Жи нань хот нь Шандун мужийн тєв хэсэгт, Хатан голын доод сав газрын ємнє эргэд, ємнє талаараа Тай шань уулыг наалдан байрлаж байна. Жи нань хот бол хятадын тvvх соёлын алдарт хот юм. Умард Хан улсын vед Жи нань жюнь байрлуулж, Чинжєvд хариалуулж байсан юм. Энэ хотын нэрийн тухай хамаг эртний тэмдэглэлээс vзэхэд, Жи шvй голын ємнє эргэд байрлаж байсан болохоор Жи нань гэж нэрлэсэн юм байна. Чєлєєлєгдсєнєєс хойш Шандун мужийн тєв болгосон юм. Энэ хотын байрлаж байгаа нутаг нь Тай шань уул болон И мэн шан уулын умард талд, Хятадын умард нутгийн тэгш талын ємнє vзvvрт байгаа болохоор цаг агаар нь урин дулаан, дєрвєн улирал нь тодорхой байдаг. Жи нань хотын дотор vлэмж олон булагтай байдагаар нь булагт хот гэж ч нэрлэж байна. Эртнээс аваад энэ хотыг " дєрвєн талаар нь лянхуй цэцэг дэлгэрэн, гурван талаар нь уд улиас ургаж, уул хайрханы vзэмж ихэнхийг нь эзлэн, нуур булгийн vзэмж тал хувийг нь эзэлсэн" гэж ярьдаг юм. Жи нань хотын зам харилцаа мш дєхєм.
Агаарын тээвэр: Жи нань хот нь єнєє Бээжин, Чанша, Чэндv, Чvнчин, Далянь, Фvжєv, Гуанжєv, Гvйлинь, Гvйянь, Хайкєv, Ханжєv, харбин, Хэфэй, сянгань, хуан шан, кvнмин, Нанжин, Шанхай, Шэнян зэрэг олон хоттой шууд онгоц нэвтэрч байна.
Мянган бурхант уул
Жи нань хотын дvvргийн зvvн ємнє талд байрлаж байгаа мянган бурхант уул нь далайн тvвшнээс 285 метр єндєрт єргєгдєж байна. Эртнээс аваад энэ уулыг ли шан уул гэж нэрлэж ирсэн байна. Сvй улсын тєрийн тулгуур тавьсан анхны хааны vеэс энэ ууланд Буддын шашин ихэд дэлгэрч, халил асга хаданд агуй гарган, мянган бурхан тахиж ирсэн учраас мянган бурхант уул гэж нэрлэсэн юм. Мянган бурхант ууланд нарс майлаас хєхрєн ногоорч, єнгє vзэмж этгээд гоёхон, Чи ян жиv диан, Тан хуай тин тагт, Шин гvє шан сvм, мянган бурхант хад зэрэг vзэмжийн цэгтэй.
Тэдгээрийн дотроос Шин гvє си хийд бол эндэх гол болох эртний барилга болох юм. Энэ сvмийг Тан улсын Жэнь гуаны vед байгуулсан юм. 1.9 га талбайтай уг сvмийг уулын дунд хєтєлд байгуулсан бєгєєд долоон том дугантай. Дотоод гадаадад алдаршсан мянган бурхант хад даруй энэ сvмд байрлаж байгаа юм. Энэ хадны доор талд нь бас Лvн чуан дун агуй, Жи лэ дун агуй, Мє лv дун агуй, Люй зv дун агуй зэрэг эртний дурсгалт газартай.
|