
11-р сарын 27-ны єдєр Тайландад єндєрлєсєн дэлхийн 19 наснаас дооших залуучуудын эмэгтэйн хєл бємбєгийн аврага шалгаруулах тэмцээнд Хятадын шигшээ баг Германы багт хожигдож 2-р байранд орсон боловч дэлхийн тэмцээнд анх удаа ийм сайн амжилт байгуулснаар хvмvvсийн урам зоргийг хєгжєєсєн байна. Богинохон 5 сарын хугацаанд Хятадын залуучуудын шигшээ баг Азийн 2-р байрнаас дэлхийн 2-р байранд дэвшиж, ирээдvйгийн хєгжилд шинэ эрмэлзлийг ноцоосон байна.
Хятадын эмэгтэйн хєл бємбєгийн тамирчдыг хvмvvс "Хятадын сарнай" гэж хайрлан дууддаг байсан , учир нь тэд дотоод гадаадын олон тэмцээнд ялалт байгуулж, Хятадын нэр тєрийг мандуулж явсан юм. Гэвч сvvлийн жилvvдэд шинэ хуучин тамирчны солилдол дутмаг, дасгалжуулах арга хэмжээ хvрэлцэхгvй зэрэг зvйл зvйлийн шалтгаанаас болж хvн бvхнийг бахдуулж байсан энэ баг нь улмаар хvмvvсийн анхаарлаас зайдсан байна, Нэн ч энэ оны Афины олимп дээр Германы багт 8:0 хожигдож маш их гутамшигт учрасан байна. Ийм болохоор 27-ны орой Тайландын нийслэл Бангкокод болсон тэмцээнийг хvмvvс "єшєєгєє авах тэмцээн" гэцгээж байсан бєгєєд "жижиг сарнай " нар ч энэ дохиолоор хятадын эмэгтэйн хєл бємбєгийн багийн нэр хvндийг дахин сэргээхээр маш хvсч байсан юм.
Эхний хагсын тэмцээнд Германы баг хvчирхэг бие бялдраар давуу байранд байсан юм. Тэмцээн эхлээд 5 минут болоогvйгаар Германы баг эхний бємбєгийг оруулж салхийг хагалсан байна. Доод хагсын тэмцээнд хятадын баг довтолго хийх эрчмээ ил тод нэмэгдvvлсэн байна. Хоёр удаагийн бємбєг оруулах дохиолоо бариж чадсангvйгийн улмаар тэмцээн явагдаад 83 минут болж байгаа vед германы баг дахин нэг бємбєгийг оруулж тэмцээний зєрєєг 2:0 болгосон байна. Хятадын тамирчид тэнхээ барагдсан нєлєєгєєс болж дахин амжилтай хариу дайралтыг зохион байлж чадсангvй, эцсийн бvлэгт 0:2 харицлаар хожигдсан байна. Тэмцээний дараа хятадын багийн дасгалжуулагч Ван Хай Мин хэлэхдээ, хятадын баг энэ тэмцээнд vхэн сахих арга бодлогыг аваагvй харин нааштай дайралт хийсэн байна, хятадын баг биеийн тэнхээ тамир, мэргжил зэрэг олон талаар дэлхийн хvчирхэг багийн зиндаанд хvрэхгvй байдалд ийм амжилт байгуулж байгаа нь цуцалтгvй тэмцэх хатуу сєс болон нийтийн зариг санаагаас болсон юм. Дэлхийн 2-р байрд орсон нь уридчилсан тєлєвлєгєєгєє давуулан биелvvлсэн бєгєєд хятадын эмэгтэйн хєл бємбєг ирээдvйд хvсэл эрмэлзэлтэй байгааг дэлхийн хvнд гэрчилсэн байна. Yvнийг бид алхам алхамаар биелvvлэх хэрэгтэй гэжээ.
Олон улсын хєл бємбєгийн нийгэмлэгийн хариуцлагатан хэлэхдээ, хятадын баг энэ удаагийн тэмцээнд хожигдсан занглаа нь эрт оноо алдсан явдал болно, энэ нь тэмцээнээс ємнєх хятадын багийн байрлуултыг назгайгаар нєлєєлсєн гэжээ. Хятадын шинэ vеийн сарнай шинэ тєвшинд хvрч хятадын хєл бємбєгийг сэргээж болзошгvй гэж тэрээр цаашид хэлсэн байна.
|