China Bank-ны Зєлєлийн дарга ноён Шао Ган саяхан Хятадын Тянь цзинь хотод болсон "Бvє хай тэнгисийн район дахь Хятад Япон ємнєд Солонгосын эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаарх яриа уулзалт" дээр хэлэхдээ, China Bank Япон болон ємнєд Солонгосын банк санхvvгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, Япон болон ємнєд Солонгосын vйлдвэр аж ахуйн нэгжvvдийн Хятадын зах зээлд орохыг дэмжиж, China Bank-ны олон улсын хэмжээнд vйл ажиллагаа хийх явцыг ахиулна гэжээ.
Сvvлийн жилvvдэд Японы дунд жижиг vйлдвэр аж ахуйн нэгжvvд Хятад улсад хєрєнгє оруулан vйлдьэр аж ахуйн нэгж ажиллуулах хурдаа алхам алхмаар тvргэтгэсэн бєгєєд тэдгээр дунд жижиг vйлдвэр аж ахуйн нэгжvvдийг байлуулан ажиллуулагч банк—Японы орон нутгийн банкны Хятадтай ажил тєрлийн хамтын ажиллагаа хийх гэсэн хэрэгцээ шаардлага ч явах тусмаа нэмэгдэж ирсэн байна. 2000 оноос нааш, China Bank нь Ямааучи Банк зэрэг Японы орон нутгийн банкуудтай "ажил тєрлийн хамтын ажиллагааны хэлэлцээр" тохиролцож, China Bank-ны Токио дахь салбар банкаар дамжуулан, Хятадын дотоодын салбар банкад баталгааны бичиг гарган єгч, China Bank-ны Хятадын дотоод дахь салбар банк нь Японы орон нутгийн банкны Хятад дахь vйлдвэр аж ахуйннэгжид юаний vйлчилгээ хангаж байна. Єнєєгийн байдлаар, China Bank нь Японы орон нутгийн арван найман банктай ажил тєрлийн мемурандумд гарын vсэг зурж, Японы дунд жижиг vйлдвэр аж ахуйн нэгжvvдийн Хятадын зах зээлд орохыг дорвитой дэмжсэн байна.
Сvvлийн жилvvдэд ємнєд Солонгосын vйлдвэр аж ахуйн нэгжvvд Хятадад оруулж байгаа хєрєнгє мєнгєний нийт хэмжээ нь ихээр нэмэгдэж, хєрєнгє оруулалтын бvтэц нь нєєц баялагийн аж ахуйгаа vйлдвэрлэл тийш аажмаар шилжиж байна. Энэхvv байдалд vндэслэн, China Bank нь худалдаачдын хэрэгцээ шаардлагад зохицуулан, итгэмжилсэн нэгдэлтэй арга хэмжээ авснаар, 2 жил гаруйн хугацаанд China Bank болон Hundai, Samsong, LG зэрэг ємнєд Солонгосын vйлдвэр аж ахуйн нэгжvvдийн том том корпораци компаниуд нь итгэмжилсэн нэгдэлтэй хэлэлцээр тохиролцсон бєгєєд тvvний нийт vнэ нь хэдэн тэрбум ам.долларт хvрсэн байлаа.
China Bank-ны ємнєд Солонгос дахь нєлєє нь тvргэн дээшилснээр, 2002 онд ємнєд Солонгосын Засгийн Газар нь China Bank-ны Сєvл дах салбар банкад "БНСУ Хятад улсын эдийн засгийн хамтын ажиллагааны шилдэг аж ахуйн нэгжийн шагнал" хэмээх том шагнал олгосон байна. Ийнгэснээр China Bank нь Хятадын тvvхэн дээрээ ємнєд Солонгост анх ийм шагналыг авсан Хятадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгж болсон юм.
|