Эрхэм сонсогчид оо, Хятадын аялал жуулчлал нэвтрvvлгийн єнєєдрийн дугаараар та бvхэн Лизянь мєрний хоёр эргийн хvн ардын ахуй амьдралтай таницах уу.
Гуаншигийн зvvн хойд биед байрлаж байгаа Гvйлинь хотоос Ян сє хvрэх 84 км урт Лизянь мєрний хэсэг бол хамгаас vзэсгэлэнтэй аялал жуулчлалын газар юм. Энэ хэсэг мєрєн нь цэнхэр дурдан шигээр олон мянган уул сарьдагуудын хоорондуур мяралзан урсаж, хєхємдєг уулс, номин цэнхэр урсгал ус жигдрэн, байглийн гоё сайхан vзэмжтэйгээ нийлээд уран зураачны зурсан зургийн гудамлиг шиг байдаг.Энэ хэсэг нутгийн мєрний шо метр тусам усанд 0.037 кг элс агуулагдаж байгаа болохоор мєрний усанд жирвэлзэн єнгєрєх загас жаргахай нэгд нэгээрээ тодхон харагдна. Мєрний хєвєєнд байрласан Да шюигийн эртний суурин нь зургийн ертєнцєд байгаа шиг гоё.
Манай тоололоос ємнєх Да шюи суурин Гvйлинь хотоос зvvн ємнєш 19 км зайтай Лизянь мєрний хойд эргэд байрлаж байна. Таван км урт гол гудамж нь хуучин чулуун хавтасаар дэвсэгдэж, гудамжны хоёр талаар нь хэдэн зуун жилийн тvvхтэй болсон хєх варан байшинууд жигдэрч, байшингийн гадар хаалган дээр нь ховхорч хуучирсан модон сийлмэл харагдаж, бас давхар давхар наасан шинэ жилийн зурагуудаас энэ суурины он удсан тvvхийг хvмvvст харуулж байлаа.Да шюи суурины хvмvvсийн ахуй амьдралыг ойлгохоор мєрний хєвєєгєєр явж vзэхэд, єргєн мєрний дээгvvр янз янзын аялал жуулчлалын усан онгоц, хоёр гурван метр урт хулсан салаас аваад хоёр гурван давхар байшингийн хир єндєр том хээнцэр гоё усан онгоцонд хvртэл янз бvрийн усан онгоц зогсож байх харагдлаа. Мєрний дээгvvр янз болгоны усан онгоцоор ажил хийж байгаа бол даруй Да шюигийн хvмvvсийн амьдралын арга хэлбэр болох юм.Олон мянган жилин турш Да шюигийн хvмvvс мєрний эрэг дагуу нутаглан, мєрнєє тvшин аж тєрж ирсэн байна. Лизянь мєрєн Да шюигийн хvмvvсийн євєг дээдэсийг тэжээн амьдруулж, бас єєрсдийг нь тэжээж, хойшид vр ач нарыг нь тэжээн єсгєх юм гэж Да шюигийн хvмvvс бидэнд ярьж байлаа.
Лизянь мєрєн дээр жижиг хулсан салаар жуулчидад vйлчилж байгаа настан Хуан Чинь го хэлэхдээ, Миний аав загас агнан аж тєрж байсан, аавын аав, бас тvvний аав мєн загас агнан аж тєрж ирсэн юм. Бидний vед хvрч ирээд тээврийн ажил хийж амьдрах болсон гэлээ.
Да шюигийн хvмvvс єдєр нь жуулчдийг даган мєрний дээгvv аялал жуулчлалд vилчлэн, vдэш оройдоо нам сэлvvн эртний суурин дєах гэртээ цай уун амасхийж, мєрний дээгvvр аялан яваа усан онгоцны айжимт чимээг чагнан сууж, нам тайван амар жаргалтай амьдарч байна. Yзэсгэлэн сайхан байгальтай Лизянь мєрєн нь хоёр эргийнхээ хvн ардад амьдралын сайханыг ивээж, дотоод гадаадын олон мянган жуулчид vзэсгэлэн сайхан Лизиянь мєрєнд хvрэлцэн ирж аялан жуулчилж, энэ нутгийн хvн ардад элбэг дэлбэг эд баялаг олгож байгаа юм. Энэ нутагт амьдарч байгаа хорин настай залуу Хуан Лю фэй хэлэхдээ
Янз болгоны арьстан ястан Лизяньд ирэн жуулчилж байна. Хар цагаан шар арьстан бvгд манай нутагт ирдэг. Тэд манай Лизянь районыг маш сайн гэж vнэлж байгааг би сонссон, Америкийн нэгэн экс Ерєнхийлєг ч єєрєє дэлхийн маш олон газраар явж байсан, Лизянь мєрний эрэг дэх энэ нутагг ёстой л сахиулсаны амьдардаг газар гэж хэлж байсан гэдэг гэлээ.
Аялал жуулчлал нь энэ нутгийн хvмvvсийн ахуй амьдралд єєрчлєлт гаргаж, тэдний амьдралын дутагдаж болошгvй нэг зvйл болсон байна. Лизянь мєрний эргийн хvн ард аялал жуулчлалын ач тусыг хvртэж, мєн дэлхийн олон орны аянчин жуулчдад ая тухатай vйлчилж байгаа юм. Тэдний олонх нь гадаад хэлтэй болохоор тэнд хvрэлцэн очсон жуулчдад маш дєхєм vзvvлж байна. Найман тєрлийн гадаад хэлтэй Шюи сиv жэн настантай Канад жуулчны ярьж байгааг та бvхэн сонсоорой.
Канад уу? Та ямар хэлээр ярьдаг бэ? Канадад хоёр тєрлийн албаны хэлтэйбайдаг юм. Тиймээ, бид Франц Англи хэлээр яаьж чадна.
Намайг Саран ээж гэдэг. Бараг зургаан жилийн ємнє хоёр Канад залуу энэ уулан авирч байгаад євчилсэнд би тэдэнд хоол ундаа бэлтгэн єгч, бас хятад євсєн эм чанан єгч байж тэдний євчнийг эдгээсэн юм, Тэхдээ ямарч мєнгє тєгрєг аваагvй. Иймээс тэд намайг Саран ээж гэж дуудах болсон юм гэж тэд Англи хэлээр ярьцгааж байлаа.
|