Сvvлийн жилvvдэд Хятад улсад газрын ховор элментийн "аж vйлдвэрийн амин дэм" болох vvрэг нь єдєр ирэх тусмаа ил тод болж, шинэ шинэ vйчилгээтэй материалд хэрэглэгдэх болсон байна. Єнгєрєгч зууны 90-ээд оноос нааш бvх дэлхийн газрын ховор элментийн хэрэглээний хэмжээ нь 33 мянган тонн байснаасаа нэмэгдээд 80 мянган тонн болсон юм. Ялангяа электрон, мэдээлэл, холбоо, авто машин, нарийвчилсан мщханикийн болон цахилгаан хєдєлгvvр зэрэг орчин vеийн шинэ шинэ технологийн салбарууд нь газрын ховор элментийн материалын vйлдвэрлэлийн тvргэн нэмэгдэхийг ихээр ахиулсан билээ.
Хятадын Шинжлэх Ухааны Академийн Чан Чvнь хотын Хэрэглээний Хими Судлалын Газрын дарга Чжан Хунцзе зэрэг мэргэжилтний танилцуулснаас vзвэл, онцгой бvтэц болон физиз химийн онцгой чанартай байдаг учраас газрын ховор элмент нь хар тємєрлєг, єнгєт тємєрлєг, газрын тос, химийн аж vйлдвэр, хєнгєн аж vйлдвэр, нэхмэл зэрэг уламжлалт аж ахуйн дутагдаж болшгvй чухал тvvхий материал болдог тєдийгvй бас шинжлэх ухаан техник дэвшин хєгжихийн хирээр, гэрал, цахилгаан, мэдээлэл, шинэ эрчим хvч, лазерын туяа зэрэг шинэ техник болон шинэ материалын салбарт бусадад орлуулагдашгvй vvрэг гvйцэтгэж байгаа юм. Єнєєгийн дэлхий дахинд 3-аас 5 жил болох бvр хvмvvс газрын ховор элментийн шинэ хэрэглээг илрvvлж байгаа бєгєєд шинэ техникийн 4 нээлм болгоны нэг нь газрын ховор элменттэй холбогдож байна гэжээ.
Єнгєрєгч зууны 80-аад онд PC буй болж, тvvний дараагаар гар утас ихээр хэрэглэгдэх болсон явдал нь газрын ховор элментийн хэрэглээний хvрээ хэмжээг тасралтгvй тэлэн єргєжvvлсэн юм. Yvнээс гадна бас авто машинд ч хэрэглэх болсон нь авто машины vйлдвэрлэлийг газрын ховор элменттэй нягт уялдаа холбоо бvхий аж vйлдвэрийн салбар болгосон билээ. Эдгээр шинэ техникийн аж vйлдвэрvvд нь анх доор зэрэглэлийн холимог газрын ховор элмент хэрэглэж байснаасаа ултаар тусгай тєрєлжсєн газрын ховор элмент хэрэглэх болж хєгжсєн бєгєєд цаашлаад єндєр нятацтай, тусгай стандартын шаардлага бvхий материал хэрэглэх болсон юм.
21-р зуунд орсноос хойш, олон зvйлийн электроник мэдээллийн бvтээгдэхvvний шинэлэг зvйлvvд олноор гарч, LCD screen дэлгэцтэй єнгєт телевизор, plasm єнгєт телевизор, хєдєлгєєнт холбооны тєхєєрємж, дижитал зургийн аппарат, жижиг компьютер зэрэг тоон технологийн бvтээгдэхvvнvvдэд бvр газрын ховор элментээр хийсэн зvйvvд олон хэрэглэгдсэн байдаг юм. Электроник мэдээллийн аж vйлдвэр нь єнєє газрын ховор элментийн хэрэглээний хамгийн том аж vйлдвэр болоо байна. Ийм ч учраас мэргэжлийн хvмvvс газрын ховор элментийн олборлолт ашиглалт нь орчин vеийн шинэ технологийн vе шатанд дэвшин орлоо гэж хэлж байгаа юм.
|