Миний тэмдэглэлийн хуудаснаа. Арван нэгдvгээр сар, мягмар гариг. Єглєє бvр гадагш гарахад минь цахилгаан шатанд ажилладаг бvсгvйчvvл сайхан мэндлээд хаа явна вэ? гэж барьц алдтал асууна. Тэр гурав ээлжээр 24 цаг ажилладаг. Би эхлээд их гайхдаг байлаа. Тэгээд ажилдаа, дэлгvvр, гадагшаа гэж хариулах бvрдээ яагаад гэж хэл мэдэхгvйгээс харилцаж чадахгvй байгаа юм болов уу гэж бас боддог байлаа. Нэгэн удаа Хятадын Тєв Телевизийн 9-р сувгаар хятад хэлний багш хятад хvн энд тэгж асуудаг юм шvv. Тvvнд зvгээр л ажилтай гэх мэтээр хариулдаг юм гэлээ. Єдєр цахилгаан шатаар явж байхад "хоолоо идсэн vv" гэж асуухад бас л гайхаж байлаа. Уламжлалт буюу сонгодог асуулт... Энэ тухай дараа ярина. Одоо бол тэд єдєр миний дотно найзууд шvv.Цахилгаан шатаар єгсєх уруудах надад анхаарал тавьж зєвлєдєг юм.
Харин би єнєєдєр гэрээсээ гарахдаа Ботаникийн цэцэрлэгт хvрээлэнгийн зургийг цахилгаан шатны хvvхнvvдэд харууллаа. Єнєєдєр явдаг зєв зєв, амралтын єдрvvдээр бvр хvн ихтэй багтах зайгvй л байдаг юм гэлээ.

Ингээд Бид баруун хойш арван хэдэн километр дахиад очлоо. Араар Єндєр модтой уулс эмжээрлэн сvндэрлээд, нєгєє талын уулнаас хэрэм vргэлжлэн харагдах нь сvрлэг бєгєєд гоёмсог. Энд vнэхээр уулын цэнгэг агаарааар амьсгалав. Энэ хvрээлэн 1956 онд байгуулагдсан юм гэнэлээ. Алтан намрын гоёмсог єнгє энэ уулс цэцэрлэгээр дvvрэн байна. Бага зэрэг хvйтэрсэн гэхэд том том сарнай цэцэгс ургаж л байна. Огтхон ч шєнийн нэмэх дєрєв таван хэмд ажрахгvй ургаж, гоо сайхнаа гайхуулсаар ажээ. Сарнай цэцгийн хvрээлэнгээс илvv цээнэ, мандарваа бадамлинхуа vзье гэж бодсон боловч сарнай цэцэгс єнгє булаалдаана. Зарим газарт хэсэг хvмvvvс хєрсний тордлого, арчилгаа хийж байгаа нь харагдаж байх боловч бас жуулчин,єндєр настан нилээн байлаа.
Тэгээд яг одоо та Бээжингээр аялбал энд ирвэл тун сэтгэл дvvрэн буцах байх шvv.
Сарнайн хvрээлэнд очвоос эргэн тойрон сарнайн бут єнгє булаалдана. Хєгжмийн аяар усан оргилуур усаа хаяж байна. Усан оргилуурын дэргэд бvжиглэж хєгжиж байна. Ус, бас , бид бvжиг эрvvл цэнгэг агаарт ингэж бvжиглэхэд vнэхээр жаргалтай байсан шvv. Yvнийг зєвхєн энд ирж байж мэдрэх байхаа. Сэтгэлд тээж явсан бяцхан гуниг, бодол огт vгvй мэт, цэлмэсэн тэнгэр мэт боллоо. Усан оргилуур бvжиглэдэг, сарнайн анхилуун vнэртсэн ийм цэцэрлэгт хvрээлэнд зvvдэндээ vзсэн юм шиг гэхэд хэтрvvлэг болохгvй.

