Хятадын Сивээ vндэстэн бол єнє этний тvvх соёлтой vндэстэн юм. Хятадын Шинжянгийн Уйгарын Єєртєє Засах Районд 40 мянга шахам Сивээчvvд оршин амьдарч байна.
Сивээчvvд яагаад ийм олноор Шинжянд аж тєрж байгаа вэ гэвэл vvнд ийм нэгэн тvvхт учир шалтгаан байсан аж. 240 гаруй жилийн ємнє, Манж Чин улсын Засгийн газар хилийн районы хамгаалалтаа бэхжvvлэхийн тєлєє, зvvн хойт нутгаас 3000 гаруй Сивээ цэргийг баруун хойт нутгийн Шинжян руу илгээсэн байлаа. Тэд 17 сарын холын аян хийж, Шинжянд хvрээд Или голын ємнє эрсэгт нутаглан суужээ. Тэндэх нь ус их дутагддаг газар болохоор Сивээчvvд зургаан жилийн хугацаа хэрэгсэж байманжин 200 гаруй километр урд том суваг малтаж, Или голоос ус залж газар тарианы усжуулалт хийсэн байна. Yр ач нартаа сайны эх vндсийг тавьсан энэ сувгийг Сивээ хэлээр "Цавчиал" хэмээн нэрэлсэн байдаг бєгєєд тэр нь "vр тарианы агуулах" гэсэн vг аж. Тэр vеэс Сивээчvvд Или голын хєвєєнд vе улиран амьдарч, нутаг усаа бvтээн байгуулж ирсэнэ юм.
Тэр хэсэг Сивээчvvд тухайн vеийн Хятадын хилийн хамгаалалтад маш их гавьяа зvтгэл гаргасан байна. Энэхvv тvvхийг Шинжянгийн Сивээчvvд бvр сайн мэддэг бєгєєд тvvгээрээ бахархаж явдаг юм. Тэр vед Шинжянд нvvж очсон 3000 гаруй Сивээчvvд нэмэгдээд одоо 40 мянга гаруйд хvрсэн бєгєєд єєрийнхєє єєртєє засах сянь—Цавчиалын Сивээгийн Єєртєє Засах Сяньтай болсон юм. Жил болгоны билгийн улирлын 4-р сарын 18-нд тухайн жил тэдний євєг дээдэс нь зvvн хойт нутгаас Шинжян орохоор мордсон єдєр тохиох vед Шинжянгийн Сивээчvvд гоё сайхан хувцас ємєсцгєєж, аср их хэмжээний цуглаан хийж "Баруунш нvvсн"-ээ хамтаар ёслон тэмдэглэдэг байна.
"Баруунш нvvсэн" хэмээх дуу бол Шинжянгийн Сивээчvvдийн баруунш нvvсэн тvvхээр агуулга болгосон дуу юм. Шинжянгийн Сивээчvvд одоод хvрч иртэл vндэстнийхээ зан заншил болон vг хэлээ хэвээр хадгалж ирсэн байна. Сивээ vндэстний хэл утга зохиолын судлагаа шинжилгээний ажлыг тусгайлан хийж байгаа Чи Чэшань танилцуулж хэлэхдээ, Хятад улсад Сивээ vндэстний хvн ам 200 мянга шахамд хvрч байгаагийн дотроос зонхилох нь зvvн хойт нутагт оршин амьдарч байгаа бєгєєд тун цєєн хэсэг нь Шинжянд оршин сууж байгаа юм гэжээ. "Сивээ vндэстний vг хэл vсэг бичиг єнєє зєвхєн Шинжянгийн Сивээчvvдийн дунд уламжлагдаж байна. Сивээчvvд бол мєн ч Манж бичгийг уншиж чаддаг vндэстэн болохоор тэдний соёл тvvхийн тухай судлагаа шинжилгээ хийх нь соёл уламжлалын талаар євєрмєц vнэ цэнийг нь илрvvлэхэд чухал ач холбогдолтой юм" гэж Чи Чэшань тэмдэглэжээ.
Сивээ vндэстэн бол морь онох, хавж намнахад маш гармагай vндэстэн бєгєєд энэ уламжлалаа хэвээр хадгалж ирсэн байна. Тэд цагаан сарын баяр, иевэн сарын баяр болон баруунш нvvснийг тэмдэглэх баяр зэрэг гол гол баяр ёслолын арга хэмжээний vеэр бvр сур харвах тэмцээн зохион явуулдаг юм.
Бээжингийн Тєвийн Yндэстний Их Сургуулийг тєгсгєж Шинжяндаа буцаж ажиллаж байгаа Сивээ vндэстний дуучин Гуань Шvлинь хэлэхдээ: " 'Yндэстний зvйл бол дэлхий нийтийх юм' гэсэн vг надад маш таалагддаг, хєгжимд загаг хязгаар гэж vгvй юм. Би vндэстнийхээ хамгийн сайн сайхан зvйлийг уянга дуугаараа илтгэж, vндэстний хєгжмээ хєгжєєн мандуулна" гэлээ.
Илигийн Казакийн Єєртєє Засах Жоугийн Цавчиалын Сивээгийн Єєртєє Засах Сянь бол Хятадын Сивээ vндэстнээр гол болгосон олон vндэстний єєртєє засах сянь юм. Энэ он нь уг сянь байгуулагдсаны 50 жилийн ойд тохиож байгаа юм. Сивээ vндэстний уламжлалт соёлыг хєгжєєн мандуулахын тєлєє, Цавчиалын Сивээгийн Єєртєє Засах Сянь нь єнєє Сивээ vндэстний зан заншлийн vзэсгэлэнгийн газар байгуулан ажиллуулж байна. Тэнд Сивээ vндэстний дуу бvжиг, сурчдын ур эрдмийн vзvvлгийг сонирхож, бас Сивээчvvдийн соёл тvvхтэй тэнилцаж болох юм.
|