• РҐСЏС‚адын олон улсын радиБидний тухай• РќТЇТЇСЂ хуудас
China Radio International Sunday    Apr 6th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v РќРёР№РіРјРёР№РЅ амьдрал
v РҐСЏС‚адын шинэ С‚У©СЂС…
v РђСЏР»Р°Р» жуулчлал
v РђРјСЊРґСЂР°Р»Рґ тустай
v Р¦Р°РіРёР№РЅ урсгал
v Yндэстний С†У©У©РЅС…
v РЁРЈ боловсрол
v РўР°РЅРёРЅ РјСЌРґС…ТЇР№
(GMT+08:00) 2005-01-07 16:40:41    
Бумбын орны уянгын хайлал

CRI

    Хятад орон даяар БНХАУ байгуулагдсны тавин таван жилийн ойн баяраа тэмдэглэж байгаа энэ мєчид ХОУР гийн хамт олон та бvхнийхээ амар амгаланг айлтган золгож энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бvхнийг хvсэн ерєєж байна. Бид та бvхэнд Хятадын Шинжаангийн уйгарын єєртєє засах раионы борталын монгол єєртєє засах жеугаас тусгай нэвтрvvлэг бэлтгэснийг г одоо та бvхний сонорт єргєн барья. Жеу гэдэг бол євєр монголын аймагтай тэнцэх засаг захиргааны зэрэглэл байгаа юм.

    Шинжааны Борталын Монгол Єєртєє засах Жеу Хятадын хамгийн баруун хойт зvгт байрлаж байдаг бєгєєд хорин долоон мянган хавтгай дєрвєлжин килоометр нутаг дэвсгэр, дєрвєн зуу гуч гаруй мянган хvн амтай, баруун хойт талаараа казакстантай хиллэж байдаг. Борталын монгол єєртєє засах Жеу мянга есєн зуу тавин дєрвєн оны долдугаар сарын арван хоёрын єдєр байгуулагдаж, энэ оны долдугаар сарын арван гуравны єдєр тавин жилийнхээ ойг єргєн ихээр тэмдэглэн єнгєрєєсєн байна. Єєрийнхєє тавин жилийн ойг саяхан vдэн єнгєрvvлж, улс байгуулагдсны тавин таван жилийн ойг угтан ёстой хос баярын дунд шумбаж байгаа vеэр нь бид хvрэлцэн очиж сурвалжилсан юм. Юуны ємнє та бvхэн Борталын Монгол Єєртєє Засах Жеугийн тавин жилийн ойн vеэр тус Жеугийн дарга Чойживийн хэлсэн vгээс сонсоно уу.

    Чойжив даргын хэлсэн vгнээс та бvхэн Бортал нутгийн єєрчлєлт хєгжилтийн тухай товчхон боловч ойлгосон бизээ, энэ дашрамд хэлхэд Бортал бол миний тєрсєн нутаг байгаа юм.

    Наран мандах нийслэл хотоос наран жаргах нутгийнхаа зvг аяны жолоо залсан тэр єдєр нутгийн бараа харах гэж яарсны байж магадгvй агаарын мєнгєн хvлэг хvртэл арлын шар шиг дэндvv хашин санагдаж байлаа. Нутагтаа очилгvй олон жил болжээ би, ажлын хараагаас болж ядаж тавин насных нь баярт ч оролцож чадаагvй явжээ би. Ширхэг євс нь хvртэл танил дотнохон нутгийнхаа тухай мянган бодолд автан явахдаа єчvvхэн бие минь зvvд vнэн хоёрын чухам аль хинь дунд яваагаа мэдэхгvй байлаа. Ширvvн урсгалт рашаан гол минь чихнээ шуугиж дуу шиг хуур шиг санагдаж байлаа. Нэг бодоход хязгаарын мухарт байдаг ч гэсэн миний нутаг vнэхээр сайхан нутаг юм даа. Цагаан хус, харгай, бургас, улаас мод багширтал ургасан голын нь хєндийгєєр ороод очиход цээж дvvрэн сэрvvн амьсгал єєдєєс сэвшиж, сэтгэл уужран гvн амьсгахад тагнай дvvрэн гvзээлзгэнэ амтагдаад байдаг сан.

    Тэргvvж єргєн харвал малгай уначихмаар эгц єндєр уулсын минь оройд тас бvргэд элэн халин нисч "энэ уулыг нохой ч давж чадаагvй юм" гэж євгєдийн ярьдаг нь тун vнэмшилтэй санагдана. Тэнгэр шигээ цэнхэр, тэрлэгийн торго шиг уян намируун сайрмын нуур бид хоёр хэзээд амь нэгтэй. Уул даван усыг гатлаад энэ л мэлийсэн нуурын хєвєєнд ээж аавдаа хvрээд очиход нохой хуцах чимээгээр хєгшин ээж минь бор гэрээсээ гvйн гарч ирээд саравчилж баахан зогсоод намайг танингуутаа єєдєєс минь бєгчигэнэн гvйж ирээд намайг тэврэн vнсч, уйлаж бэтгээ нэг хагалдаг сан.Хэдхэн хоноод буцахад ээж минь бас л нvд дvvрэн нулимс мэлтэгнvvлэн хоцорно.

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040