
Одоо бол Хятад улс тунхаглагдсаны тавин таван жилийн ой баяр болж байгаа гэдгийг мэдэж байгаа байх. Тэгээд энэ vндэсний баяраар Хятад улс даяараа долоо хоног амардаг юм. Энэ сайхан амралтынхаа vеэр хvмvvс янз янзын vйл ажиллагаа тохируулан амрацгаадаг юм. Тэгэхлээр залуучууд гэж энэ нийгмийн гол цогц болсон хvмvvс яаж баяраа тэмдэглэж байгаа гэдгийг ойлгож, тэдний амьдрал санаа бодолтой нь танилцах уу даа.
Хятад улс гэж хvн ам олонтой улс гэдгийг та бvхэн сайн мэдэж байгаа л даа. Нэг жижигхэн хотод нь л гэхэд бvх Монгол улсын хvн амаас олон хvнтэй байдаг шvv дээ. Тэгэхлээр Хятад улсын залуучуудын тухай ярина гэвэл бас ч хичнээн сая хvний тухай ярих явдал болж байна. Учир ийм болохоор гараг болгоны залуучууд хєтєлбєрєєр энэ бvх хvмvvсийн амьдралыг тусгаж харуулна гэвэл хэн зєвшєєрєх билээ. Гэхдээ олонх залуучууд юу бодож явдаг тухай, яаж аж тєрєн амьдарч байдаг тухай зарим талаас нь ойлгуулж таниулах нь залуучууд хєтєлбєрийн зорилт юм.
Хятад улс даяар одоо яг сайхан баярын уур амьсгалын дунд бялхаж байна. Бээжин хотын Тянь Ань Мэнь талбай гэхэд соргог цэцгээр чимэглэгдсэн байна. Тэгээд энэ сайхан баярт мєчид залуучууд мань яаж байгаа бол гэдгийг мэдэх vvднээс хэдэн хvнтэй ярилцсан юм.
Нэг Хvлэн Буйр нутагтай Долгион нэртэй охин Бээжин хотод ирээд хоёр гурвахан сар болж байгаа юм байна. Тэгээд анх Бээжин хотод ажилд ороод удаагvй болохоор ажил маш ихтэй байдаг. Тэгээд энэ сайхан долоо хоногийн амралтын хугацааг ашиглаж тархи толгойгоо сайхан амрааж байгаа юм байна. Тэгээд дэлгvvр хоршоогоор нэг орж, найз нєхєдтэйгээ нэг уулзаж, их сэлvvхэн єнгєрvvлж байгаа юм байна.
Хятад улсын Хєхнуур мужид бас нэг бvлэг монголчууд амьдарч байдаг. Тэр нутгийн монгол залуу Сайрамхvv Євєр монголын Хєххотод сургууль соёлын мєр хєєсєн юм байна. Тэгээд энэ долоо хоногийн амралтаар гэр нутаг нь хол учир аав ээж элгэн садантайгаа уулзаж чадахгvй ч єєртэй нь адил гэр нутгаасаа хол байгаа нутгийн залуус найз нартайгаа нутгийн зоогоо дэлгэж ярилцахаас гадна бас ном бичгээ vзэж, мэдэж ойлгож сайн эзэмшээгvй зvйлээ энэ амралтаар нєхєж бататгаж суугаа ажээ.
Євєр монголын бас нэгэн залуу Мєрєн энэ амралтаар ажил vйлсийн эхний гараа болгож, долоо хоногийн амралтын дараа Бээжин хотноо ажлаа эхлvvлэхийг бодож зvтгэж яваа юм байна.
Ер нь энэхvv vндэсний баярын амралтаар хэд гурван хоног ч болтугай гадагш гарч зугаалан аялж жуулчилж байгаа залуучууд ч олон байгаа. Хятадын залуучууд vндэсний баярын долоо хоногийн амралтаа яаж єнгєрvvлж байгаа тухай та бvхэнд товчхон танилцуулахыг хичээлээ.
|