• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-01-19 16:14:15    
Тvвд нутгийн дархан нохой- тvвд гарж

CRI

   Тvвд гарж бол дэлхийд алдартай зуудаг нохой, дэлхийн зуудаг нохойнуудын дотор тэргvvн байранд жагсаагдаж байна. Насанд хvрсэн тєвд гаржын бие 1.4 метр урт, хэдэн арван кг хvнд байдаг. Том гарж нь бяруу шиг харагдах бєгєєд бvх биедээ гялтгансан хар, єндєр vстэй, толгой нь том, хєл нь богино, хоншоор нь богино, хамар нь єргєн, хєв хєв гэж агшуун сvртэй хоргоож, догшин мєртєє хэрvvлч байдаг. Хоромхон зуур ан амьтан барьж чадах гvйдэл сайтай. Тvвд гарж мєн маш vнэрч байдаг, Энэхvv гарж нь хvний санааг маш сайн ойлгодог бєгєєд эзэндээ vнэнч байдагаараа Тvвдийн тал нутгийн алчдын мал сvргээ хамгаалахад нь сайн тус хvргэдэг юм.

    Тvвд гарж тєрєлх амл хариулах авьяастай. Насанд хvрсэн нэгэн гарж 200 шахам хонь ямааг эргvvлэн харж чадах бєгєєд єдєр болгон хонин сvргийн гадуур дєч гаруй км тойрон гvйнэ. Хоньчин гарж нь хонио тойрон гvйж, хуцаж хоргоох зэрэг аргаар єєрийн vvргээ биелvvлнэ. Тvвд гарж халуун уур амьсгалаас айж, хvйтэнд таатай байдаг болохоор хахир хvйтэн єндєрлєг нутагтаа зохицож, хасах гуч дєчин хэмтэй єндєр уулын бэлчээрт цас мєсєн дээр ажиг ч гvй хэвтэж байдаг. Бусад нохойтой адилхан гаржыг заавал махаар хооллох шаардлаггvй, цєцгийн тосны шарсанд замба зуурч єгвєл болчхоно. Зэрлэг араатантай дохиовол гарж ёстой л цаст нутгийн дархан нохой гэсэн нэр нидэртээ нийцтэл тэмцнэ. Тvвдєд тєвд гарж нь ирбэс барьсан буюу хvн хар гєрєєс барьсан явдал зєндєє дуулдна. Хоёр гурван чоныг бол харж амжилгvй барьж идэх нь сонин явдал биш. Тvвд гарж догшин араатантай тэмцэж, амь нас нь аюулд учирсан байдалд єєрийн гэртээ харихгvй, харин ганцаар алс хол явж, аяндаа vхдэг байна.

    Олон улсын зах дээр цэвэр удмын тєвд гарж хэдэн зуун мянган юань хvрч байна.

    Арслан нохой 
    Тvвд гаралтай арслан нохойг ер нь сvмд тэжээж, гэр хvрээгээ мануулж байдаг. 1928 онд энэ нохойг зарим хvн Англид аваачиж, 1935 онд Америкд уг нохойны тєрлийг хvлээн зєвшєєрч бvртгэлд хамруулсан байна.
Тvдийн арслан нохойны бvх бие нь бага сага хургалсан хатуу хар vстэй. Хар, цагаан, бор, шар, хєх буурал янзийн єнгєтєй арслан нохой байдаг. Хавцаг толгойтой мєртєє духа нь єргєн, хамрын vзvvр нь хар, урт vс нь нvдээ бvрхэн, урт сахалтай. Нvд нь том ч биш, жижиг ч биш,тэнцvvхэн байдаг бєгєєд бие нь урт, хєл нь богино, ємнє мєч нь тэгшхэн, хойд хєл нь дорбилог. Энэ тєрлийн нохой єсч том болсон ч 25 санчметраас давахгvй. Тvвдийн арслан нохой дэгжин цовоо, эзэндээ маш vнэнч байдаг болохоор насанд хvрсэн нохойг бусад айлд єгєхєд бараг л дасдаггvй юм байна.