• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2004-09-07 14:27:57    
Тvвд vндэстний дуунууд

CRI

    Хятадын нутаг дэвсгэр єргєн уудам, vндэстэн ястан олон болохоор дуу хєгжмийнх нь хэв намба, хэлбэр маяг нь ч єєр єєрийн онцлогтой байдаг юм. Ер нь ая дуу гэгч сэтгэлийн эгшиг, амь амьдрал, хvсэл мєрєєдлийн уянга эгшиг болохоороо хvмvvсийн хайр сэтгэлийн нэгэн илэрхийлэл болдог байх аа. Энэ удаа бид Тvвд vндэстний дуу хєгжимтэй танилцъя.

    Хятадын тvвд vндэстний алдарт дуучин Цайданжумагийн дуулсан "Yзэсгэлэнт Лхас хол" гэх дуу байдаг юм. Энэ дуунд, "Тэр бол тэнгэрийн хаяанаас нисч ирсэн тогос шувуу биш, харин Гималай уулнаас эх авсан vзэсгэлэнт сайхан Лхас гол минь юм. Уулны оргил дэх алтан ганжуурт харш, усны хєвєєн дэх номин ногоон ой, огторгуйн vvл шиг хєвєн цагаан хонин сvрэг, онгон талын зул болсон тvдэг гал, энэ бvхэн Лхас голын минь усан долгионд цэцэг болж мяралзана" гэж дуулж байна.

    Ая дуу бол сэтгэлийн эгшиг болохоороо vндэстэн ястны ялгаа гэж байдаггvй, хилийн хязгаар гэж байдаггvй юм. Тэгээд ч Тvвд vндэстний гол хєгжмийн зэмсэг болсон Шударга хєгжмийн ая гэж хvний сэтгэлийн хєвчийг соронзондмоор байдаг билээ. Тvвдийн зvvн хэсгийн нутагт энэхvv Шударга хєгжмийн аялгуунд бvжиглэдэг болохоор тэд нарын дуулалт бvжгийг бас шударга гэж нэрлэдэг юм. Yзэсгэлэн гоо охидын vелзэн хєдлєх гарын хєдєлгєєн, намилзан дэрвэх ханцуй, уянгалан эгшиглэх хєгжмийн аялгуу энэ бvхэн тансаг сайхныг илтгэн харуулна.

    Тvвдийн зvvн хэсгийн нутгийг Канба нутаг гэдэг. Энэ нутгийн ард тvмэн эгэл борогжуун амьдралын зан араншинтай байж, ялангуяа энэ нутгийн эрчvvд нь эрч хvч, эрэлхэг зоригоороо Тvвдийн олон vндэстний дунд алдартай юм. "Канба нутгийн эр хvн" гэх дуу нь тэдний эр зориг, уудам сэтгэлийг нь бахдан дуулсан байдаг юм. Энэ дуунд, "Миний сэтгэл зvрхний Канба эр хvн бол магнайнд нь дээдсийнх нь тvvх бичээстэй, цээжинд нь хайрын сэтгэлийн ундраатай, цусанд нь морины тvвэргээний дуун лугшиж байгаа юм" гэж дуулж байдаг юм.


Тvвд бvжгийн аяс "Ай Ма Линь Жи"-тэй танилцъя. Энэ ая нь хятад тvвд хоёр vндэстний нєхєрлєлд их vvрэг гvйцэтгэсэн Тан улсын vеийн Вэн Чэн нэртэй гvнжийг магтан дуулсан юм. Хятадын тvvхийн ном сударт манай тооллын 641 онд Тан Улсын Вэн Чэн нэртэй гvнж, Тvвдийн хаан Сунзанкамбатай суусан юм. Вэн Чэн гvнж Тvвдэд бэр болон очихдоо дотор газрын маш олон урчууд, дархчуудаа дагуулж аваачжээ.

Ингэснээр Хятадын соёл техник, гар vйлдвэрлэл тvвдэд єргєн дэлгэрч хєгжсєн байна. Энэ нь хятад тvвд хоёр vндэстний соёлын харилцаанд идэвхтэй нєлєє vзvvлсэн байна. Иймээс тvвд vндэстний ард тvмэн Вэн Чэн гvнжийг бишрэн хvндэтгэж, дуу бvжгээрээ тvvнийг дуулан магтдаг байна. Yvний нэг нь "Ай Ма Линь Жи" гэдэг ая юм.

    Тvвд vндэстний дуу хєгжмийг нэг л удаагийн нэвтрvvлгээр нэвтрvvлж танилцуулж дуусахгvй нь мэдээж л дээ. Дараа залгаад танилцъя.