• РҐСЏС‚адын олон улсын радиБидний тухай• РќТЇТЇСЂ хуудас
China Radio International Wednesday    Apr 9th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v РќРёР№РіРјРёР№РЅ амьдрал
v РҐСЏС‚адын шинэ С‚У©СЂС…
v РђСЏР»Р°Р» жуулчлал
v РђРјСЊРґСЂР°Р»Рґ тустай
v Р¦Р°РіРёР№РЅ урсгал
v Yндэстний С†У©У©РЅС…
v РЁРЈ боловсрол
v РўР°РЅРёРЅ РјСЌРґС…ТЇР№
(GMT+08:00) 2004-12-13 15:35:21    
ХОУР-ын сэтгvvлч Сайн-єлзий Монгол улсын Хятад судлаач Доржсvрэнгийн Болдбаатартай уулзаж сурвалжилжээ

CRI

    Сайн-єлзий: Хятадын олон улсын радио, Бээжингээс ярьж байна. Эрхэм хvндэт сонсогчид оо, Сайн байцгаана уу, намайг Сайн-єлзий гэдэг. Би бол Хятадын олон улсын радиогийн сэтгvvлч. Би одоо Хятадын олон улсын радиод Монголоос ирсэн нэгэн зочинтой уулзаад сууж байна. Энэ хvний нэрийг Болдбаатар гэдэг. Миний асуух анхны асуулт бол Та Монголдоо гадаад хэлний дээд сургууль байгуулсан. Таны энэ сургуульд голцуу Хятад хэл захаас гадна бас Англи хэл, Япон хэл заадаг юм байна. Та юуны ємнє энэ суруулиа манай сонсогчидод танилцуулах уу?

    Болдбаатар: Би "Гэгээ" гадаад хэлний дээд сургуульд зєвлєлийн дарга хийдэг. Одоо бол Хятадад албан ажлаар ирээд, хэд хонож байна. Энэ завшаандаа Хятадын олон улсын радиод зочилж агаар мандлаар сонсогч олонтойгоо уулзаж байгаадаа их баяртай байна. Манай "Гэгээ" дээд сургууль бол 1998 онд байгуулагдсан. Би урьд нь "Хуаньжу гэг", "Чингис хаан" зэрэг цєєнгvй кино орчуулж байсан. Энэ кино орчуулгаар зарим сонсогч маань намайг таних байхаа. "Гэгээ" дээд сургууль одоо 200 орчим оюутантай болж байгаа. Хятад, Япон, Англи хэлний сургалт явуулдаг.

    Сайн-єлзий: Хятад хэл хэдэн жил сурах вэ ? 
    Болдбаатар: Хятад хэлийг дєрвєн жилийн хугацаанд сурна.

    Сайн-єлзий: Та энэ сургуулийг юунд байгуулсан бэ ? Миний бодохоор сvvлийн жилvvдэд Монголын залуучууд их Хятад хэл сурах болсон байна. Энэ зах зээлийн эрэлт хэрэгцээнээс болсон уу ?

    Болдбаатар: Одоо манай Монголд хаа сайгvй ийм vг тvгээн дэлгэрсэн байдаг. 21-р зуун бол Азийн зуун, тэр мєртєєн Хятадын зуун гэдэг. Бас Хятад улс ДХБ-д нэгдэн орсны дагуу хуучиндаа Японыг дэлхийн vйлдвэр гэж хэлж байсан бол одоо Хятадыг дэлхийн vйлдвэр гэж нэрлэх болсон байна. Сvvлийн жилvvдэд манай хоёр орны харилцаа их хєгжиж байна. Монгол Хятадын харилцаа тvргэн хєгжихийн дагуу манай Монголын хvvхэд багачууд хятад хэлийг маш их сурах эрэмзэлтэй байна. Хятадруу маш олон залуучууд явж хятад хэл сурч байна. Дотооддоо гэсэн ч хятад хэл сурч байгаа залуучууд их олон байна. Энэ хэрэгцээ шаардлагтай холбогдуулаад энэ "Гэгээ" дээд сургуулийг байгуулсан юм.

    Хvндэт сонсогч та бvхэн энэ ярилцлагын бvрэн эхийг сонсохыг хvсвэл 11-р сарын 26-ний єдєр нэвтрvvлсэн \ Баасан гараг \ Хятадын олон улсын радиогийн "Найрамдлын гvvр" буланг хvлээн авч сонсоно уу.

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040