
Одоо Хятадын эстрадын дууны тавцанд урлагийн бvтээлvvд vй олноор зохиогдон гарч байна. Ємнє хэдэн жилд олон сайхан дуунууд нь хvмvvсийн бахархал сайшаалыг хvлээж, дуучид маань ч бvтээл vлэмж сэтгэл єєдрєг єнгєрєєлєє. За тэгээд энэ удаагийн ая дууны нэвтрvvлгээр хvмvvсийн сэтгэл зvрхийг догдлуулж, дандаа дуулах болсон хуучин дуунуудаасаа эргэн сонсьё.
Эстрад хэмээх хосгvй ертєнц олон залуучуудын хайрыг булааж, соёл урлагийн хєгжилд шинэ нэгэн уудам агуулга нэмэн єгсєн нь vнэнтэй. За одоо бид "Саарал чоно" хамтлагийн "Ерєєл" гэх дуугаас эхлэн сонсох уу? Энэхvv "Ерєєл" хэмээх дуу та бvхний амьдрал баяр хєєрєєр бялхаж байх болоосой хэмээн ерєєж байна. Энэ дууг дуулсан "Саарал Чоно" хамтлаг нь Хятадын баруун хойд нутгийн Шинжянгийн Уйгар vндэстний єєртєє засах районы залуучуудаас бvрдэж, vндэстний цєєнхийн дуу хєгжмийн хэв маягаараа онцлог юм. Гол дуучин Айскар хамтлагийн голллох гитарчин байж, энэхvv хамтлагийн гол цєм нь юм. "Ерєєл" гэх дуунд ил тод vндэстний цєєнхийн дууны ая эгшиг байхаар барахгvй, орчин цагийн дууны хєг ая мэдрэгдэж байгаа биз.
Сайхан дуу гэж хvний сэтгэлд мєнхєд vлддэг нь жам гэлтэй. За бид залгаад Хятадын ємнєд нутгийн Ху Нань мужийн нэгэн радио долгионы нэрээр нэрлэсэн "1061" гэх дуутай танилцая. Энэ дууны нэрийг "1061" гэж нэрлэсэн учрын тухай "Юй Фей Мэнь" хамтлагийн гол дуучин Жан Фань ингэж хэллээ.
Миний єлгий нутаг бол Ху Нань муж юм. Би єєрийн дуундаа нутгийн радио долгионы тоогоор нэр єгсєн нь нутгаа санаж мєрєєдєж байгаа сэтгэлийн маань илэрхийлэл болсон юм гэжээ. За одоо энэхvv "1061" гэх дуугаа бvхэнд сонордуулж байна.
Дуучин Ху Ень Угийн "Хоошон" гэх дуу байдаг. Ху Ень У арван найман настайдаа Хятадын Шанхай хотоос Хятадын бvх ард тvмэнд єєрийн авьяас чадвараа харуулсан залуу уран бvтээлч болох юм. Ая хєгжим зохиох талаар єрнє, дорно дахины, уламжлалт болон орчин vеийн хэв маягийг уусган нэгтгэсэн гэж болох юм.
"Улаан цэнхэр харандаа" гэж хэлбэл та бvхэнд сургуулийн vеэ санаж олох биз ээ. Тэгээд "Улаан цэнхэр харандаа" гэж хоёр эрэгтэй сурагчаар бvрэлдсэн хамтлаг байдаг юм. Тэр хоёр маань "Улаан цэнхэр харандаа", "Замаасаа битгий буцаарай" гэх олон сайхан дуу дуулж, сонсогчийн халуун дэмжлэгийг олсон юм.
Тэгээд "Замаасаа битгий буцаарай" гэсэн дуунд дуулсан шигээр та бvхэн маань ямар саад бэрхшээл учирсан ч хойш сууж, зориг мохож болохгvй шvv. Мєн ч vйлсийнхээ тєлєє зvтгэж тэмvvлж байгаа хvнийг бурхан дандаа ивээдэг юм шvv гэдгийг санаарай.
За тэгээд сонсогч та бvхний бидний нэвтрvvлгийг сонсч, бидэнд санал бодлоо харамгvй хэлсэн ариун зvйлс бvхэн чинь та бvхний амьдралын замыг vргэлж гэрэлтvvлж байх болтугай гэж ерєєгєєд энэ цагийн нэвтрvvлгээ єндєрлєе.
|