• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2004-12-20 17:39:35    
Мянган жилийн тvvхтэй Лvн мэний чулуун агуй

CRI

    Хятадын тєв нутгийн Хэ нань мужийн Лє янь хотын ємнє дvvргэд, хотоос 13 км зайтай байрлаж байгаа Лvн мэний чулуун агуйг манай тоололын 494 оноос нvхлэн бvтээж эхэлсэн юм. Єєд єєдєєсєє харан байрласан хоёр уулын дундуур И хэ гол урсан єнгєрч, зуун мянга гаруй бурхан бvтээсэн хоёр мянга гаруй агуй нvхнvvд И хэ голын хоёр эргийн уулан дээр тархан байрлаж байна. Дэлхийн соёлын євийн жагсаалтад хамрагдсан энэхvv Лvн мэний чулуун агуйнуудыг эрт дээр манай тоололын 7-10-р зуун хvртлэх Тан улсын vед тєвлєрvvлэн нvхлэн малтаж бvтээсэн байжээ. Иймээс Лvн мэний чулуун агуйд урлан бvтээсэн бурхадын урлагийн хэв стельд ч энэ хоёр тєрийн тєлєв байдал ил тод харагдаж байна.

     Лvн мэний чулуун агуйн гол vзэмжийн нэг болсон Бин янгийн гурван агуйн доторхи Бин янгийн дунд агуйг нь Умард Вэй улсын vед нvхэлж, нєгєє хоёрыг нь Тан улс болон Тан улсаас хойш нvхлэн бvтээсэн юм. 9,8 метр єндєр дунд агуйд Шагимунь бурханыг бvтээсэн байна. Хєтлєгч хvvхэн Сvн Чин бидэнд танилцуулж хэлэхдээ: Умард Вэй улсын vед хvмvvс туранхай байхыг гоёл эрхэмлэж байсан юм байна. Энэ бурханы нvvр царай нь нимгэн мєртєє цагаан, хvзvv нь нарийхан, хувцасны хуниас нь ч Умард Вэй улсын vед нэлээд дэлгэрч байсан тэгшхэн, шулуун хэвээр сийлэн бvтээсэн болохоор заам захынх нь нугалаас нь ч тов тодхон харагдаж байна гэлээ.

     Бин янгийн ємнє агуй болонхойд агуйд харин Тан улсын vеийн онцлогоор бурхан бvтээсэн байлаа. Энэ хоёр агуйд бvр Тан улсын vед их тахин шvтэж байсан Арьяабал бурханыг бvтээжээ. Дахибал энэ хоёр агуйд бvтээсэн бурхан нь бvр мариалиг мєртєє тєв ихэмсэг байж, Тан улсын vед мариалиг байхыг гоё эрхэмд vзэж байсан байдлыг харуулсан байна.

    Лvн мэний чулуун агуйнуудын доторхи тvмэн бурхант агуй бол Тан улсын vеийн чулуун сийлмэлийн тєлєєлєгч бvтээл болох юм. Энэ агуй доторхи ємнє хойно хоёр ханан хадан дээр нь дєрєвхєн см єндєр, арван найман мянга гаруй бурхан сийлэн бvтээжээ.

    Тvмэн бурхант агуйтай танилцан явж байтал, алсаас бvрээ бисгvvрийн нам сvрлэг дуун сонсдлоо. Энэ бол Лvн мэний чулуун агуйд єдєр болгон зохион явуулдаг Y Цзэтианы бурханд мєргєх ёслол vйлдэж байгаа юм байна. Хятадын тvvхэн дээрэх цорын ганц хатан хаан Y Цзэтиань, хаан ширээнд сууж байхдаа vргэлж сайд тvшмэдээ дагуулан лvн мэний чулуун агуйд ирж бурханд мєргєх єргєн их ёслол vйлддэг байсан гэнээ. Тухайн vеийн єргєн их байдлыг жуулчин олонд харуулахын тєлєє Лvн мэний чулуун агуйд єнєє єдєр болгон Фэн сиянь хийдэд бурханд мєргєх ёслол vйлдэж байгаа юм байна.

    Фэн сиянь си хийд бол лvн мэний чулуун агуйн доторхи хамгийн сvрлэг сайхан, содон урлагийн бvтээлэтэй агуй юм. Энэ агуйд тvмэн гэрэлт бурхан буюу лvшаар бурханыг тахиж байна. Энэ нь бурхан багш Шагимунын бясалгал хийж, хамаг эцэст бурхан болсон vеийн дvр байдлыг харуулсан бvтээл юм. 17 метр єндєр энэ бурханы зєвхєн тэргvvн нь дєрвєн метр єндєр байж, хоёр чих нь хvртэл хоёр метр шахам том байгаа юм. Фэн сиянь си хийдийн доторхи бvхийл байршал нь яг хаан эзэн, бичиг цэргийн олон тvшмэдээ дуудан цуглуулаад, хааны зарлиг тунхаглан уншиж байгаатай адилхан.