• РҐСЏС‚адын олон улсын радиБидний тухай• РќТЇТЇСЂ хуудас
China Radio International Sunday    Apr 6th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v РќРёР№РіРјРёР№РЅ амьдрал
v РҐСЏС‚адын шинэ С‚У©СЂС…
v РђСЏР»Р°Р» жуулчлал
v РђРјСЊРґСЂР°Р»Рґ тустай
v Р¦Р°РіРёР№РЅ урсгал
v Yндэстний С†У©У©РЅС…
v РЁРЈ боловсрол
v РўР°РЅРёРЅ РјСЌРґС…ТЇР№
(GMT+08:00) 2005-01-06 17:11:20    
Хятад улс аялал жуулчлалын зах зээлийн шинэ тогтолцоо тогтоох болно

CRI

    Хятад улс Дэлхийн Худалдааны Байгууллагад нэгдэн орох vед Хятадын Засгийн газар нь хєрєнгє нийлvvлсэн аялал жуулчлалын газрууд 2003 оны 1-р сарын 2-нээс ємнє гадаад хєрєнгийн хувьцаа давамгайлахыг зєвшєєрч, 2005 оны 12-р сарын 31-нээс ємнє тан ганц гадаадын хєрєнгє оруулалттай аялал жуулчлалын газар байгуулахыг зєвшєєрнє гэж амлалт хийсэн юм. Гадаадын хєрєнгийг ихээр авч ашиглах явдал нь гадаадын жуулчдын эх vvсвэрээ єргєжvvлж, Хятадын аялал жуулчлалын зах зээлийн цар хэмжээг ихэсгэж болох тєдийгvй бас шинэ ажил тєрлийн зарим хэв загвар болон vйл ажиллагааны журам горимыг оруулан ашиглаж болох юм холбогдох талын хvмvvс vзсэн байна.

    2003 оны эцсээр Европын аялал жуулчлалын хамгийн том корпораци—TUI нь Хятадын Аялал Жуулчлалын Ерєнхий Газартай хамтран, Хятад улсад гадаадын хєрєнгє оруулалттай аялал жуулчлалын газар—Жvн Люй Тv И Аялал Жуулчлалын ХХК-ийг байгуулан ажиллуулсан юм. Саяхан Хятадын тан ганц гадаадын хєрєнгє оруулалттай аялал жуулчлалын хамгийн анхны газар болох Японы Агаарын Тээврийн Олон улсын Аялал Жуулчлалын Газрын (China) ХХК ч албан ёсоор байгуулагдав. Уг компанийн дvрмийн сангийн хєрєнгє нь 5 сая юань болно.

    Хятадын Шижлэх Ухааны Академийн аялал жуулчлалын судалгааны тєвийн захирал Жан Гуанрvй "Аялал жуулчлалын зах зээлийг урьдчлан нээлттэй болгож байгаа явдал нь Хятад улсын болон Азийн аялал жуулчлалын хєгжил цэцэглэлд ашигтай юм" гэж vзжээ. Гадаадын хєрєнгє оруулалттай аялал жуулчлалын газар 1998 оноос Хятад улсад vйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Єнєєгийн байдлаар, Хятад улсад Хятадын болон гадаадын хєрєнгє нийлvvлэн эрхэлж байгаа аялал жуулчлалын газар 11 байна. "Єнєєгийн хєрєнгє нийлvvлэн байгуулсан аялал жуулчлалын газар нь зєвхєн Хятадын нутагт л аялал жуулчлалын vйлчилгээ хийж байгаа боловч, ашиг орлого хамгийн их болох Хятадын дотоодын жуулчдыг гадаадад жуулчлуулах ажил тєрлийг ч хоёр жил шахмын хугацаанд багтааж нээлттэй болгох явдал нь тэдний их сонирхож байгаа зvйл юм" гэж мэргэжилтэн нар vзсэн байна.

    Хятадын Аялал Жуулчлалын Yндэсний Газар болон Хятадын Худалдааны Яамны тогтоолд зааснаар, тан ганц гадаадын хєрєнгє оруулалттай аялал жуулчлалын газрын дvрмийн сангийн хєрєнгийн хэмжээ нь 4 сая юаниас бага байж болохгvй, гадаадын бизнесмений тангаараа хєрєнгє оруулалсан аялал жуулчлалын газрын хєрєнгє оруулагчийн жилийн аялал жуулчлалын эрхлэлтийн нийт хэмжээ нь 500 сая ам.доллароос дээш байх хэрэтгэй бєгєєд хувьцаа давамгайлсан аялал жуулчлалын газрын хєрєнгє оруулагчийн эрхлэлтийн нийт хэмжээ нь 40 ам. доллароос дээш байх хэрэтгэй байдаг аж.

    Дэлхийн Аялал Жуулчлєлын Байгууллагын хийсэн тєсєєллєєс vзвэл, 2020 он гэхэд 130 сая хvн Хятадад жуулчлах бєгєєд Хятадын 100 сая хvн дэлхийн олон оронд жуулчлах болно. Хятад улс бол аялал жуулчлалын чухал зах зээл юм. Зах зээлээ бvрэн нээлттэй болгохоос ємнє, энэхvv асар том зах зээлийн хамгийн эцсийн єрсєлдєєн бvх талаар єрнєхгvй юм гэж уг байгууллага vзсэн байна.

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040