2004 онд Хятадын Тєвдийн Єєртєє Засах Районы тєв Лхас хотын Намын Хороо, Засгийн газар нь эдийн засгийн хєгжлийн хурдаа тvргэтгэсэн vндсэн дээрээ нийгмийн олон тєрлийн ажил vйлсийн хєгжлийг чухалд vзэж, хотын иргэдийн соёл боловсролын тєвшнийг дээшлvvлэхээр чармайн ажиллаж, ард иргэдийн эрvvл мэндийн тєвшнийг байнга сайжруулан, малчин тариачдын vйлдвэрлэл болон амьдралын баталгааг эрчимжvvлж, эдийн засаг, нийгмийн зохицангуй хєгжихєд бат бэх vндэс суурь тавьж єгсєн юм.
Лхас хотын боловсролын ажил vйлс шинэ vе шатанд дэвшин орсон байна. Сvvлийн жилvvдэд Лхас хотын Боловсрол, Биеийн Тамир Спортын Хэрэг Эрхлэх Газар нь ажлын гол талаа удирдлагаа эрчимжvvлэх, ололт амжилтаа батгах, чанарыг дээшлvvлэх, vр ашгийг чухалд vзэх болон єндєр зэргийн боловсролын ажил vйлсийг эрчимжvvлэх дээр тавьсан юм. Тэд vндсэн шатанд гvнзгийрэн, судалгаа шинжилгээ хийж, хєдєє нутгийн боловсролын ажлыг бодитойгоор заан жолоодож, хотын дvvргvvдийн бага сургуулиудтай "Бага сургуулийн 'дарамтыг хєнгєрvvлэх' зорилтын хариуцлагын бичиг" тохиролцож, бас Лхас хотын дунд бага сургуулийн тvvхийг дуурвин бичсэн байна. Шинэ хичээл сургалтын єєрчлєлтийн ажлыг эхлvvлэн хийж, Лхас хотын vндсэн боловсролын хичээл сургалтын єєрчлєлтийн алба байгуулан ажиллуулсан юм.
Хотын сургуулиудын хичээл сургалтын судалгаа шинжилгээний ажлыг цаашид гvнзгийрvvлж, хотод тvшиглэн хєдєє нутаг руу дэлгэрvvлэн хєгжvvлэхийн тєлєє, Лхас хотын Боловсрол, Биеийн Тамир Спортын Хэрэг Эрхлэх Газрынхан хотын харьяа сургуулиудын хичээл сургалтын уралдаан тэмцээн болон долоон сяний багш нарын хичээл сургалтын уралдаан тэмцээний арга хэмжээ зохион явуулсан бєгєєд сяниудын хичээл сургалтын судалгаа шинжилгээний ажлын удирдлагаа эрчимжvvлэн, хєдєє нутгийн сургуулийн ердийн хичээл сургалтын удирдлага болон хичээл сургалтын чанар тєвшний талаарх хяналт шалгалтаа цаашид журамжуулав. Сургуулиудын хичээл сургалтын тоног тєхєєрємжийг сайжруулж, тэдэнд сайн сайхан орчин ахуй бvрдvvлэн єгєхийн тєлєє, Лхас хотынхон 2004 онд боловсролын суурь барилга байгуулалтын ажил хийж дуусгасан талбайн нийт хэмжээ нь 84,022.18 ам метрт хvрч, нийт 92,810,200 юаний хєрєнгє оруулсэн байна.
Шинжлэх ухаан технологийн ажил vйлс нь ч тогтуунаар ахисан байна. 2004 онд Лхас хотын шинжлэх ухаан технологийн ажил vйлс нь бvх хотын эдийн засаг болон шинжлэх ухаан технологийн хєгжлийн "10-р 5 жил"-ийн тєлєвлєгєєний зорилт, vvргийн хvрээнд явагдсан бєгєєд vйлдвэр аж ахуйн нэгжийн бvтцийн тохируулалтыг аиулахаар чиглэлээ болгож, "хєдєє нутгийг хєгжvvлэх, хєдєє аж ахуйг хєгжvvлэх, малчин тариачдын орлогыг нэмэгдvvлэх", хєдєє аж ахуйн технологийн дэвшил болон орчин vеийн байгуулалтын хурдыг тvргэтгэх, шинжлэх ухаан технологид тvшиглэн шинийг vvдэх, онцлог нєєц баялаг болон тєвд эм эмнэлгийн хєгжлийг ахиулах, эдийн засгийн шинэ нэмэгдлийн цэгийг нааштай буй болгож хєгжvvлэхээр гол талаа болгож, хєдєлмєрлєх хvчний шинжлэх ухаан технологийн тєвшнийг нийтэд нь дээшлvvлэхээр зорилтоо болгож, тэргvvний хэрэглээний технологийг оруулан авч ашиглаж шинийг vvдэх явдлыг дорвитой дэмжиж, шинжлэх ухаан технологийн дэвшил болон эдийн засгийг хєгжлийн уялдаа холбоог бэхжvvлэн, шинжлэх ухаан технологийн удирдамж, vлгэр жишээ, дайчлалтын vvргийг батруулсан юм.
2004 онд Лхас хотын Шинжлэх Ухаан Техникийн Хэрэг Эрхлэх Газар нь сайн сортыг бойжуулах болон vлгэр жишээ районы байгуулалтаа эрчимжvvлэн, хєдєє аж ахуйн бvтцийн тохируулалт хийхэд тvшиг тулгуур болсон юм.
Соёлын болон эрvvл мэндийн ажил vйлс нь ч тvргэн хєгжижээ. Лхас хотынхон олон тvмэнч чанартай соёлын ажиллагааг олон удаа зохион явуулж, ард иргэдийн соёлын амьдралын агуулгыг баяжуулсан бєгєєд бас хєдєє нутгийн эмчилгээний нєхцєл байдлыг сайжруулж, євчин эмгэгээс сэргийлэх vр ашигтай механизмыг тогтоож, эм эмнэлгийн удирдлагаа цаашид эрчимжvvлсэн байна.
|