хориглож чадсан байна.

    Гэвч олон жил дараалан vргэлжилсэн шороон шуурганд тэрхvv сараалжийн хэлбэртэй хамгаалалтын систем нь аажмаар vйлчлэх чадвараа алдаж эхэлсэн бєгєєд засмал зам дээр элс хурж цугларах тусмаа тvvнийг засахад улам бэрхтэй болсон байв. Хятадын Шинжлэх Ухааны Акдемийн мэргэжилтэн нарын санал санаачилгаар, "Цєлжилтєєс хамгаалах био-технологийн систем"-ийн тєслийг тэд ажлын тєлєвлєгєєндєє оруулсан юм. "Цєлжилтєєс хамгаалах био-технологийн систем" гэдэг нь элсэн цєл дэх засмал замын хоёр талаар бутлаг мод, зэрлэг євс зэргийг тарьж, хамгаалалтын систем бvрдvvлэн, элсийг тогтворжуулах, цєлжилтээс сэргийлэх, цєлжилтийг засахад туслах зорилготой тєсєл болно.

    Шинжлэх ухааны ажилтад нэлгэр их элсэн цєлд гурван жил гаруй судлагаа шинжилгээ хийгээд, ямар ургамалыг тарьж ямар аргаар усжуулалт хийх зэрэг талаар зарим туршлагуудыг хурамдуулсан байна.
Шинжлэх ухааны ажилтад бас тухайн газрын хужирлаг усыг ашиглан, элсэн цєлийн тєв хэсэгт vрслvvр бойжуулах туршилтын бааз ажиллулж, элсэн цєлд ургахад тохиромжтой олон тєрлийн нялх мод тарьж ургуулжээ. Одоо 7 га талбайтай энэ баазад 170 гаруй тєрлийн ургамал тарьснаар тэндэх нь элсэн цєл дах ургамалын хvрээлэн болсон байна.

    Манай радиогийн сурвалжлагч Чжан Сяочэн тэр ургамалын хvрээлэнтэй танилцсан байдлаа танилцуулж хэлэхдээ: "Ургамалын хvрээлэнд нь улаан уд, эмгэн шилбэ зэрэг бутлаг ургамал байгаагаас гадна бас чихэр євс зэрэг хятад эмд ордог материалын зvйлийг тарьсн байна. Улаан цэцэг, хєх євс алаглаж маш vзэсгэлэн гоё харагддаг юм. Бутлаг модтой газруудад цагаан гоёо ургаж зарим нь сая л цэцэг дэлгэрч, зарим нь жимс суусан байлаа. Энэ нь євс мод гэж яггvй байсан элсэн цєлд авч хэлбэл маш их vзэсгэлэнтэй зvйл болж байгаа юм" гэлээ.

    Ургамалын хvрээлэн байгуулан vрслvvр бойжуулсан vндсэн дээрээ шинжлэх ухааны ажилтад бас засмал замын хоёр хажуугаар 30 гаруй километр урт хамгаалалтын ойн бvс байгуулах туршилтын тєслєє, 2003 оноос хэрэгжvvлж эхлээд байна. Уг тєсєлд нийт 200 сая гаруй юаний хєрєнгє оруулах юм байна.

    Энэхvv тєслийг хэрэгжvvлэх ажилд оролцож байгаа Ма Чжэнь-у танилцуулж хэлэхдээ, бид ажлын хурдаа тvргэтгэж, 2005 оны 4-р сард элсэн цєл дэх засмал замын хоёр талыг бvхнийг ойжуулна гэжэээ.

    "Элсэн цєл дэх засмал замын хамгаалалтын ойн бvс байгуулах тєсєл хэрэгжсний дараа, нvvдэл элстэй дэлхийн хоёр дахь том газарт 400 километрын ойн бvс болж, 'Сєнсєн далай' хэмээн нэрлэгдсэн Такламаканы элсэн цєлд амьжирлын хvчин сэлбэх болно. Yvний зэрэгцээ, тэр нь бас засмал зам дагуу газрын шороон шуурганы хор уршгийг vндсэнээс нь арилгаж, элсэн цєл дэх засмал зам дагуу тачир газрын экдогийн байдал тєрхийг туйлбартай єєрчлєн сайжруулах юм" гэлээ.

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040