
Хятад улс сvvлийн жилvvдэд гадаадын хєрєнгийг авч ашиглах хурд болон мєнгєнийн хэмжээгээрээ дэлхийд тэргvvлж байгаа боловч, газар эдэлбэрийн салбарт хєрєнгє оруулалт хийхэд гадаадын бизнесменvvд маш болгомжтой байр суурь авсаар ирсэн юм. Нєгєє талаар Бээжингийн газар эдэлбэрийн ажил тєрлийг гадаадын бизнесменvvд ємнєд нутгийн Шан хай, Шэнь чжэнь зэрэг хотуудынх шиг сонирхохгvй байсны гол шалтгаан нь Бээжингийн газрын vнэ тун их, зах зээлийн vйл ажиллагаа ч тийм ил тод биш байсанд оршно.
Гэвч єнєєгийн нєхцєл байдал болон Бээжингийн хvчин чармайлтаас vзвэл, Бээжин хотын газар эдэлбэрийн салдбар нь гадаадын бизнесменvvдийн Хятад улсад нэг халуун цэг болно гэж vзэх бvрэн vндэслэлтэй юм.
Юуны ємнє, зах зээлд ороход харш саадгvй байдаг. Дэлийн Худалдааны Байгууллагад элсэн хэлэлцээрийн дагуу, Хятадын Засгийн Газар 3 жилийн дотор гадаадын бизнесменvvдийн тангаараа хєрєнгє оруулсан газар эдэлбэрийн аж ахуйн нэгж байгуулан ажиллуулахыг зєвшєєрєхийн зэрэгцээ бас хєрєнгє нийлvvлэн хамтран ажиллах газар эдэлбэрийн аж ахуйн нэгжид "Хятад иргэдтэй адил харгалзал" хvртээх болно. Бээжин хотынхон 2002 оноос эхлэн, газар эдэлбэрийн гадаадын хєрєнгє Бээжин хотын зах зээлд ороход тавьж байсан хязгаарлалаа аажмаар сулруулсан юм.

Хоёрдугаарт, Омилпийн наадмыг Хятад улсад зохион явуулах гэж байгаа нь худалдааны боломж тохиолыг бvрдvvлэн єгсєн байна. Бээжин хот 2008 оны Олимпийн наадмыг зохион явуулах эрхийг авсны дараа, гадаадын бизнесменvvдийн Хятадын зах зээлд орохыг сонирхох хэмжээ нь хувь дахинаар нэмэгдсэн байна. Yvнээс гадна, гадаадын хєрєнгийн сангууд ч Бээжин хотын газар эдэлбэрийн ирээдvйн зах зээлийг єєдрєгєєр тєсєєлж байна. 2003 онд Америк, Ємнєд Солонгос, Герман зэрэг улс орны олон улсын газар эдэлбэрийн хєрєнгє оруулалтын том сангуудынхан Бээжинд ирцгээж, хамтын ажиллагааны тvнш хайсан байлаа. Нэн чухал нь Хятадын зах зээл єдєр ирэх тусмаа боловсронгуй болж байгаа явдал болно. Хєрєнгє оруулалтын зах зээл боловсронгуй болох, газар эдэлбэрийн наймаа худалдааг ил тодорхой болгох зэрэг газар эдэлбэрийн зах зээлийн орчин ахуй ч єнєє байнга сайжирч байна.
Хятад улс єнєє дэлхий дээр хєгжлийн хурдаар хамгийн тvргэн барилгын зах зээлvvдийн нэг болсон байна. Хятадын Барилгын Яамны Барилгын Зах Зээлийн Удирдлагын Газрын орлогч дарга Ван Нин танилцуулж хэлэхдээ, барилгын зах зээлийн нээлттэй цар хэмжээ цаашид єргєжихийн хирээр Хятад улсын олон улсын хэмжээнд тендр зарлах тєслvvд ч явах тусмаа олширох болно. Ялангуяа Олимпийн наадмын олон талбай ордны барилга байгуулалтыг олон улсын стандартын дагуу зурж тєлєвлєн байгуулах учраас эдгээр тєслvvдийн талаар олон улсын хэмжээнд удаа дараагаар тендр зарлана. Ирэх 3 жилд Хятадын барилгын зах зээл нь дэлхийн хамгийн их батгаамжтай барилгын зах зээл болж, олон улсын барилгын пvс компаниудын єрсєлдєх тавцан болно нэжээ.
Хятадын газар эдэлбэрийн зах зээл нь олон улсын чанартай том зах зээлийн байдалтай юм. Хvчирхэг байдаг л юм бол аль ч улс орны газар эдэлбэрийн пvс компани гэсэнгvй бvр ид хvчнээ сорьж болох юм. Хятадын газар эдэлбэрийн зах зээлийн олон тєрлийн тогтолцоо цаашид тєгєлдєржин дэвшиж, орон сууцны єєрчлєлт гvнзгийрэн, хєрєнгє оруулалтын зах зээл боловсронгуй болж, ялангуяа газар эдэлбэрийн наймаа худалдааг ил болгохын хирээр гадаадын бизнесменvvдийн Хятадын газар эдэлбэрийн зах зээлд хєрєнгє оруулах итгэл цаашид нэмэгдэх болно.
|