Хятадын уран зохиол, урлаг соёлын нэлээд нэр нєлєє бvхий уран бvтээлч бvсгvй Лиу Сvє Ла єнгєрєгч зууны наяад онд "Танд єєр сонголт алга" гэсэн зохиолоороо Хятадын зохиолчдын анхаарлыг эхлэн татсан юм. Хожим нь тэр гадаад оронд мэргэжил дээшлvvлж , хєгжмийн бvтээл тоглож, олон орноор яваад буцаж ирсэн хойноо, "Алтан хараварын шєл" гэсэн романаа нийтлvvлжээ.
Энэ романаа бичих гэж долоон жил зарцуулсан бєгєєд домог яриа, тvvхэн vнэнийг уялдуулан бичсэн сонирхолтой агуулгатай бvтээл ажээ. Энэ зохиолдоо тэр єнєєгийн газрын зураг дээр байдаггvй, єнє орших хvслэнгийн дундах арлаас сэдэвлэж, бvсгvйчvvдийн сэтгэлийн ертєнцийг харуулсан байна.
Лиу Сvє Ла Бээжин хотын уугуул иргэн юм. Тєвийн соёл урлагийн дээд сургуулийн хєгжмийн факултетийг тєгсч, дээд сургууль сурч байхдаа, єєрийн сургуулийнхаа оюутнуудын амьдралаас сэдэвлэж бичсэн "Танд єєр сонголт алга" гэдэг романаараа тухайн vеийн Хятадын уран зохиолчдын дунд асар их тусгал гаргасан юм байна.
Дараагаар нь олон жил харь гvрнээр явж, олон хvмvvстэй хамтран ажиллаж, єрнє дахины соёлын талаар єргєн мэдлэгтэй болжээ.
Тvvний зохиосон "Орооцолдоон" гэсэн хєгжим бий. Энэ нь адил бус соёлын харилцан уялдаж, харилцан єрсєлдєж буйг харуулсан бvтээлээ АНУ-ын алдарт тєгєлдєр хуурч Майсыг урьж, хамтран тоглосон юм.
1997 онд Лиу Сvє Ла Хятадын уламжлалт дуу хєгжимд єрнєдийн соёлын онцлогийг тусгаж, шинэ дvр тєрхтэй болгон, дэлхийн дуу хєгжмийн их хvрээнд оруулах гэсэн зорилгоор дуу хєгжмийн компаниа байгуулжээ.
Дараа нь тvvний нийтлvvлсэн "Поп Рок дорно дахинд" гэсэн СD нь, Хятадын хvн ардын сайн мэддэг "Бvє Я хуураа хаясан" ба "Жао Жvнь мордсон нь" зэрэг vлгэрээс сэдэвлэн бvтээсэн хєгжим юм. Тvvний уран бvтээлийн онгод нь Си Чуань мужийн уран тунгалаг ардын урлагаас vvссэн бєгєєд том хэнгэрэг, Бээжин шийний хэл хэллэг, хар арьстаны поп рок, жаз хєгжим, сvмийн дуу зэргийн уялдуулсан байдаг. Тvvний "Хятадын хайчилмал" гэдэг бvтээлд эдгээр онцлог ил тод мэдрэгдэж байдаг юм.
Лиу Сvє Ла хєгжмийн ая бичиж, дуулан тоглохоос гадна, уран зохиол бас бичдэг юм. Тvvний зохиосон "Танд єєр сонголт алга", "Цэнхэр тэнгэр, номин тал", "Дахин гэрлэсэн айлын жижиг vлгэр" зэрэг романууд нь найруулгын хувьд зоригтой эрэл хайгуул хийж, Англи, Япон, Итали хэлэнд орчуулагдсан байна. Тэрээр Англи хэлээр орчуулагдсан нь уран зохиолын орчуулгын 1-р шагнал хvртсэн юм.
Дорно ба єрнє дахины соёлыг уялдуулсан байдаг нь Лиу Сvє Лагийн зохиосон хєгжим ба уран зохиолынх нь онцлог юм. Тэрээр одоо нєхєр хvvхэдийн хамт эгэл жирийн амьдарч байгаадаа сэтгэл ханамжтай байна гэж ярьсан байна.
|