Шан ши мужийн том хvрээ хашаат байшин бор боровжуун мєртєє сvрлэг vзэмжтэй байдаг, эдгээр том байшин барилгыг Хятадын Мин Чин улсын vед байгуулж, хэдэн зуун жилийн салхин борооныг элээсэн хэдий ч мєн л гоё хэвээрээр байгаа нь гайхалтай юм. Тvvний дотроос Чиао овогтын том хvрээ хашаа бол тєлєєлєгч чанартай барилга болох юм.
Гадар талаас нь харахад Чиао овогтын хvрээ хашаа нь зув зузаан хєх тоосгон хэрмээр хар оройт гэр байшинг хvрээлээд маш сvрлэг жавхаатай. Том хаалгаар нь дотогш ороход наян метр урт чулуун зам том хvрээ хашааг ємнє хойно хоёр хэсэгт хувааж, мєн хоёр талд нь гурван том хvрээтэй. Замын хамаг vзvvрт Чиао овогтын гэрийн тахилгын сvм байрлаж байна.
Ємнє хойно зургаан том хvрээ хашаагаар бvрэлдсэн энэ Чиао овогтын хvрээ нь 9000 ам дєрвєлжин метр талбайтай бєгєєд хvрээн дотроо хvрээтэй, маш эвлэг сайхан байршсан байна.
Хятадын Гvйжєv мужаас ирсэн жуулчин Ян Гуань сэтгэл єндєр хэлэхдээ: би єнгєрсєнд умард нутгийн иргэдийн орон сууцыг тєдий л хараагvй, гоо зvйн талаас харахад єнгє будаг нь маш сайхан, улаан хар єнгийг хослуулж, орчин vеийн хvний гоо зvйн шаардлагад нийцvvлсэн байна. зураг тєслийн талаас нь авч хэлэхэд тийм vхмэл биш, маш гоё мєртєє уян хатан талтай болохоор маш гоё санагдаж байна гэлээ.
Чиао овогтын том хvрээ хашаат гэр байшинг маш уран нарийлаг тєлєвлєн байгуулсан нь харагдаж байна. Энэ тухай барилгын судлагааны ажил мэргэжилтэй ноён Y Лян юн танилцуулж хэлэхдээ: Чиао овогтын том хvрээ хашаат гэр байшингийн дотор засварт гол нь модон материал болон шатаасан тоосго хэрэглэж, хаалганы тодго, ханын нvvр тал зэрэг газарт бvр тоосгон сийлмэл зогоосон нь маш гоё байна. Тоосгон дээр урлан сийлэх мэргэжлийг ма товойлгосон байна. Гvдийлгэж гаргасан цонх хаалга нь яг л хvний нvд шиг уран нарийлаг харагдана гэжээ.
Манай тоололын 18-р зууны дунд vед байгуулагдсан Чиао овогтын том хvрээ хашааг хоёр зуу гаруй жилийн дотор хэдэн арван сая лан мєнгє зарцуулан олон удаа єргєтгєн байгуулаад одоогын хэмжээнд хvргэсэн байна. Шан ши мужид ємнєєс умра хvртэл Чиао овогтын том хvрээ хашаатай адилхан ийм хvрээ хашаа маш олон байдаг, жишээлбэл Чюй овогтын том хvрээ хашаа, Чан овогтын хvрээ хашаа, Ван овогтын хvрээ хашаа гээд маш олон байдаг юм. Эдгээр хvрээ хашааны барилга болон хэв намбаа нь хэн алиндаа автахгvй гоё байдаг.
Хятадын Мин Чин улсын vед худалдаа тvргэн хєгжиж, дотор газрын тачир хєрс шороотой тариачин ард худалдаа наймаа хийх замд аяндаа орсон юм. Шан ши нутгийн маш олон хvн гэр нутгаасаа салж, бvх хиятадын олон газарт, цаашлабал дэлхийн олон газарт тvгэсэн байна. Эдгээр хvмvvс худалдаа наймаа хийж баяжаад, гэр нутагтаа ирж том том тансаг сайхан гэр хvрээ байгуулсан байна. Шан ши мужийн тєв районд байрлаж байгаа Пин ё бол Мин Чин улсын vед байгуулсан Хан vндэстний хамгаас онцлог бvхий орон сууцтай газар юм. 1997 онд ЮНЕСКО нь Пин ёог дэлхийн соёлын євийн жагсаалтад оруулсан юм. Хоёр хавтгай дєрвєлжин км талбайтай эртний хот Пин ёогоор алхан явахад тансаг сайхан ауга сvрлэг уран нарийлаг байгуулж бvтээсэн том том хvрээ хашаатай байшин барилгууд том жижиг гудамжаар нь жигдэрч, худалдаа наймаа болон орон сууцыг уялдуулсан эдгээр байшинд том улаан дэнлvvнvvд дvvжилж хєгжил бадралтай харагдна.
Франц зочин хатагтай Софи хэлэхдээ: би эндэх жижиг гудамжинд маш сонирхолтой. Энд зогсоод дєрвєн зvгийг ажиглахад маш олон нарийн зvйлийг харж болох юм. би ийм сэтгэгдэлд сонирхолтой гэжээ.
|