
Хятадын тєв дуурийн жvжгийн хvрээлэн бол Хятадын нэртэй дуурийн урлагийн чуулга юм. Энэ дуурийн хvрээлэнд олон ч сайхан дуурь тоглогдож vзэгч сонсогчдын хараа сонорыг баясгаж явсан билээ.
Одоо бид Хятад дуурь "Буурал хvvхэн" дуурийн "Умрын салхин" гэх хэсгээс эхлэн сонсоё. "Буурал хvvхэн" дуурь 1945 онд зохиогдож, Хятад улсын хамгийн анхны шинэ дуурь болсон бєгєєд Хятадын дуурь жvжгийн хєгжлийн тєлєєлєх бvтээл болсон байна. Энэ дуурьд юу єгvvлдэг билээ гэвэл хуучин нийгэмд Ши Эр гэдэг охинтой ядуу байжээ. Газрын эзний дарлал доромжлолыг тэсбэрлэхэд бэрх болж, Ши Эр охин аргагvйн эрхэнд ойн гvvнд тэнvvчлэн амьдарсан гэнэ. Аглаг уулны хvнд бэрх нєхцєлд араатны амьдралаар амьдран, хдээн арван жил болж гэнэ. Yзэсгэлэн гоо бvсгvй Ши Эр-ийн урт хар хэзгэнд нь мєнгєн хяруу бууж, тас хар хэзэг нь цас шиг цагаан болсон гэнэ. Харин Ши Эр-ийг Хятадын ардын чєлєєлєх цэрэг аварсан юм. Ши Эр охины туулсан тэр хvнд бэрх амьдрал болон эрх чєлєєгєє олсон шинэ амьдралынх нь тухай энэ дуурьд урлагийн хэлээр єгvvлсэн байдаг юм. Уг дуурийн "Умрын салхин" гэх энэ хэсэгт жихvvл салхи хуугиж, цасан шуурга хуйларсан битvvний шєнє, ядуу айлын охин Ши Эр, ааваа хvлээж суугаа байдал болон хэдийгээр vгvйгvv ядуу боловч аав охин хоёр сар шинээ баяр баясгалантай єнгєрєєж байгаа байдлыг харуулсан байна.
Тєв дуурь жvжгийн хvрээлэн бол Хятадын хамгийн анхны мэргэжлийн дуурийн урлагийн чуулга болох юм. 1952 онд Бээжинд эхлэн байгуулагдсанаас хойш, одоо нэгэнт Хятад болон бvх Азид тэргvvлэх дуурийн урлагийн чуулга болон хєгжсєн байна.
Хятадын тєв дуурийн хvрээлэн байгуулагдснаасаа одоо болтол Хятадын болон гадаадын хэдэн арван шилдэг дуурийг бvтээж, хэдэн мянган удаа тайзнаа тоглосон юм. Yvний зэрэгцээ, Хятадын болон дэлхийн олон сонгодог бvтээлээр урын сангаа баяжуулсан юм. Yvнээс нэгийг дурдахад, "Лиу Ху Лань" гэдэг дууиа 1958 онд Москвад тоглоод, маш єндєр vнэлгээ хvлээсэн юм. Энэ дуурь бол цогт эмэгтэй хувьсгалч Лиу Ху Ланий хувьсгалын тєлєє шантрашгvй тэмцсэн амьдрал тэмцлийг нь харуулсан дуурь юм.
Тєв дуурь жvжгийн хvрээлэн бол Хятадын дуурийн урлагийн хєгжлийн эх vндэс болжээ. Хэдэн арван жилийн турш, эндээс дуурийн удирдаач, жvжигчин, хєгжмийн удирдаач, аялгуу зохиогч, дуурь зохиогч, тайз чимэглэгч зэрэг маш олон урлагийн зvтгэлтэн хvмvvжигдэн гарсан юм. Эдгээр хvмvvс Хятадын дуурийн хєгжилд нэмэр хандиваа єгсєєн ирсэн юм.
Хятадын нэр дуурийн дуучин, Ли Гуан Ши "Зуудахь шинэ бэр" гэсэн хятад дуурийн "Билгийн магтуу" гэсэн хэсгийг дуулсан юм. "Зуудахь шинэ бэр" гэсэн дуурь наяад оны vед их нєлєє тусгалтай байсан дуурь юм. Энэ дуурь нь Шинжянгийн уйгар vндэстний ардын дунд уламжлагдаж байсан Айпанди гэсэн хvний vлгэрээр сэдэвлэсэн юм. Айпанди гэдэг хvн нь монгол ардын домог vлгэрт яригддаг Балгансан гэсэн дvртэй адилан шулуун шударга, цэцэн цэлмэг, ард тvмний тєлєє зvтгэдэг ухаант баатрын дvр юм.
Дэлхийн урлагийн элч болсны хувьд Хятадын тє дуурь жvжгийн хvрээлэн, гадаадын олон дуурийн хvрээлэнтэй vргэлж хамтран ажилладаг юм. Япон, Сингапур зэрэг улс орнуудаар олонтоо тоглолт гаргаж, vзэгч сонсогчдын халуун хvрээллийг хvлээсэн байна. Италийн нэрт дуурь болох "Цайн цэцэгт авхай" гэх дуурийн "Сархадын дуу" гэх гол дуу нь хvмvvсийн vнэнч хайрын хvсэл мєрєєдлийг илтгэн харуулсан байдаг юм. Нэгэн хоё тvвд залуугийн хайрыг магтан уянгалсан "Тал нутгийн дуулал" дуурийн "Хайрын шижим" гэх хэсэг нь олон хvний сэтгэлийг хєвчийг доргиосон билээ.
|