• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2004-11-05 17:16:58    
Бушийн улиран сонгогдсон нь Тони Блэйрт хэрхэн нєлєєлєх вэ?

CRI

    Америкийн Ерєнхийлєгч Буш 11-р сарын 4-ний єдєр сонгуульд ялж, Ерєнхийлєгчийн тушаалд улиран сонгогдсон байна. Английн Ерєнхий сайд Блэйрт авч хэлвэл, Бушийн улиран сонгогдсон явдал нь тvvний дотоод, гадаад бодлогод гvнзгий нєлєєлєх болно.

    Юуны ємнє, Бушийн ялсан явдал нь Иракийн дайныг эрс дэмжиж байгаа Блэйрт маш сайн явдал болсон байна. Буш улиран сонгогдсоны дараа Блэйр Буштай vргэлжлэн нягт харилцаагаа хэвээр байлгах нь Английн олон нийтийн хилэгнэлийг улам шат єгсvvлж мэдэх бєгєєд Блэйрын Иракийн дайны асуудлын бараан сvvдрээс салах гэсэн хvсэл нь талаар болж, Иракийн асуудал нь Английн сонгууль дахь байр суурь улам ил тод болох боловч Бушийн ялсан нь наад захдаа Блэйрт дайнд орсон боловч сонгуульд ялж болно гэсэн хvслэн олгосон байна.

    Бушийн улиран сонгогдсоны нэгэн ил тод сайн тал гэвэл, Блэйр Буштай нэгэнтээ тогтоосон нягт харилцаагаа ашиглан, Англи Америкийн онцгой харилцааг улам хєгжvvлэх болно. Дєрвєн жилийн турш Блэйр Буштай байгаа харилцааны талаар ихээхэн цаг хугацаа, хvч хєдєлмєр зарцуулсан байна. Нэн ялангуяа єєрийн улс тєрийн талаар цохилт олохоос айхгvйгээр Америкийн vvсгэсэн Иракийн дайныг дэмжсэн байна.

    Гэвч шинжээчдийн vзэхээр, улиран сонгогдсон Буш ганц талын vзлийн бодлогоо нэн хатуу баримтлаж, Англид нэн олон тєвєг учруулахыг Блэйр нэн даруй мэдэх болно. Эн тэргvvнд ирэх жил Англи наймын бvлгийн тэргvvн нарын бага хурлыг хийх болно. Бvх бємбєрцгийн цаг агаар дулаарахыг хазаарлан зогсоох бол тус бага хурлын тэргvvн чухал vvрэг болно гэж Блэйр ярьж єнгєрсєн юм. "Киотогийн протокол"-ыг хvлээн зєвшєєрч, хvлэмжийн хийг багасгахыг найман орон болон бусад оронд тэрээр шаардах болно. Гэвч, Америкийн засгийн газар энэ протоколд гарын vсэг зурахаас эрс тодорхой татгалзсаар байна. Энэ асуудал дээр Буш vндсэн хувиралт vгvй юм. Дундад дорнодын асуудал дээр, Блайр Бушийн улиран сонгогдсонд баяр хvргээх vе Палестин Израилийн асуудлыг хамгийн тэргvvн чухал vvргээ болгохыг Бушид шаардсан байна. Гэвч энэ асуудал дээр Англи, Америк хоёр орон мєн л хvнд ноцтой санал зєрєєнтэй байсаар байна. Палестин, Израилийн энхийн хэлэлцээг дахин сэргээхийг Блэйр олон удаа шаардсан боловч Бушийн засгийн газрын дэмжлэг дутсанаас болж ялагдалд учарсан байна.

    Хоёрт, Бушийн улиран сонгогдсон нь Английн эрэн сvвэгчилж байгаа Европын гол удирдах байр суурийг заналхийлэх бєгєєд Английн гvйцэтгэж байгаа Атлантын далайн гvvрийн vvргийг ч нєлєєлєх болно.