• РҐСЏС‚адын олон улсын радиБидний тухай• РќТЇТЇСЂ хуудас
China Radio International Wednesday    Apr 9th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v РќРёР№РіРјРёР№РЅ амьдрал
v РҐСЏС‚адын шинэ С‚У©СЂС…
v РђСЏР»Р°Р» жуулчлал
v РђРјСЊРґСЂР°Р»Рґ тустай
v Р¦Р°РіРёР№РЅ урсгал
v Yндэстний С†У©У©РЅС…
v РЁРЈ боловсрол
v РўР°РЅРёРЅ РјСЌРґС…ТЇР№
(GMT+08:00) 2004-11-18 17:02:39    
Бурханы орон Лавран хийд

CRI

    Хятадын баруун нутгийн Хєхнуур Тvвдийн єндєрлєг болон тvvний эргэн тойрны нутгаар Тvвд vндэстэн тєвлєрєн сууж байна. Єргєн уудам энэ нутагт мєсєн гол,цаст уул гол мєрний эх авсан нутаг зэрэг байгалийн гоё vзэмжvvд тєвлєрч байгаа тєдийгvй Тvвд уламжлалт Буддын шашны сvм хийд зэрэг тvvх соёлын vзэмж ч маш олон байдаг юм.

    Хятадын баруун хойд нутгийн Гансу мужийн тєв Ланжєv хотоос мордож, ємнєш зуу гаруй км явбал, алтан гэрэл цацарсан сvрлэг сайхан барилгууд харагдах юм. Уулыг тvшин байрласан алтан дээвэрт энэ барилгад алтаар єнгєлсєн бурханы суврага, ногоон паалант оройтой сvм хийдтэй. Энэ бол даруй Лавран хийд мєн.

    Лавран хийд бол Хятадын Тvвд уламжлалт Буддын шашны алдарт сvм хийдийн нэг нь юм. 1709 онд байгуулагдсан энэ хийд бол Хятадын баруун хойд нутгийн Тvвд уламжлалт Буддын шашны тєв, мєн ч Буддын шашны хамаг дээд сургууль юм. Энэ сvмд сvжигтэн мєргєлчид тасардаггvй. Хамаг олон vедээ дєрвєн мянган сvжигтэн цугласан удаа ч байна.

    Биднийг уг хийдэд ирэхэд, Лавран хийдийн залуу лам Жаши зясу угтан авч, уг хийдийн анагаах ухааны дээд сургуулийг танилцуулсан юм. Тэр хэлэхдээ: бvх Лавран хийд зургаан дээд сургуультай, гурван дуганаар нэг дээд сургууль бvрэлдэж байна. Ємнє талын дуган нь оюутад шалгалт хийдэг дуган, гол дуганд оюутад хичээл ордог, ар талын дуган нь сvжигтэн нарын хvж зул асаан мєргєл хийдэг дуган юм. Манай мамба расан гол нь Тvвд анагаах ухааныг судлаж байна. Одоо 130 гаруй оюутантай, зургаан жил сурч тєгєсдєг гэжээ. Мамба расангийн оюутан жил болгон єєрєє уулнаас эмийн vндэстvvж, Тvвд эм найраад, євчин засаж буян ерєєл хийдэг гэж Жаши бидэнд ярьж байлаа.

    Биднийг мамба расангаас нарч ирэхэд нар баруунш хэлбийж, алтан нарны туяанд сvмийн алтан ганжар нь улам ч гоё харагдаж,цагаан, улаан, шар єнгийн тєвд загварын барилгууд хєх тэнгэртэй хослон єнгє ялгарч, энд ирсэн болгонд єндєрлєгийн жавхааг харуулна. Уран зургийн дээд сургуулийн олон оюутан зургийн хавтасаа дэлгэн зраг зурж байгаа нь бидэнд дохиолоо.Энэ сайхан сvм хийд, энэ сайхан байгаль нь тэднийг ёстой сайн зураач болгох нь гарцаагvй.

    Лавран хийдийн хамгийн гол дуган бол том алтан дээвэрт дуган болох юм. Энэ дуганы дээвэрт зуу гаруй кг хvнд алтан вар шигтгэж байна. Энд маш олон сvжигтэн унан мєргєл хийж байна. Бас залуу залуу хvvхэнчvvд хvнд ном vvрэн гороо эргэж байхтай тааралдлаа.

    Лавран хийд бол лам ховрог нарын Буддын шашны ном эрдэм сурдаг ариун дархан их сургууль, сvжигтэн мєргєлчин нарын сэтгэл зvрхэн дэх бурханы орон мєн. Бас ч урлагийн эрдэнэсийн том сан болох юм. Жаши бидэнд Лавран хийдийн урлагийн гурван эрдэнийг танилцуулж хэлэхдэ: Лавран хийдэд гурван том урлагийн нандин эрдэнтэй. Нэг нь ханын зураг, нєгєє нь цєцгийн тосон цэцэг, бас нэг нь хот мандал болно. Хот мандал нь маш ховор юм. Учир нь хот мандлыг сvм хийдийн том том vйл ажиллагааны vед сая бvтээдэг. Єнгє бvрийн нарийн элсээр, Буддын шашны диваажаны vзэмжийг бvтээхийг хот мандал гэдэг юм. Тvвд уламжлалт Буддын шашны ханын зургийн ерэн хувиас дээшихийг давуун дээр зурчхаад, ханан дээр наадаг. Энэ нь хятад vндэстний ханын зурагтай адилгvй байдаг гэлээ.

    Биднийг хийдээс гарч ирэх vе Лавран хийдийн гэгээнтэн Девасан бидэнтэй уулзлаа. Єндєр том биетэй, бор хар царайтай, улаан орхимж нємєрсєн гэгээнтэн бидэнд сvмийнхээ байдлыг танилцуулж хэлэхдээ: Лавран хийд бол хятадын бичиг дурсгалын зvйлийг гол хамгаалах байгууллага мєн. Жил болгонмаш олон жуулчин ирж манай хийдтэй танилцаж байна. Тэд манай хийдийн ховор нандин бичиг дурсгалын зvйлvvдийг маш сонирхолтой сонирхож байдаг. Лавран хийдийн хvж зул жил туж мєнх бадарч, жил болгон єрєн их ерєєлийн хурал хийж байна. Манай хийдэд єндєр насттай лам нар байх тєдийгvй, залуу лам нар, шинэ шавь нар ч маш олон байна. ихэнх цагаараа лам нар маань ном сурч, Буддын шашны мэдлэг эзэмшиж байна гэлээ.

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040