Усан оргилуур ч бvжиглэдэг |
Эндээс халуун орны ургамал, элсэн цєлийн ургамал бvхий ой тєлєєлєхvйц тийм шилэн хvлэмжинд очлоо. Бишгvvр хєгжмєєр уянгалаг зєєлєн ая тоглоно. Амьд хєгжим шvv. Хvн тэврэхэд тэвэр дvvрмээр кактус байна. Гэхдээ ийм єргєстэй цэцгийг vнэндээ тэвэрч болохгvй. Болгоомжтой гээд анхааруулга бичсэн байна.

Халуун орны ойд явж байгаа мэт арслан барсын сvрлэг дуу сонсдов.Халуун орны ярьдаг тоть торон дотор сууж байна. Тэдэнтэй хvмvvс Сайн уу, сонин юу байна гэж ярина. Бас хариу єгєєд байна. Хєлийг нь гинжээр уячихсан байна. Хєєрхийс дєє...

Хєрст алтан дэлхийн хєвєє хязгаар нутагт... Энд эмгэн ч алга, євгєн ч алга, Алтан загас дураараа хєвнє |
БЦХvрэээлэнг vзэж сонирхоход нилээн олон цаг хэрэгтэй ажээ. Тогтмол ирдэг єндєр настан хvvхэд багачууд элбэг байна. Энд єндєр настнууд, хэсэг хэсэг хvмvvс амарч наадаж байна. 1956 онд байгуулагдснаас хойш 620000 суулгацтай болж, бас судалгаа сургалтын тєв дэргэдээ ажлуулдаг. Энд Шуйшантинг хvрхрээ, "нойрсож буй Буддагийн" сvм зэрэг 400 га орчим газар бий. Дээр дурдсан халуун орны болон элсэн цєлийн ургамлаас гадна манай Монгол оронд ургадаг ургамал, мод, бут, хээрийн ургамал ч байдаг.

...Амандаа цэцэг зуугаад нvдээ анин хэвттэл амсхийн тухлахаар хэвттэл эрвээхэй нvvрэн дээр буучихлаа. Уруулын ягаан дэлбээг далавчаараа зєєлєн шvргэчихээд ... |

Энд тааралдсан нэгэн жуулчинтай уулзаж, сэтгэгдэлийг яриулав. Тvvний нэр С.Батчулуун: Бээжингийн хаяан дахь энэ хvрээлэнд очоод сvрлэг уулсын євєрт дэлхийн улс оронд ургадаг олон янз тєрлийн мод ургамал цэцгvvд єнгє алаглуулан харагдах нь vнэхээр уужим тэнvvн байлаа. Єнгє хосолсон цэцгvvдийн хvрээлэл дундахь усан оргилуур аялгуу тєгєлдєр эгшиглэх хєгжмийн аясаар єндєр нам оргилох нь тэнд байсан олон орны хvмvvс, аянчин, жуулчны сэтгэлийг єєрийн эрхгvй ташиж, бvжиглэн хєгжиж, сэтгэлийн хєєрєлд автсныг бодоход vнэхээр сайхан байлаа. Євгєн надад тєрсєн сэтгэлийн хєдлєл ганц тэнд ч биш аялалын бvх замд улам лавширч, баясан нялхарч байсан нь ямар ч газрын байгалийн vзэсгэлэн гэдэг миний нутгийн vзэсгэлэнтэй нийлэмжлэн зохицож байх шиг санагдаж сэтгэл алдрахад хvрч байлаа. Энэ хvрээлэнд анх удаа ирсэн ч тvvний vзэсгэлэн тєгєлдєр байгаль, ургамал, цэцэгс санаанд vлдэж, Хятадад айлчлах зочлох хэнд ч боловч энэ цэцэрлэгт хvрээлэнг очиж vзэхийг захихаас гадна тєрсєн сэтгэгдлээ уулзаж, учирсан найз нєхєдтэйгєє хуваалцаж байх сайхан хуучтай болсноо хэлэхэд таатай байна гэдгээ євгєн би єчиж байна.

|