
Тиань ань мэнь асар болон Тиань ань мэнь талбай Бээжин хотын тєв дунд байрлаж байгаа Тиань ань мэнь асрыг Мин улсын Юн лэгийн арван тавдугаар онд, даруй 1417 онд байгуулсан юм. Уул нь энэ асар нь Бор хотын гол хаалга байсан бєгєєд Чэн тиань мэнь хаалга гэж нэрлэж байлаа. Эебээр Засагчын наймдугаар онд, даруй 1651 онд дахин байгуулж одоогын нэрээр нэрлэсэн юм. Єнєє Тиань ань мэнь асар нь шинэ Хятад улсын бэлэг тэмдэг болж байна. 1949 оны 10-р сарын 1-ны єдєр дарга Мао Цзэ дун энд "Бvгд айрамдах Хятад Ард Улс байгуулагдлаа" гэж сvр жавхалантай тунхагласан юм.
Тиань ань мэнь єргєн талбай бол дэлхийн хамгийн том талбай юм. Нийт дєчин дєрвєн га талбайтай энэхvv талбай бол шинэ Хятад улсын тєрийн их ёслолыг vйлдсэн газар юм. Єргєн талбайд ардын баатарчуудын дурсгалын хєшєє болон Мао Цзэ дунгийн дурсгалын ордон байрлаж байна. Зvvн талд нь Хятадын хувьсгалын музей болон Хятадын Тvvхийн Музей байрлаж, баруун талд нь Ардын Их Хурлын Ордон байрлаж байна. Тиан ань мэнь асрыг єдєр болгон єглєєгийн есєн цагаас vдээс хойшын дєрвєн цаг хагас хvртэл жуулчдад нээж байна. Тиань ань мэнь асарт гарахдаа биедээ авч яваа бvх зvйлээ хадгалуулж, аюулгvйн шалгалт хийлгэх шаардлагатай.
Тиань тань буюу Тэнгэрийн сvм
Бээжин хотын Цvн вэн дvvргийн баруун ємнє захад байрлаж байгаа Тиань тань цэцэрлэгт хvрээлэн буюу Тэнгэрийн сvм бол Хятад оронд одоо байгаа хамгийн том мандал сvмийн барилга юм. Энэ барилгыг Мин улсын Юн Лэ хааны арван наймдугаар онд, даруй манай тооллын 1420 онд байгуулж, сvvлээр нь Чин улсын vед єргєтгєн байгуулсан байна.Уул нь Мин Чин хоёр гvрний хаад эзэдийн тэнгэр тахьдаг газар байжээ. 273 га талбайтай энэ барилгын гадар хэрэм нь vндсэндээ дєрвєлжин хэлбэртэй. Энэ нь хормост тэнгэр дугариг хэлбэртэй гэсний бэлгэдэл ажээ. Урагшаа дараалан Чи ниань диан харш, Юань чиv тан мандал байрлаж, энэ хоёр барилгийг хаш гvvрээр холбож байа. Хvрээн дотор нь хэдэн зуун жил ургасан єндєр том агаруу цандан мод нэтийж, бас олон сайхан vзэмжтэй юм.
Тэнгэрийн сvм буюу тиань таньд хvрхэд, хот доторхи 17, 54 номерт автбус буюу 106, 116 номерт трамбайгаар шууд хvрч болох юм.
|