Е Юн Ле 11 настайдаа анх шvлэг бичиж хэвлэлд єгч нийтлvvлснсс хойш єнєєг хvртэл 180 гаруй зохиол бvтээлээ нийтлvvлжээ. Сvvлийн vед баримтат утга зохиолоороо уншигчдын талархалыг хvлээж, тvvний хэвлvvлсэн ном бvтээл нь борлуулга сайтай байгаа юм байна.
Тэрээр 1963 онд Бээжин их сургуулийн химийн факултетийг тєгсчээ. Их сургуульд сурч байсан хугацаандаа "Нvvрстєрєгчийн нэгэн бvл" хэмээх жижиг єгvvлэлгийн тvvврээ хэвлэлийн газар єгч хэвлvvлснээс хойш шинжлэх ухааны мэдлэгийг тvгээмэлжvvлэх зохиолчдын эгнээнд орж билээ.
Єнгєрсєн зууны далаад оны сvvлч наяад оны эхэн vе бол Е Юн Легийн хувьд бол шинжлэх ухааны мэдлэгээ гvнзгийрvvлсэн, нєгєє талаар уран зохиолынх нь оргил vе байлаа. "Зуун мянган асуулт" гэсэн шинжлэх ухаан мэдлэгийг тvгээмэлжvvлэх зохиолын найруулах ажлыг голлон хариуцаж байсан юм. Уг ном нь одоо зуун сая ширхэг хэвлэгдээд байна.
Е Юн Ле "Сэргэлэн хvv ирээдvйд жуулчилсан нь" хэмээх романаараа анх нэрд гарчээ. 1978 онд хэвлэгдсэн уг ном 300 сая ширхэг хэвлэгдэж, єргєн хvрээнд нєлєє тусгал гаргасан байлаа. Тус номд зєгнєн бичсэн сонин хачин vйл зvйлсэс зарим нь одоо vнэн болж биелэгдсэн байна. Тухайлбал линз, телевизортой гар цаг, генийг шилжvvлэх биологийн тєсєл зэрэг нь одоо бидний сайн мэддэг зvйл болсон байхад тэр vед эдгээр зvйлvvд нь уншигчдад асар их гайхашрал тєрvvлж байсан юм.
Е Юн Ле хэлэхдээ, сайн уран бvтээл эрэлт хэрэгцээтэй байна гэдэг бол тvмэн зєв. Би єєрийнхєє хэвлvvлсэн ном зохиолыг хvмvvсийн эрэлт хэрэгцээг хангасан байгаасай гэж хvсдэг, тэгээд сайн бvтээл гаргаж, олонд хvртээл болгох гэж чармайдаг юм гэлээ.
Тэр єнгєрєгч зууны 80-аад оноос эхлээд Е Юн Ле шинжлэх ухааны мєрєєдєл бvхий уран зохиол бичихээ орхиж, баримтат уран зохиол, ялангуяа улс тєрийн баримтат утга зохиолыг оролдож эхлэжээ. Хятад оронд улс тєрийн тэргvvлэх хvмvvсийн намтрыг туурвих нь нилээд тvвэгтэй асуудал байсан юм. Тэрээр энэ талаар бичих гэж зориг шулуудсан тухайгаа ярихдаа, Хятадын улс тєрийн байдалд єєрчлєлт гарч, аюулгvй санагдах болсон. Нєгєє талаар нас ахиж, vзэл бодол боловсорч, эрин vеийн хувь заяаны тухай улам арвин зvйлийг бодож сэтгэх болж, том том улс тєрийн сэдвээр уран бvтээл хийх тийш шилжсэн юм гэжээ.
Е Юн Легийн бичсэн тvvхэн нэрт хvмvvс, улс тєрийн зvтгэлтэн нарын намтар болох "Тvvх єєрєє Мао Зэ Дvнг сонголоо", "Мао Зэ Дvн ба Жян Же Ши", "Дєрвєн хvний бvлэг" гэх зэрэг зохиол нь Хятадын уран зохиолын санд vнэтэй хувь нэмэр оруулсан юм. Тэмдэглэл бvхий сэдэвт бvтээлийг зуу гаруй ширхэг хэвлvvлж, нийт vсгийн тоо нь бараг 20 саяд хvрсэн юм байна.
Єєрийн уран бvтэлийн єнгєрсєн vеийн тухай тэр ярихдаа, би джуртай зvйлээ л бичдэг байсан гээд нэгэн vе уншигчдын анхаарч бий халуун цэгийн асуудлаар гол сэдэв болгож зохиолоо бичдэг боллоо. Жишээлбэл, ОХУ –д очоод ирсний дараагаар "ОХУ-д жуулчилсан нь" гэх бvтээлээ туурвилаа. Тэгээд "9.11"-ний хэргийн дараа би АНУ-д очиж сурвалжлага хийгээд, харьж ирэнгvvт 500 мянган vсэгтэй "Шархадсан Америк" гэдэг номоо хэвлvvлээд, уншигчдаас сайн vнэлгээ авсан гэлээ.
|