Сычуань муж бол Хятадын далайд гарчгvй том муж юм, эд уурсан элбэг баялаг, vзэсглэнт сайхан уул устай учраас эртнээсээ тэнгэрийн орон гэсэн алдартай юм. Хятадын гадаадад нээлттэй бодлого болон єєрчилєлт шинчилэл, Социалист орчин vеийн бvтээн байгуулалтын ерєнхий зохиан бvтээгч Дэн Сяо Пин энэ сайхан нутагт тєрж 16-хаан настайдаа Франц явж сураад хуввсгаалын замд орсон юм.
Сычуань Хятадын баруун ємнєт хэсэг, Хєхмєрний дээд сав газарт байдаг, баруун талд нь Хєхнуур тvвдийн єндєрлєг, зvvн талд нь Хєхмєрний гурван хавчил, ар талд нь Чинь лин даваа болон Башань уул, ємнє талд нь Юньнань Гvйжєvгийн єндєрлєг оршиж, Хубэй, Хунань, Гvйжєv, Юннань, Тvвд, Хєхнуур, Ганьсу, Шааньши зэрэг муж єєотєє засах районтай хєршилж байна.Сычуань бол Хятадын баруун ємнєт, баруун хойт, тєв хэсгийг холбсон байгааалын холбоос юм. Сычуань муж бол Хятадын баруун хэсгийн vр тариа, хvнсний ногооны тогтвортой бєгєєд найдвартай бааз, Хятадын баруун нутгийн тєрєл зvйл нь нэлээд бvрэн, давуулаг бvтэгдхvvн ихтэй аж vйлдвэрийн бааз, усан хvчний цахилгаан станцийн болон баруун нутгийн цахилгааныг зvvн нутагт дамжуулах хамгийн том бааз юм. Сэ чуань бол мєн дэлхийд нэртэй хулсан бавгайн нутаг, єнєє дэлхий дээр байгаа 1000 гаруйхан хулсан бавгайн 85 хувь нь энэ мужид байдаг юм.
Сычуань муж 485 мянган хавтгай дєрвєлжин км нутаг дэвсгэртэй, Хятадын муж, хот єєртєє засах районуудын дотор 5-рт ордог. Сычуань бол мєн Хятадын хvн ам ихтэй муж, 86 сая 733 мянга гаруй хvн амтай, Хятадын муж, хот, єєртєє засах районуудын дотор 3-рт орж байна. Хятадын 15 хvн дутамд нэг сэчуань хvн байдаг гэж хэлж болно: Сычуань бол мєн олон vндэстэнтэй муж, нийт 53 vндэстэнтэй бєгєєд Хань vндэстэнээс гадна 5000-аас дээш хvн амтай vэдэстэн И, Тvвд, Чян, Хотон, Монгол, Лису, Манж, Наши, Бай, Бv и, Дай, Тvжя зэрэг 13 vндэстэн бий. Сычуань муж хєдєлмєр хvчний эх баялаг ихтэй, шинжлэх ухаан тэхник хєгжсэн муж учраас мєн Хятадын мэргэжлийн боловсон хvчний их муж, шинжлэх ухаан техникийн иа муж, хєдєлмєр хvчний эх баялагийн их муж юм.
Сычуань муж эртнээс дєрвєн талаараа єндєр уулаар хvрээлэгдэж зам харилцааны нєхєцєл маш муу байсан юм, Хятадын эртний суут яруу найрагч Ли бай Шvгийн зам буюу Сычуаний зам гасэн шvлэгэнпээ, Шvгийн замын бэрхэ ануу тэнгэрт гархаас ч хэцvv гэж бичсэн байдаг, шинэ Хятад улс байгуулагдсаны дараа Чэндvvгээс Чvнчин хєрэх тємєр зам, Чэндvгээс Кvньмин хєрэх тємєр зам тавьснаас Сычуань орох зам харилцаа маш дєхєм дvт болсон бєгєєд Сычуаний эдийн засгийн хєгжилд маш их тvлхэц vvрэг гvйчитгээсэн бйана.
Хятадын єнєєгийн дєрвєдэх шууд хариа хот Чvнчин уул нь Сычуань мужийн хариа хот байсан юм, 1997 оны 3-р сард наймдах сонгуулын БХАТИХ-ын 5-р чуулган Чvнчинг шууд хариа хот болгох тєсєлийг батлан зєвшєєрсєн байна. Yvнээс болж Сычуань мужийн нутаг дэвсгэр 80 мянга гаруй хавтгай дєрвєлжин км хорогдож, хvн ам нь 30 сая гаруйгаар багссан боловч Сычуаний том мужийн байр суур єєрчилэгдээгvй бєгєєд Сычуань мужид хєгжлийн шинэ нєхєцєл боломж хангсан байна.
Чэндv бол Сычуань мужийн тєв, Хятадын тvvх соёлын нэрт хот, Хятадын баруун ємнєт нутгийн худалдаа, банк санхvv, шинжлэх ухаан техникийн тєв, зам харилцаа болон холбооны зангилаа, далайд гарцгvй гадаадад нээлттэй том хот юм. Чэндv урт удаан тvvхтэй, єнєєгєєс 2500 жилийн ємнєх Жєv улсын vед энд хот суурин газар байгуулсан юм байна.
Сычуань мужийн Пань жихуа хотыг хvмvvс эрднийн хотгор гэж хэлдэг нь ортой vг юм. Энэ хот ємнєт Азийн завсрын халуун бvсд байж, хєдєє аж ахуй хєгжvvлэх маш их давуулагтай бєгєєд уул уурхайн эх баялаг ихэтэй байдаг. Пань жи хуа хот 1965 онд эхлэн байгуулагдснаас хойших 40 шахам жилийн байгуулалтаар єнєє Хятадын баруун ємнєт хэсгийн металлоргийн аж vйлдвэрийн хамгийн том бааз болон хєгжсэн байна. Сэчуань мужийн Шичан хот бол Хятадын дагууль хєєргєх хамгийн том бааз юм.
Сычуань муж эртнээс эрдэмтэн мэргэд их гардаг нутаг, Хятадын эртний суут яруу найрагч Либай, эртний суут яруу найрагч Судvнпє, ХАЧА-ын маршал Жvдэ, Лиvбєчэн, Чэнь и, Хятадын орчин vеийн их зохиолч Бажинь, Гvємvєрvє, их зураач Жан дачянь зэрэг их олон нэрт хvн энэ нутгаас тєрсєн байна.
|