Кашгар хот Хятадын хамгийн баруун захад байрлаж байна. Тєв Азид алдаршсан Ладках Лалын сvм бол энэ хотын бэлэг тэмдэг болсон барилга юм. Хотын хаагуур нь явсан ч энэ сvм хараанаас ойрхон харагддаг аж.
Эрээн торгон хормойвчтай, хээтэй малгай духдуулсан буюу эрээн алчуураар толгойгоо ороосон угар бvсгvйчvvд хаяагvй харагдаж, аль эсгvvл нvvрээ шаагаар бvтээсэн Мусальман эмэгтэй ч цєєн бус тааралдна. Лалын сvмийн ємнєх єргєн чєлєєнд буюу гудамжын хазуугаар наранд ээж суугаа настад, євдєгдєє тулсан урт хєрєм хэдэрч, угалзтай малгай духан дээрээ тавьчхасан амгалан тайван ярьж хєєрч байх харагдна.
Кашгар бол Хятадын Шинзиянгийн цорын ганц тvvхийн алдарт хот. Тэр бол Уйгар vндэстний єлгий нутаг, Уйгар vндэстэн Кашгарт 2000 гаруй жил амьдарсан юм. Кашгарт Уйгар vндэстний зан vйл соёл хамгаас ил тод харагдаж байдаг юм.
Уйгар vндэстний тvvх соёл нь Ладках Лалын сvмийн вар тоосго болгонд бичигдэн хоцорчээ. Кашгар хотын тєвд байрласан энэхvv Лалын сvм нь Тєв Ази болон ємнєд Азийн бvс нутагт маш алдартай. Єргєн олон мусальманы сэтгэл зvрхний ариун дархан газар юм.
Ладках лалын сvмийг 1442 онд байгуулсан байна. Энэ бол хятадын хамгийн том Лалын сvм юм. Энэ сvм нь голцуу гол vvд, хурлын дуган, мєргєлийн дуган болон хvрээ хашаагаар бvрэлджээ. Тодгон дээр нь Кvран судартай пайлуур єлгєж, хоёр талд нь шар тоосгоор жийрэглэн босгосон арван хэдэн метр єндєр баганатай. Энэ багана нь мусламаньчуудыг мєргєл хийхээр ир гэж дууддаг суврага юм гэнээ. Алсаас харахад энэ Лалын сvм єндєр сvрлэг жавхаатай харагдна.
Ладках Лалын сvмийн ємнє хойно хоёр талд, ахунуудын номын сургал хайрлах 36 таслага хичээлийн гэртэй. Мєргєлийн дуганаа сvмийн хамгийн баруун захын єндєр тайзан дээр байгуулжээ. Хоёр хачрын дугантай. Дуганд орохдоогутал шахайгаа тайлах хэрэгтэй.
Хотын тєвєєс машинаар арван хэдхэн минут явбал, татвар хатан Сян фэйгийн онгонд хvрэх юм. Лалын стельтай энэ онгон нь бємбгєр оройтой, гадуур нь ногоон палантай тоосго нааж, дотор ньороход єндєр мєртєє саруул уужим, ганц ч багана тулгуурласангvй. Бунханы гадна нь цэнгэг нууртай, нарс майлаас ягч сахлаг ургаж, агаар тунгалаг нэг л аятайхан. Эртний домогт Иврайхан гэсэн нэгэн охиныг Чин улсын Тэнгэр тэтгэгч хаан татвар хатнаа болгожээ. Тvvний биеэс элсэн нутагт ургадаг чавган модны цэцгийн сайхан vнэр ханхлаж байсан болохоор сайхан vнэрт хатан буюу Сянь фэй гэж нэрлэсэн байжээ. Бараг л 1640 оны наана цаана хатан нас барсанд, тvvний шарилыг энэ нутагт оршуулсан юм гэнээ. Энэ бунханд бас Мин Чин гvрний vеийн лалын шашин дэлгэрvvлэгч алдарт сургалтан Юсуф, хоожа, Апек, хужаа болон тvvний хойч vеийнхний таван vеийн далан хоёр хvнийг оршуулсан юм байна. Сян фэй хатны энэ бунханд зєвхєн дээл малгай нь л байдаг боловч, хvмvvсийн Сянь Фэй хатныг хайрлан хvндэтгэх сэтгэлгийг vнэлж vл болно.
|