• РҐСЏС‚адын олон улсын радиБидний тухай• РќТЇТЇСЂ хуудас
China Radio International Sunday    Apr 6th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v РќРёР№РіРјРёР№РЅ амьдрал
v РҐСЏС‚адын шинэ С‚У©СЂС…
v РђСЏР»Р°Р» жуулчлал
v РђРјСЊРґСЂР°Р»Рґ тустай
v Р¦Р°РіРёР№РЅ урсгал
v Yндэстний С†У©У©РЅС…
v РЁРЈ боловсрол
v РўР°РЅРёРЅ РјСЌРґС…ТЇР№
(GMT+08:00) 2004-11-15 15:46:53    
Yзэсгэлэн сайхан Бээжин хот 4

CRI

    И хэ юань цэцэрлэгт хvрээлэн
    Бээжин хотын баруун хойд дvvргэд байрлаж байгаа И хэ юань цээрлэгт хvрээлэн бол Чин улсын хааны зуслангийн ордон юм.Хятад оронд одоод хvрч иртэл хамгаас сайн хамгаалан хадгалж байгаа, хамгийн том, хамгаас бvрэн бvтэн сонгодог цэцэрлэгт хvрээлэн бол энэхvv И хэ юань цэцэрлэгт хvрээлэн даруй мєн. 290 га талбайтай ээхvv цэцэрлэгт хvрээлэнгийн нуурын усны талбай нь нийт талбайнхаа дєрвний гурван хувийг нь эзэлж байгаа юм.И хэ юаний яруу уянгалиг, зураг шиг vзэсгэлэнтэй цэцэрлэгийн урлагт бvх Хятадын алдарт цэцэрлэгийн урлагийн охь содонг шингээж, уулыг тvшин нуурын хєвєє дагуулан урлаг сайхан байршуулжээ.    

    Энэ цэцэрлэгт хvрээлэнд тоогvй олон ордог харш, тагт саравч, гудамлиг гvvрvvд жигдэрч,эдгээр бvхнийг уран нарийлаг, євєрмєц онцлогтой байгуулсан нь гайхалтай. Уул усны vзэсгэлэнгийн дунд ордон харш жигдэрч, ертєнцийн сайхан зургийг харуулна. Энэ цэцэрлэгт хvрээлэнгийн доторхи vзэмжийн цэгийг дєрвєн том хэсэгт хувааж байна. Даруй зvvн ордны доторхи хэсэг, ємнє уулын хэсэг, ар уулын хэсэг болон ємнє нуурын хэсэг болно. Гол vзэмжийн цэгvvд гэвэл, Рэнь шєv диан харш, Дэ хэ юань хvрээлэн, Юй лан тан, Лэ шєv тан, урт гудамлиг, И юнь гуань ордон, бурханы гvнгэрбаат сvм, Жин дэ гэ тагт, Сvжєv гудамж, Ян юнь еюань, хаш бvслvvрт гvvр зэрэг байгаа юм. Хотоос 330, 362,374 зэрэг автбус шууд И хэ юань цэцэрлэгт хvрээлэнд хvрч байна.

   

    Бомбын сvм Бай юнь гуань
    Бээжин хотын Ши чэн дvvрэг буюу баруун дvvргэд байрлаж байгаа Бай юнь гуан сvм бол Бээжингийн хамгаас алдартай Бомбын шашны сvм юм. Тан улсын Кай Юань хааны 27-р он, єєрєєр хэлбэл манай тооллын 739 онд байгуулж, сvvлээр нь Алтан улс, Юань улс, Мин, Чин улсын vед хэд хэдэн удаа засвар хийж єргєтгєн байгуулаад, Бомбын шашны хамгийн том сvм хийд болгон байгуулсан байна. Одоо байга Бай юнь гуань сvмийг Чин улсын Бадруулт Тєрийн онуудад засвар хийж єргєтгєн байгуулсан юм. Энэ Бомбын сvмийн гол шугам дээр нь Лин гvн диан дуган, Ло люй тан, Юй хуан диан дуган, Чиv зv диан дуган болон Си юй диан дуган байрлаж байна.

    Бомбын сvмийн нvvрэн талд нь єндєр том пайлуур асартай. Сан чин гэ гэсэн тагт дотор нь Мин улсын Жэн тvнгийн онуудад сийлбэрлэн бичсэн Бомбын судартай. Энэ нь Бомбын шашныг судлах эрхэм нандин сурвалж бичиг юм.

    Бай юнь гуан сvмд хvрэх жуулчид 308 номерт автбусаар шууд хvрч болно.

    Бэй хай цэцэрлэгт хvрээлэн
    Хааны ордны баруун хойд талд байрлаж байгаа Бэй хай цэцэрлэгт хvрээлэн бол манай орны одоо байгаа хамгаас урт удаан тvvхтэй, хамгийн ауга сvрлэг, уран нарийлаг байршилтай эртний хааны сонгодог цэцэрлэгт хvрээлэнгийн нэг юм. Уул нь Лё улс, Алтан улс, Юань улс, Мин улс, Чин улс зэрэг тєрийн хаад ноёдын ордон хvрээлэн байжээ. 68 гаа талбайтай энэхvv цэцэрлэгт хvрээлэнгийн гол дундах Чюнь хуа арал дээр цагаан суврага сэхvйн сvндэрлэж, Юнь ань сы хийд, Махранцын дуган, есєн луут хана, Те ин хана, Чэн лv пань, Хо ши зянь, Чан фv сы хийд зэрэг vзэмжийн цэгvvд нь нуур болон хvрээлэнгийн дунд ойрхон байрлаж байна.

    Бэй хай цэцэрлэгт хvрээлэнд хот доторхи 5,13,101 зэрэг номерт автобус буюу 109, 111, 118 номерт трамбай шууд хvрч байна.

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040