Телевизийн цамхаг Юй янь тань цэцэрлэгт хvрээлэнгийн баруун талд байгаа Телевизийн цамхаг болБээжин хотын бэлэг тэмдгийн чанартай барилгийн нэг юм. Суурь, тавцан, бие, асар, сэрэлж таван хэсгээс бvрэлдсэн энэ цамхаг нь газраас дээш 405 метр єндєр байгаа бєгєєд 197 метрээс 256 метрийн хоорондох цамхагийн бие нь Хятадын уламжлалт ордны хэлбэртэй барилга юм. Yvлгvй цэлмэг сайхан єдєр энэ цамхагийн оройд гарвал, бvх Бээжин хотын vзэмж тєрхийг нvд дvvрэн харж болох юм.Цамхагийн дотор vзэсгэлэнгийн тэнхим, радио телевиз киноны тэнхим, бараа таварын дэлгvvр, рестрон зэрэг байна. Бас хоёр давхарлагт тэнхимтэй. Цамхагийн дотор цахилгаан шат дээш доош явж байна.
Энэ цамхагт хvрэх гэвэл, метрогоор Гун жv фэнд бууж, дараа нь 374 номер автобусанд суувал шууд хvрэх юм.
Зоо парк болон тэнгэсийн ордон Ши жи мэний баруун талд гэр хvрээлэн болон хєдєє хээрийн vзэмжийг хослуулсан нэгэн цэцэрлэгт хvрээлэн байрлаж байна.Энэ бол даруй Бээжингийн Зоо парк даруй мєн. Энэ Зоо паркд таван зуу ная гаруй тєрлийн таван мянга гаруй амьтан тэжээж байна. Зоо паркын дотроо баабгайн уул, заанын ордон, пандын ордон, усан дахын ордон, грисийн ордон, анашын ордон, догшин араатны ордон, хоёр нутагт мєлхєгч хорхойн тєрлийн ордон, усны амьтны ордон зэрэг олон ордонтой. Энд Хятадын амьд эрдэнэ болсон панда, шарга самж, зvvн хойд нутгийн барс, цагаан хоншоорт буга, цаа буга, богино биетэй адуу, тогоруу зэрэг амьтныг тэжээ байгаа бєгєєд бас дэлхийн олон газрын тєлєєлєгч чанартай ховор нандин амьтад энэ зоо паркад амьдарч байна.
Бээжингийн тэнгэсийн ордон нь Бээжингийн зоо паркын хvрээн дотор байрлаж байна. Энэ бол єнєєгийн дэлхий дээрэх далайд гарцгvй эх нутгийн хамгийн том тэнгэсийн ордон юм. Энэ ордны дотор адил бус агуулгатай зургаан vзмэрийн тэнхимтэй. Тэдгээрийг тодруулбал, хур тундас элбэгт ой шугуйн хачин vзэмж, тэнгэсийн ёроолоор жуулчлах, далайн амьтантай ойр зайд харилцах усан цунхиол, толоны ордон, далайн гахайн булан, тэнгэсийн театр эдгээр болно. Энэ тэнгэсийн ордонд тєрєл бvрийн хэдэн арван мянган ширхэг загастай бєгєєдтэнгэс дэх vзмэрийн загас болон цэнгэг усны vзмэрийн загас нийт мянга шахам тєрєл байна. Энэ ордонд бас далайн гахай, халим загас зэрэг амьтны vзvvлэг тоглолт гаргадаг ангитай.
|