Налгар намрын нэгэн єдєр євєр монголын их сургууль руу утасдав. Тэгэхээр нь євєр монголын аль нэгэн аймгийн хvн сурвалжилах гэж байна гэж хvмvvс бодох нь ч аргагvй. Гэтэл бас тийм биш ээ. євєр монголын их сургуульд олон жил багшилж, тэнд нэлээд идээшээж ява шинжян тутагтай залуугийн дуу утасны цаанаас яг алтай хайрхныхаа салхи vнэртvvлсэн хэвээрээ цангина дуугарав.
Доктор , дэд профессорын цолтой Таяа гэдэг алс хол ховогсайрын залуу ар гэрээ санасаар арван жилийг ардаа орхиж явна. Тvvний сэтгэлд Хаштолгой, Хєндлєн гэдэг хар багаас нь єлгийдэж єсєгсєн алтан шорой дээдлэгдэж, євєг эмэг хоёрын нь хэлдэг хайльдаг далай мэт барагдашгvй vлгэр эгц єндєр уулнаас асгаран буух булгийн ус мэт ариун тансгаараа цутгалсаар байна. Амидрал гэдэг амаргvй номыг тэр сэтгэл зvрхээрээ мэдрэнэ. Аавынхаа хvзvvн дээр эрхлэн наадаж явсан багын нас гэдэг тэр чигээрээ бас нэг сайхан vлгэр байдаг юм шvv дээ.
Хамрын vзvvр борхируулсан аавын туай мєрєєдєл, нимгэхэн мєрєн дээрээ амидралыг vvрч ирсэн ачитан буурал ээж хоёр нь зvгээр сууж байхад нvдэнд нь vзэгдэж байдаг юм аа.
1970 он таяад тун урт жил байсныг єнєєдєр эргэн санахад юутай гашуун ажээ. Тэр жил "аав, аав яасан бэ" гэж ээжээсээ асуух бvvрийд ээж нь мэлтэгнэх нулимсаа хориглон байж " миний хvv, аав нь адуунд мордсон, удалгvй ирэх байлгvй" гэсээр байгаад олон хоногийг хэзээ ч буцаж ирэхгvй уулзалтын нэгэн vзvvрт барж суужээ. Тэр жил таяа тавхан настай жаал байсан шvv дээ. Хагацхын зовлонг амссан хvн учирхын сайхыг улам илvv мэдэрдэг талтай.
Хатуу хvтvv ховоогийн салхи бороос єсєн сунатал гь халхлаж хайрлаж явсан ээжээ хараад эр хvн эрдмийн оргилд гархаар шvдээ тас зуун босчээ. Тvмэн газрыг зузаан зузаан номны далайгаас ухаарч, адууны билчээрээс ардын сургуулийн тавцан хvртэл эдий олон жилийг vдэн єнгєрєєжээ. Таяагаар бид бахархагvй байхын аргагvй байгаа юм. Тvvнтэй ярилцах зуур ойрод нутгийн соёлын далайд шумбаж байгаа мэт санагдсныг зориуд хэлмээр байх юм.Та бvхэн таяатай хийсэн ярилцлагыг хvлээн авч сонсно уу.
|