Хятадын дотоодод бохирдуулалт багатай эрчим хvчний эрэлт хэрэгцээ нэмэгдэхийн хирээр, Хятад улс гадаадаас шингэрvvлсэн байгалийн хийг (LNG) импортоор авах хэмжээгээ нэмэгдvvлэн, дотоодын эрчим хvчний бvтцээ сайжруулж, байгаль орчны бохирдлыг багасгах болно.
Хятадын Хєгжил, Єєрчлєн байгуулалтын Улсын Хорооны Эрчим Хvчний Газрын дарга Сюй Динмин 8-р сарын 11-ны єдєр Хятадын ємнєд нутгийн Гуан дvн мужийн шингэрvvлсэн байгалийн хийн (LNG) тєслийн усан онгоц vйлдвэрлэх тухай гэгээнд гарын vсэг зурах ёслол дээр хэлэхдээ, байгалийн хий бол бохирдуулалт багатай сайн чанарын эрчим хvч юм. Шингэрvvлсэн байгалийн хийн хангалт нь хэрэгцээнээс их байгаа олон улсын єнєєгийн нєхцєл байдалд энэхvv боломж тохиолыг алдалгvй барьж, шингэрvvлсэн байгалийн хийг эмх цэгцтэйгээр идэвхтэй имплортоор авах явдал нь Хятадын улс ардын аж ахуйн хєгжлийг ахиулах, эрчим хvчний бvтцэд тохируулалт хийх, байгаль орчны чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой бєгєєд Хятадын байгалийн хийн аж ахуйн нэгжийн хєгжилд алс хэтийн vр нєлєє vзvvлэх юм гэжээ.
Тэр танилцуулж хэлэхдээ, 90-ээд оноос нааш Хятадын байгалийн хийн хайгуул шинжилгээний ажил маш ихээр ахисан юм. Ялангуяа 1998 онд Хятадын Тєрийн Зєвлєл шингэрvvлсэн байгалийн хийн туршилтын цэгийг гадаадаас оруулан авах тухай Гуан дvн мужийн єргєдлийг зєвшєєрч, 2002 оны 2-р сард бас баруун бvсийн нутгийн байгалийн хийг зvvн бvсийн нутаг руу дамжуулах стратеги хэрэгжvvлэхээр шийдснээс хойш, Хятадын байгалийн хийн олборлолт болон ашиглалт нь хєгжлийн шинэ vе шатандаа орсон билээ.
Хятад улс бол байгалийн хийн нєєц баялагаар харьцангуй хvрэлцэхгvй байгаа орон юм. 2020 он гэхэд Хятадын байгалийн хийн жил тутмын vйлдвэрлэлийн хэмжээ нь єнєєгийн 34 тэрбум шоо метраасаа нэмэгдээд, 120 тэрбум шоо метрт хvрэх боловч, эрэлт хэрэгцээ нь єсєєд 200 тэрбум шоо метрт хvрэх тул 80 тэрбум шоо метр дутагдах болно. Энэхvv дутагдсан хэсгийг импортоор авах шингэрvvлсэн байгалийн хийгээр нєхєнє гэж шинжээчид vзсэн байна.
Холбогдох салбарын хvмvvсийн vзэж байгаагаар, 2005 онд Хятад улс тэнгисийн тээврээр дамжуулан импортоор оруулах шингэрvvлсэн байгалийн хийн хэмжээ нь 32 тэрбум тонн-д, 2010 онд 190 тэрбум тонн-д, 2015 онд 330 тэрбум тонн-д тус тус хvрэх юм байна.
Шингэрvvлсэн байгалийн хийг импортоор авах хэмжээгээ нэмэгдvvлэх явдал нь Хятадын усан онгоцны аж vйлдвэрд ч худалдааны аятай боломж олгох юм. Мэргэжлийн хvмvvсийн тєсєєлж байгаагаар, 2015 оноос ємнє, Хятад улс шингэрvvлсэн байгалийн хийн тээврийн 30 гаруй том усан онгоц vйлдвэрлэх шаардлагатай байгаа юм байна.
|