Хятадын сvvдэр шийний урлаг бол хятадын гар урлалын урлаг болон ший жvжгийг уран сайхан уялдуулсан євєрмєц урлагийн тєрєл зvйл болох юм. Тэр нь дотоод гадаадын соёл урлагийн хєгжилд бvр ахиулах vvрэг гvйцэтгэсэн юм.
Сvvдэр шийг ардын ярианд чийдэнгийн сvvдэр ший ч гэдэг юм. Даруй хавтгай хvvхэлдэйг цагаан хєшгєний ард тоглуулж, чийдэнгийн гэрэлд сvvдрийг нь хєшгєн дээр тусгаж vзэгчидэд харуулдаг шийний нэг зvйлийн хэлбэр юм. Сvvдэр шийний доторх хавтгай хvvхэлдэй болон тvvндээ зориулсан багаж хэрэгсэл vзэмж байдлуудыг ардын уран бvтээлчид єєрсдєє ширээр хайчилж сийлж будаж хийдэг.
Сvvдэр ший бол Хятадын хамаг эртний ший жvжгийн нэг тєрєл хэлбэр болох юм. Энэ нь 2000 гаруй жилийн ємнєх Хятадын Хань улсын vед vvссэн байна. ардын дунд уламжилж ярьдгаар бол Хань v ди хаан нас барсан хайртай хатнаа маш их санан мєрєєдєж байсан тул далайн ёроолын рид шидитэй чулуугаар нєгєє хайртай хатныхаа дvрийг бvтээлгээд дурдан хєшгєний цаана байрлуулж тавьсан нь чийдэнгийн гэрэлд яг нєгєє хvн сууж байгаа юм шиг харагдаг байна. Сvvдэр ший нь vvнээс vvсэж буй болсон байжээ. Манай тооллын 7—14-р зууны vед сvvдэр ший нь маш их хєгжиж байжээ.
Сvvдэр шийний хvvхэлдэйг хийхэд маш єндєр ур мэргэжил ордог ажээ. Yvнийг анх эхэндээ зузаан цаасаар сийлж байснаа хожим нь vхрийн ширээр, хонины арьсаар юм уу элжгэний арьсаар ч хийдэг байжээ. Yvнд элдэх, єнгєлєх, угаах, сийлэх, будах зэрэг 24 дамжилгийг єнгєрvvлдэг байна.
Сvvдэр шийний урлагт Хятадын торгоны хээ, хадны зураг, ваар тоосгоны хээ зураг болон сvм хийдийн хананы зургийн арга барил болон хэв намбыг уусган шингээсэн байдаг. Сvvдэр шийний хєшигнээ тоглох хэлбэрт зохицуулахын тєлєє сvvдэр шийний хvvхэлдэй болон тайзны vзэмжи байдлыг бvр хавтгай зохиож, хvний царайны тєлвийг ч хажуунаас нь харуулдаг бєгєєд давуулах аргыг хэрэглэж, картоны болон ший жvжгийн шиг маш хvчтэй vр дvнд хvргэж, зєв талын баатрыг царайг нь цоолборлон сийлж, том нvдтэй єндєр хамартай зохиож хээнцэр сайхан болгодог. Харин буруу талын дvрийг бол бараандуу залихай шинжтэй хийж, хємсєг нvдийг нь их єсгєєн дєсгєєнтэй зохиож, хойхор хулжиж дvртэй болгодог. Ходогчныг бол нvдийг нь тойруулан дугуйлан зурж, хошон юvмээрлэг болгодог.
Сvvдэр шийний хvvхэлдэйн гар хєл зэргийн vе мєчийг тус туст нь сийлсэний дараа утсаар холбож, 3 модон дээр тогтоовол уран сайхан хєдєлж чадах болно. Тоглох vеээр жvжигчид нь хєшгєний араас ширэн хvvхэлдийг хєдєлгєж янз бvрийн хєдєлгєєн хийлгэн vнэн юм шиг тоглуулдаг. Yvнийхээ дээр бас жvжигчид нь хавсарган дуулах бєгєєд чийдэнгийн гэрэл, ар vзэмж, хєгжим зэргийн тодруулалттайгаар маш их хєгжилтэй тоглолт болдог.
Сvvдэр шийний урт хугацааны хєгжлийн явцад єєр єєр онцлог хэв намбатай орон нутгуудын урсгал бvлгvvд бvрэлдэн бий болсон байна. Жишээлбэл Гань сvгийн Лvн дvнгийн сvvдэр ший, Шаань сигийн сvvдэр ший, Шань сигийн сvvдэр ший зэрэг нь бvр маш онцлог юм.
Сvvдэр ший болон тvvний дуулах онцлог нь тухайн орон нутгийнхаа ший жvжгvvдтэй харилцан нєлєєлж, маш их орон нутгийн онцолтой болсон байдаг.
Сvvдэр шийний хэрэгсэл дєхєм авсаархан, дуу хєгжим нь яруу сайхан, тоглолт нь хvний сэтгэлд хvрэм амьдлаг цоглог болохоор хэдэн зуу мянган жилийн турш Хятадын ард иргэдийн ташаал сонирхолыг хvлээж, єргєнєєр уламжлагдаж ирсэн юм.Энэ сvvдэр ший нь бас дотоод гадаадын соёл урлагийн хєгжилд зохих хувь нэмэрээ vзvvлсэн аж. Хятадын сvvдэр шийний хєшгєн дээрээс vзvvлэх болон тvvний тоглох арга хэлбэр нь ойр vеийн киног vvдэх болон орчин vеийн киноны уран сайхны филим хєгжvvлэхэд зам удирдах vvрэг гvйцэтгэсэн байна. Єрнийн 18-р зууны vеийн Юухан Гоетегээс аваад хожмын vеийн Чарлес Чаплин нарын зэрэг дэлхийн соёлын нэрт хvмvvс хvртэл Хятадын сvvдэр шийг бvр маш єндрєєр vнэлж байсан юм.
Уран сайхан хийсэн тэдгээр сvvдэр шийний хэрэгслvvд нь сvvдэр шийний тоглолтод хэрэглэж болох тєдийгvй тоглоом болгож болно. Бас цонхонд ноох юм уу ханандаа єлгєж гэрийн засал чигэг болгож болно. Маш их vндэсний онцлогтой энэхvv сvvдэр шийний хэрэгслvvдийг дэлхийн бишгvй олон орны музей, загвар цуглуулагчид, уран бvтээлчид болон сvvдэр ший сонирхогчид хадгалаж байгаа аж.
|