• РҐСЏС‚адын олон улсын радиБидний тухай• РќТЇТЇСЂ хуудас
China Radio International Thursday    Apr 10th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v РќРёР№РіРјРёР№РЅ амьдрал
v РҐСЏС‚адын шинэ С‚У©СЂС…
v РђСЏР»Р°Р» жуулчлал
v РђРјСЊРґСЂР°Р»Рґ тустай
v Р¦Р°РіРёР№РЅ урсгал
v Yндэстний С†У©У©РЅС…
v РЁРЈ боловсрол
v РўР°РЅРёРЅ РјСЌРґС…ТЇР№
(GMT+08:00) 2004-09-14 17:33:55    
Єндєрлєг нутгийн нуурын хєвєєнд оршин амьдарч байгаа Юнь наний Монголчууд

CRI

    Монгол vндэстэн бол Хятадын 55 vндэстний цєєнхийн нэг нь юм. Тvvний ихээнх хэсэг нь Хятадын умард нутгийн Євєр Монголын Єєртєє Засах Районд аж тєрєн амьдарч байдаг. Єргєн уудам тал нутаг, дархан бэлчсэн мал сvрэг, цас цагаан монгол гэр бол тал нутгийн Монголчуудын ахуй амьдралын тойм зураглал мєн.

    Гэтэл Хятадын баруун ємнєд нутгийн Юнь нань мужид оршин амьдарч байгаа хэсэг Монголчууд бол дор дэлгэн заас агнах, газар тарианы ажил эрхлэх, барилгын ажил хийх зэрэгт тvшиглэн аж тєрдєг болохоор, амьдрал ахуй болон vйлдвэрлэлийн хувьд умард нутгийн Монголчуудынхаас маш их ялгаатай байдаг юм.
Хятадын Юнь нань мужийн тєв хэсэгт нуур олонтой нэг єндєрлєг газар байдаг.

    Тvvний дотор хамгийн сайхан байгалийн єнгє vзэмжтэй нь Тун хай сяний Фэн шань уулны хормой дахь Цзи лу нуур болно. Цэнхэр номин Цзи лу нуурын хєвєєнд Юнь наний Молнголчууд оршин амьдарч байна.

    Юнь наний Монголчуудын хvн амын тоо нь єнєє 10 мянгад хvрсэн байна. Тэд бол их Юань улсын vеийн хаант тєрийн Монгол цэргийн vр ач нар болно. 700 гаруй жилийн ємнє, Юань улсын Хубилай хаан цэрэг дайчлан Монголын тал нутгаас Юнь нань-д орж, Юнь наний олон аймаг бvлгийг нэгтгэсэн байлаа. Тухайн орон нутгийн байдлыг тогтвортой болгохын тулд Хубилай хаан хэсэг цэргээ Юнь нань-д суулгасан байжээ. тэдний vр ач нар єнєєдєр загас жараахай элбэгтэй Цзи лу нуурын хєвєєнд оршин амьдарч байгаа Юнь наний Млонголчууд юм.

    Ли Шу шань бол Тун хай сяний Соёлын Ордны захирал юм. Юнь наний Монголчуудын тvvхийг нэлээд сайн мэддэг. Тэр хэлэхдээ: "13-р зууны vед Хубилай хаан 100 мянган их цэрэг дайчлан, Гань су, Сы чуаниар дамжин Юнь нань-д орж, Юнь нанийг нэгтгэсэн байлаа. Хубилай хаан бас vргэлжлэн ємнєш орж, Тун хай-д хvрээд, эндэх нь стратегийн чухал газар болохыг ойлгоод, энд Жанжны ордон байгуулсан юм. Ийнгэснээр Монголчууд энд цэрэг суулгаж, газар тарианы ажил хийх болж, тэдний vр ач нар нь Тун хай сяний нутагт суурших болсон байна" гэжээ.

    Тун хай сянь бол олон vндэстэн тєвлєрєн сууж байгаа газар юм. Тэнд Хань, Хотон, И, Дай зэрэг олон vндэстэн амьдарч байдаг. Бусад vндэстнvvдтэй урт хугацаагаар харилцаж аж тєрєх явцдаа Юнь наний Монголчууд Монгол vндэстний амьдралын болон vйлдвэрлэлийн зарим зан заншлаа єєрчилж, олон vндэстний соёлтой уясан нийлж, євєрмєц онцлог бvхий vндэстний соёлын системийг бvрдvvлжээ.

