Ань янь хотын баруун хойд єнцєгт байрлаж байгаа Тинь нинь хийдийн суврагыг Таван Тєрийн сvvлчийн Жєv Гуань шvний хоёрдугаар онд, даруй манай тоололын 952 онд байгуулан бvтээж, сvvлээр нь Юань улс, Мин улс, Чин улсын vед засвар хийсэн байна. Энэ Тиан нин си хийдийн гадар хаалганы тодгон дээр нь " Вэн фэн рvн сиv" гэсэн дєрвєн том vсэг сийлээстэй байдгийн улмаар уг хийдийн доторхи энэхvv суврагыг мєн Вэн фэн суврага гэж ч нэрлэж байна. 38.65 метр єндєр энэ суврагын дээд тал нь єргєн, доод тал нь нарийхан байдаг болохоор яг л дэлгэсэн зоонтог шиг харагдана.
Энэ зоонтог хэлбэрт суврага ньдугариг хэлбэрт лянхуа суурин дээр байрласан юм. Суврагийн дээр талын таван давхарыг Лиао улсын барилгийн загвараар байгуулж, харин лянхуа суурийг нь Тєвд барилгийн загвараар байгуулсан нь хачин онцлогтой бєгєєд дотоод гадаадад ийм суврага маш ховор юм. Суврагын хаалгаар дотогш орж, далан хоёр дэгтэр шатаар нь дээш авиран, сувраганы оройд гарч, эргэн тойрны vзэмж байдлыг харахад, Ань янь хотын бvх vзэмж таны нvдэнд тов тодхон байгаа юм.
Фv чэн хан миао сvм Фv чэн хуан миао сvм нь Ань янь хотын дvvргийн хуучин хотод байрлаж байна. Энэ сvмийг Мин улсын Хун Yvгийн хоёрдугаар онд, даруй манай тооллын 1369 онд байгуулсан байна. Урагш хандан байрласан энэ сvм нь ємнєш хойшоо зуун метр урт, зvvнш баруунш 50 метр єргєн байх бєгєєд дєрвєн том дуган, хэдэн арван таслага жижиг єрєєтєй. Хамаг урьд талын дуган нь ногоон єнгєт палантай вараар дээвэрлэсэн, давхар саравчтай. Дуганы нvvрэн тал нь гурван таслага байшингийн хир єргєн, дотогшоо мєн гурван таслага байшингийн хир гvvн байна. 1983 онд энэ сvмд их засвар хийж, одоо иргэдийн зан vйлийн музей болгосон байна.
Ань янь хотын нутгийн гаралт маш элбэг мєртєє маш онцлогтой. Тэдгээрийн дотроос тодруулбал: долон, хушга, туулайн бєєр, элзгэн чих, чавга, тарбус, лийр, хуажуу, шарсан тахиа, эмийн материал зэрэг нь бvх хятад даяарт нэртэй байдаг.
|