Хятадын Гирин мужийн Янь Бяний солонгос vндэстний єєртєє засах жоуд ийм нэгэн ах дvv хоёр байдаг. Тэд бусадын тусламжийг хvлээсээр ирсэн гэр бvлд єсєн болохоор том болсныхоо дараа сайн дураасаа бусдыг харгалзан тусалж, єєрийн гэр нь єр ширдтэй байдалд сар бvр 60 юань хандивлаж бусдад тусалдаг байна.
Кан Жэ Жу энэ жил 27 настай, дvv Кан Жэ Фэн 23 настай, энэ ах дvv хоёр Гирин мужийн Хэ Лун хотын єндєр настныг асрах газар єссєн юм. Аав ээж нь тахир дутуу хvн тул тэдний гэрийнхэн бусдын тусламжийг харж амьдарж иржээ. энэ ах дvv хоёрыг сайн санаатай хvний харгалзал халамж доор єсч єндийлээ гэж хэлж болно. 1998 оны сvvлчээр цэргийн албаасс буцаж ирсэн Кан Жэ Жу Янь Жи хот орж ажил эрж хайгаад , захын ойр хавьд дугуйтай тэргээр хvн , бараа зєєх болжээ. Хожим нь тvvнээс дvv Кан Жэ Фэн ч Янь Жи хотод ирж, ах дvv хоёр хатуужилтайгаар ажил vйлсээ босогсон байна. тэд єєрийн хvч хєдєлмєрєєрєє сайн амьдралтай болсноор нийгэм нийтэд тус хvргэхийг дандаа бодож явах болжээ юм.
2000 онд, Янь Бяний телевиз сайн дураасаа хандив єргєх тухай нэвтрvvлгийг нэвтрvvлж эхэлсэн байна. энэ хєтєлбєр дэх олонх хvний амьдрал, учрал нь тэд ах дvv хоёрынхтой маш адил учраас тэд алгасалгvй vздэг болсон бєгєєд хожим нь бvр энэ хєтєлбєрєєр дамжуулж нийгэм нийтэд тус хvргэхийг бодсон байна. Ингээд мєн жилийн 10-р сараас "чинээлэг амьдралтай ах дvv хоёр" гэдэг нэрээр 60 юаний гуйвуулгын хуудасыг Янь Бяний телевизэд илгээсэн байна. Тvvнээс хойш телевиз хороо сар бvр ийм гуйвуулгын хуудсыг хvлээн авах болсон байна. мєнгний хэмжээ нь их биш ч гэсэн сар бvр тасалдахгvй байлаа.
Кан Жэ Фэн хэлэхдээ, бидны орлого маш бага, гэхдээ бид ах дvv хоёул хvн бvр єдєр бvр нэг юань хэмнэвэл биелvvлж болно, ингэж бодвол нэг єдєр хоёр юань, нэг сард 60 юань хандивлаж, тэдгээр нэн хvндрэл бэрхшээлтэй хvмvvст тусалж болно гэжээ. 4 жилийн хандивлах явцад ах дvv хоёул хvндрэл бэрэхшээлд нvvрэлж байсан. 2003 онд ээж нь нас барж, тэдний гэр маш их єр ширд дарагдсан байна, имй байдал доор ч тэд хандивлах явдлаа зогссонгvй юм.
Энэ мэтээр хэдэн жил єнгєрлєє, тэд хэн болохыг хэн ч мэдэхгvй, зєвхєн гуйвуулгын хуудас дах "чинээлэг амьдралтай ах дvv хоёр" гэдэг нэр нь хvмvvсийг тэдний тухай зvйл зvйлээр таамгалдаг бологжээ. Сявтархан гудамжны захд наймай хийдэг єндєр настан санаандгvй байдалд тэд хоёулын энэ vйл явдлыг хэлснээс хvмvvс сая энэ сайхан сэтгэлтэй ах дvv хоёулын байдлыг ойлгож мэдсэн байна.
|