    Жишээлээд хэлбэл, тал нутгийн Монголчууд бурхны шашныг шvтдэг бол, Юнь наний Монголчууд харин олон зvйлийн шvтлэгтэй байж, Хань vндэстний бичгийн сургалын нєлєєг их хvрсэн байдаг юм.

    Юнь наний Монголчуудын євєрмєц талыг хэлэх юм бол их олон зvйлийг жишээ татаж болно. Зєвхєн бvснvйчvvдийн хувцас ємсгєл гэхэд л хувцасных нь заам болон хєвєєгєє урласан хээ угалз нь мєн умард нутгийн Монгол vндэстний хувцас ємсгєлийн зарим онцлог шинжийг хадгалсаар байгаа нь харагддаг юм.

    Юнь наний Монголчуудын vндэстний баяр нь ч маш онцлогтой байдаг бєгєєд тэр нь тэдний амьдралтай холбоотой байдаг. Юнь наний Монголчууд анх эхэндээ загас агнан амьдарч байсан бєгєєд дараа нь Хань vндэстнээс байшин барилга барихыг сурч, улмаар энэхvv ур мэргэжлийг цаашид баяжуулан хєгжvvлжээ. Хятадын барилгын ажил тєрлийг vндэслэгчийг ардын аман ярианд Лу Бань гэдэг болохоор, Лу Бань нь мєн Юнь наний Монголчуудын шvтэн биширдэг шvтээн болж, тэд жил болгон "Лу Баний баяр"-ыг тэмдэлэх болсон байна.

    Юнь наний Монголчууд євєг дээдсийн vеэсээ уламжлан ирсэн барилгын ур мэргэжилдээ тvшиглэн, их олон гайхамшигт барилга байгуулж, алдар нэрээ мандуулсан юм. Юнь наний Монгол урчуудын оролцож байгуулсан Тун хай-гийн Сю шань гу бай лоу асар, Цзюй куй гэ тагт зэрэг барилгуудыг Хятадын барилгуудын охь сод гэж хэлж болно. Ялангуяа Сю шань гу бай лоу орд бол Хятадын эртний барилгуудын доторхи ховор нандин бvтээл болдог юм. Тун хай сяний Соёлын Ордны захирал Ли Шу шань хэлэхдээ: "Сю шань гу бай лоу орд бол хашаа, гулдан болон нуруу зэргийг євєрмєц маягаар зохицуулан тааруулж хийсэн бvтэцтэй байдаг. Ийм хэлбэрийн барилга Хятад улсад vvнээс байхгvй болсон. Бид энэ барилгыг улсын хэмжээний тvvх соёлын дурсгалт зvйлсийн нэгж болгох єргєдєл дэвшvvлэхээр бэлтгэж байна" гэлээ.

    Сvvлийн жилvvдэд барилгаас гадна, хєдєє аж ахуйн туслах ажил тєрєл, vйлчилгээний ажил тєрлийн хєгжил нь ч Юнь наний Монголчуудын амьдрал ахуйг улам чинээлэг болгож байна. Линь Цзин бол Тун хай сянь-д олон жил оршин амьдарч байгаа Монгол хvн юм. Тэр хэлэхдээ: "Манай нутгийн зонхилох хvмvvсийн амьдрал бvр маш сайн байна. Одоо Монголчууд навчин тамхи, гуа жимс тарих, гуанз ресторан ажиллуулах болсноор амьдралы нєхцєл байдал ч нэлээд сайн болсон. Их олон айл єрєх мотоцикл, суудлын жижиг машинтай болж, амьдрал нэлээд баян чинээлэг болсон байна" гэжээ.

    Цаг эрин хєгжиж, цаг эриний алхааг даган гvйцэхээр чармайж шинэ шинэ єєрчлєлт гаргахыг хvсч байгаа Юнь наний Монголчууд орчин vеийн тєвшинд аж тєрєн амьдарч байна.

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040